x

Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!!

Баасан гаригт хуралдсан чуулганы нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцруулсан. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг чуулганы ирцэд бүртгүүлсэн 111 гишүүнээс 71 нь дэмжсэн бол, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулахыг 114 гишүүнээс 102 нь буюу 89,5 хувь нь дэмжжээ.

Гэхдээ Ерөнхий сайд Г.Зандашатарыг огцруулсан санал хураалт нь байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэнд байгаагүй луйвар болсныг хэлэх нь зүйтэй. Үүнээс болж Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хоёр өдрөөр, чуулганы хуралдаан бүтэн өдрөөр хойшилсон юм. Эхний өдрийн хуралдааныг ажлын “цаг дууссан”-аар шалтаглан Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир 18 цагт завсарлуулсан бол хоёр дахь өдрийн хуралдааныг “ирц хүрээгүй” шалтгаанаар дахин хойшлуулсан.

Байнгын хорооны хуралдааныг гурав дахь удаагаа зарлахад хуралдаанд оролцсон 22 гишүүний гурав нь л нь огцруулахыг дэмжсэн. Үлдсэн 19 гишүүн татгалзсан санал өгсөн бөгөөд тэд бүгд Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын бүлгийн гишүүд байлаа. Үүнээс болж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өөрөө ч “шоконд” орсноо мэдэгдсэн. Чуулганы санал хураалтыг Байнгын хорооноос гаргасан “дэмжихгүй” гэдэг саналын томъёоллоор явуулах юм уу, эсвэл гишүүдийн гарын үсэг зурсан “огцруулах” саналаар санал хураалгах юм уу гэж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаас тодруулахад ямар ч эргэлзээгүйгээр “Байнгын хорооны саналаар санал хураалт явуулна” гэсэн байдаг юм.

Үүнээс болж МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдаж, 38 гишүүн “чуулганы хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдаанд бүтэн өдрөөр гацаж, Х.Булгантуяа дарга ирцэд бүртгүүлсэн 49 гишүүний хамтаар шөнийн 02 цаг хүртэл чуулганы танхимыг манасны эцэст чуулганыг 17-ны өглөө хүртэл хойшлуулсан.

Өглөө 09.00 цагт чуулган эхлэхэд 111 гишүүн ирцэд бүртгүүлсэн. Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг танилцуулсны дараа ирцийн санал хураалт явуулахад чуулганы танхимд 77 гишүүн байсан. Харин “огцруулахыг дэмжихгүй” гэсэн Байнгын хорооны саналыг 71 гишүүн “дэмжихгүй” буюу огцруулах санал өгчээ. Үлдсэн 40 гишүүн дэмжсэн буюу “огцруулахгүй” гэдэг санал өгсөн гэсэн үг. Тэгэхээр танхимд байсан 77 гишүүний 37 нь буюу цөөнх нь Г.Занданшатарыг огцруулах санал өгсөн гэсэн үг. Үүн дээр санал хураалтанд оролцоогүй буюу танхимд орж ирээгүй 34 гишүүнийг нэмэхээр 71 нь огцруулахыг дэмжсэн гэдэг үр дүн гарч байгаа юм. Учир нь хуралдааны ирцэд бүртгүүлсэн гишүүн санал хураалтанд оролцоогүй тохиолдолд татгалзсан санал өгсөнд тооцогддог.

Үүний тулд Төрийн байгуулалтын байнгын хороон дээр огцруулах саналаа зориудаар унагасан. Санал хураалт эхлэхэд МАН-ын бүлгийн 19 гишүүн бүгд саналын товчлуурт хүрээгүй, АН-ын бүлгийн гурван гишүүн л огцруулах товчлуур дарсан байдаг юм.

Учир нь хэрвээ Байнгын хорооны 19 гишүүн огцруулах санал өгсөн бол чуулганы санал хураалт дээр огцруулах саналыг олонхиороо дэмжиж байж Ерөнхий сайдыг огцруулах боломжтой. УИХ-ын нийт гишүүдийн олонхи буюу 64-өөс багагүй гишүүн дэмжсэн санал өгөх ёстой. Үүний тулд “огцруулах” кнопыг баталгаатай дарах 64 гишүүн МАН-д, өөрөөр хэлбэл Д.Амарбаясгалан даргад хэрэгтэй байлаа. Байнгын хорооны хуралдааныг хойшлуулсан хоёр хоногт нэмээд нэмээд энэ тоонд хүрэхгүй байсан учраас зориудаар огцруулах саналыг унагаасан хэрэг. Өөрсдөө гарын үсэг зурчихаад татгалзсан санал өгөх нь олон нийтийн өмнө ичгэвтэр байсан учраас зүгээр л товчлуурт гар хүрэхгүй, санал өгөхгүй байх хувилбарыг сонгосон.

Харин чуулганы хуралдаанд ирцээ бүртгүүлчихээд санал хураалтад оролцоогүй, танхимд орж ирээгүй гишүүд эс үйлдлээрээ “огцруулахыг дэмжсэн” буюу Байнгын хорооны санал дүгнэлтэд татгалзсан санал өгсөн болж байгаа юм. Танхимаас санал өгсөн 37 гишүүн дээр санал хураалтад оролцоогүй 34 гишүүнийг нэмэхээр УИХ-ын нийт гишүүдийн олонхи буюу 71 гишүүн Г.Занданшатарыг огцруулахыг дэмжсэн гэдэг үр дүнд гарч байгаа юм. Ийм л луйвар болсон.

