x

Мексик улс шүүгчдийг ард нийтийн сонгуулиар сонгодог дэлхийн анхны улс болох гэж байна

Мексик улс бүх шатны шүүгчдийг сонгогчдын саналаар тодруулдаг дэлхийн анхны улс болох алхмыг хийж эхэллээ. Энэ нь авлига, хариуцлагагүй байдалтай тэмцэх зорилготой шинэчлэл боловч олон нийтийн дунд маргаан дэгдээгээд байна.

Шинэчлэлийн хүрээнд ирэх ням гарагт холбооны, дүүргийн болон орон нутгийн хэдэн мянган шүүгчийг ард нийтийн санал хураалтаар сонгохоор төлөвлөжээ. Үлдсэн шүүгчдийг 2027 онд ижил байдлаар сонгох аж. Засгийн газрын зүгээс энэ үйл явц нь авлигатай тэмцэх, шүүхийн системийн итгэлийг сэргээх томоохон алхам хэмээн үзэж байна. Гэхдээ эсэргүүцэгчдийн зүгээс энэ нь эсрэгээрээ шүүхийн хараат бус байдалд заналхийлж, нэр хүндгүй хүмүүсийг сонгох эрсдэлийг дагуулна гэж анхааруулжээ.

Тухайлбал, олон улсын хэмжээний хар тамхины наймаачин Хоакин “Эль Чапо” Гузманы өмгөөлөгч гэх мэт этгээдүүд нэр дэвшиж магадгүй гэсэн болгоомжлол бий. Гэхдээ нэр дэвшигч нь хууль зүйн боловсролтой, мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай, гэмт хэрэгт холбогдоогүй байх зэрэг нарийвчилсан шалгуур тавигдах юм.

Шүүхийн салбарынхан болон зарим хуульчид энэхүү шинэчлэлд хүчтэй эсэргүүцэж, хэд хэдэн удаа эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Мексикийн 28 настай хуульч Олимпиа Рохас Лувиано “шударга ёс бол санал өгч шийддэг зүйл биш, харин мэргэжлийн мэдлэгтэй хүмүүсийн ажил” хэмээн шүүмжилжээ. Харин нийслэлийн шүүхэд нэр дэвшиж буй шүүгч Мариа дель Росио Моралес “улс орныхоо төлөө ажиллана” хэмээн илэрхийлжээ.

Шинэчлэл хэрэгжсэн тохиолдолд Мексик улс шүүгчдийг ард нийтийн санал хураалтаар сонгодог дэлхий дээрх цорын ганц улс болох юм.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 5 цаг 48 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 5 цаг 56 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 6 цаг 6 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 6 цаг 12 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 6 цаг 16 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 6 цаг 20 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 7 цаг 13 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 8 цаг 47 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 9 цаг 16 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 9 цаг 21 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 9 цаг 24 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 9 цаг 28 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 10 цаг 33 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 10 цаг 42 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 11 цаг 4 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 11 цаг 35 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 11 цаг 57 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 12 цаг 3 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 12 цаг 18 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 12 цаг 29 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top