x

БНСУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг идэвхжив

Бүгд Найрамдах Солонгос Улсад 2025 оны зургадугаар сарын 3-нд ерөнхийлөгчийн сонгууль товлогдсон бөгөөд энэ нь эрх баригч Ерөнхийлөгч Юүн Сог Ёлийн эрх мэдлээ хэтрүүлж, улс даяар цэргийн онц байдал зарласны улмаас огцорсонтой холбоотойгоор гэнэт зарлагдсан юм.

Энэхүү улс төрийн нөхцөл байдлын улмаас БНСУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар улс төрчдийн хэлэлцүүлэг идэвхжиж, Ерөнхийлөгчийн эрх мэдэл, бүрэн эрхийн хугацаанд өөрчлөлт оруулах асуудал улс төрийн анхаарлын төвд орж ирлээ.

Солонгосын Үндсэн хуульд хамгийн сүүлд 1987 онд нэмэлт өөрчлөлт оруулж, тухайн үеэс хойш ерөнхийлөгчийг ард түмнээс шууд сонгодог, нэг удаа таван жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх журмыг мөрдөж ирсэн.

Харин энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй сөрөг хүчний Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мён 2030 оноос эхлэн ерөнхийлөгч дөрвөн жилээр хоёр удаа сонгогддог байх санал дэвшүүлж байна. Тэрээр “Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэг хүнд хэт төвлөрөх ёсгүй, харин хариуцлага нь илүү тодорхой болох ёстой” хэмээн анхны мэтгэлцээний үеэр онцолжээ.

Эрх баригч намаас нэр дэвшиж буй Ким Мүн Сү мөн адил дөрвөн жилээр хоёр удаа ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх зарчмыг дэмжиж байгаа бөгөөд хэрэв ялалт байгуулбал өөрийн бүрэн эрхийн хугацааг 3 жил болгон танах саналтай байгаагаа илэрхийлжээ. Энэ нь 2028 онд ерөнхийлөгчийн болон бүх нийтийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах бололцоог бүрдүүлнэ гэж тэрээр тайлбарлаж байна.

Түүнчлэн Ким Мүн Сү ерөнхийлөгчийн халдашгүй дархан байдлыг бууруулах тухай ч амлалт өгсөн нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Сүүлийн жилүүдэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг “дөрвөн жилээр хоёр удаа” байхаар өөрчлөхийг дэмжиж буй улс төрчдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд иргэдийн дунд явуулсан санал асуулгаар нийт 67 хувь нь Үндсэн хуульд энэ өөрчлөлтийг дэмжинэ гэжээ.

Харин Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг уг өөрчлөлтийг санал асуулгаар баталгаажуулахын тулд зургадугаар сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулга зохион байгуулах санал гаргасан боловч, Үндэсний ассамблейн олонхийг бүрдүүлдэг Ардчилсан намын зүгээс уг саналыг дэмжээгүй байна.

Ийнхүү БНСУ-ын дараагийн төрийн тэргүүн тодрохын зэрэгцээ тус улсын төрийн эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын тогтолцоог шинээр тодорхойлох түүхэн өөрчлөлтүүдийн ирмэг дээр ирээд байна.

Эх сурвалж: Yonhap News, KBS World, Korea Herald

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top