Хуралдааны ирцэд бүртгүүлчихээд санал хураалтад оролцоогүй бол татгалзсан саналд тооцдог хуулийн өөрчлөлтийг уг нь ирцээ бүртгүүлчихээд хуралдаанд оролцдоггүй, санал хураалтад оролцохгүй хаяад явчихдаг гишүүдийг хуралдаанд нь суулгах, хуралдааныг тасалдалгүй явуулахын тулд хийсэн юм. Харин энэ нь дахиад нэг шинэ төрлийн луйвар болж хувирна гэдгийг тухайн үеийн хууль тогтоогч нар таамаглаа ч үгүй биз.

Нөхцөл байдал ингэж эргэснийг мэдсэн учраас чуулган хуралдахын өмнө УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн 43.1-ийг бариад "Огцруулах санал гаргасан гишүүдийн саналаар санал хураалт явуулна. Байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэхгүй. Ингэвэл Үндсэн хуулийн зөрчил болно шүү. Байнгын хороо санал дүгнэлтээ зөвхөн танилцуулж болно" гэдэг мэдэгдлүүдийг хийсэн. Байнгын хорооны дүгнэлтээр санал хураалт явуулбал чуулганы хуралдаанд оролцохгүй шүү гэдэг мэдэгдлүүдийг хийсэн.

Чуулганы санал хураалт явахын өмнө Д.Ганбат гишүүн Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очироос лавлаж асуусан. Та нар өөрсдөө огцруулах бичиг өргөн барьсан. Гэтэл Байнгын хороон дээрээ орж ирээд “огцруулахгүй ээ” гэдэг шийдвэр гаргалаа. Энэ чинь залилан уу? гэж асуухад Ц.Сандаг-Очир гишүүн “УИХ-ын гишүүн өөрийн итгэл үнэмшлээр санал өгөх эрхтэй. Яагаад, ямар учраас ингэж санал өгөв гэж асуух эрх хэнд ч байхгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрх” гэж хариулсан байдаг юм. “Бүгд тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй...” Ийм л бүрэн эрхтэй гахайнууд Монголын төрийг зайдагнаж байна даа.

Б.СЭМҮҮН  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Йемений хуситууд НҮБ-ын 20 ажилтныг саатуулжээ 1 цаг 2 мин Хоошёорюү С.Бямбасүрэн “Лондон башё-2025”-т түрүүлж, Монголын нэрийг өндөрт өргөлөө 1 цаг 3 мин Э.Ганболд сумын цолтнуудын барилдаанд дахин түрүүлж, амжилтаа бататгав 1 цаг 5 мин Хонконгийн нисэх буудалд ачааны онгоц осолдож, хоёр хүн нас барлаа 1 цаг 7 мин Өвлийн ЭЕШ-д 10–12 дугаар ангийн сурагчид хамрагдахгүй 1 цаг 10 мин Нийслэлд 102 мянган ам метр явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ 1 цаг 12 мин “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна 1 цаг 14 мин Сурагчдын бие даан суралцах, бүтээлч хөгжлийн 7 хоног эхэллээ 1 цаг 27 мин Дамбадаржаад шинэ орон сууцны хороолол сүндэрлэнэ 1 цаг 39 мин Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэц хэлэлцэнэ 1 цаг 42 мин Зеленскийн Цагаан ордонд хийсэн айлчлал үр дүнгүй өндөрлөв 1 цаг 46 мин Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!! 2 цаг 35 мин Луврын музейд үнэт эдлэлийн хулгай гарч, хэд хэдэн түүхэн үзмэр алдагджээ 3 цаг 20 мин Улирлын томуугийн эсрэг вакцин хийлгэх нь өвчлөл, хүндрэлээс хамгаална 3 цаг 23 мин “Ред Булл”-ийн Ферстаппен АНУ-ын Гран-Прид түрүүлэв 3 цаг 25 мин Скүүтер, мопед, цахилгаан дугуйг 2026 оны хавар хүртэл замын хөдөлгөөнд оролцуулахгүй 3 цаг 35 мин Энэ долоо хоногт Монголд болох үйл явлын тойм 3 цаг 37 мин Иосиф Бродскийг шүүсэн хурал 4 цаг 24 мин Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 4 цаг 32 мин Ирээдүйд бэлэн, боловсролын системээрээ тэргүүлэгч 10 улс тодорлоо 2025-10-17
iИх уншсан
Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... "УИХ Үндсэн хууль зөрчсөн" гэдэг дүгнэлт гарвал ямар ч том э... Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Эверестийн анхны экспедицийн домогт шерпа Канчха 92 насандаа... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Өнөөдөр дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Монгол, Энэтхэгийн удирдлагууд нөхөрлөлийн бэлгэдэл болгон м... Бүх хүн тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй... Америкийн уулчин Эверестийн хойд энгэрээр цанаар буусан анхн... Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангах... Жагсаал хүчирхийлэлд хүрсний улмаас Перу онц байдал зарлалаа... Халамж, хүүхдийн мөнгө, одонгийн урамшууллыг энэ сарын 20-23...
Top