x

Трампын зарласан “Алтан дээвэр” дэлхийн стратегийн тэнцвэрт байдалд заналхийлж байна гэж Орос, Хятад үзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дахин төрийн эрхэнд гарснаасаа хойш эхний томоохон аюулгүй байдлын хөтөлбөрөө зарласан нь олон улсын зүгээс ноцтой анхаарал татаж байна. Тэрбээр Израилийн “Төмөр дээвэр” агаарын довтолгооноос хамгаалах системийг загварчилсан, илүү өргөн цар хүрээтэй “Алтан дээвэр” нэртэй олон давхар хамгаалалтын системийг АНУ-д байгуулна хэмээн мэдэгдсэн. Энэхүү хөтөлбөрийг 2029 оноос өмнө бүрэн ашиглалтад оруулах зорилготой бөгөөд нийт өртөг нь 175 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаа аж. Эхний 25 тэрбум ам.долларын санхүүжилтийг Конгрессоор батлуулахаар ажиллаж байна.

Трамп “Алтан дээвэр” хөтөлбөрийн тухай зарлигт 2025 оны нэгдүгээр сарын 28-нд гарын үсэг зурсан. Энэ нь пуужингийн довтолгооноос хамгаалах, бүр цаашлаад дайсны зэвсэглэл, дэд бүтцийг устгах давхар зорилготой гэж зарласан нь олон улсын шүүмжлэлийн гол үндэслэл болж байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова “Трампын төлөвлөгөө бол түрүүлж довтлох, хүчээр давамгайлах үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бодит алхам болж байна” гэж мэдэгджээ. Түүний хэлснээр энэ нь АНУ стратегийн тогтвортой байдлыг алдагдуулж, зэвсгээр хөөцөлдөх шинэ давалгааг эхлүүлэх ноцтой эрсдэл үүсгэж байна гэж онцолсон байна.

ОХУ, Хятад хоёр улс хамтарсан мэдэгдэл гаргаж, энэхүү хөтөлбөрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бол Хятад, Умард Солонгос улс мөн адил байр суурьтай байгаа юм. Эдгээр улс энэхүү “Алтан дээвэр”-ийг АНУ-ын хамгаалалтын биш, харин түрэмгийллийн бодлогын нэг хэсэг гэж үзэж байна. Түүнчлэн энэ нь сансрын орон зайг цэрэгжүүлэх, цөмийн зэвсгийн тэнцвэрийг эвдэж, хүйтэн дайны үеийн аюултай уур амьсгалыг дахин бий болгох эрсдэл дагуулахыг сануулж байна.

Харин шинжээчдийн хувьд “Алтан дээвэр” систем нь технологийн хувьд Израилийн системээс хэд дахин илүү хүчин чадалтай байхаар боловсруулагдаж байгаа тул өртөг зардал өндөр, хэрэгжилтийн явц урт хугацаа шаардана гэж үзэж байна. Гэсэн ч олон улсын цөмийн зэвсэглэлийн зохицуулалт, улс орнуудын хоорондын итгэлцэлд сөргөөр нөлөөлнө гэдгийг тодотгож байна.

Эх сурвалж: DW, Оросын Гадаад хэргийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.186.193)
    тэр сансараас дохио илгээдэг станцыг нь устгачихвал сохор хүн шиг болно Оросууд тийм туршилт хийгээд байсан биз дээ!
    2025 оны 05 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top