x

Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдээ боллоо

Хүний нүдэнд тэр бүр харагдаад байдаггүй, нэн ховор амьтны тоонд багтдаг ирвэс дэлхийд 4000 гаруй байдаг бол үүний мянга гаруй нь манай оронд бий гэсэн статистик судалгаа байна.

Тоо толгойгоор нь тооцвол БНХАУ хамгийн олон буюу 2500 гаруй цоохор ирвэстэй тэргүүлж, Монгол Улс удаалдаг. Иймд цоохор ирвэс бүхий 12 улс, донор байгууллагын төлөөлөгчид энэ амьтныг хамгаалах Бишкекийн тунхаглалыг 2013 онд баталснаар жил бүрийн 10 дугаар сарын 23-ныг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэх болжээ. Энэ өдрийг манай улсад 13 дахь жилдээ, цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг таниулах, хайрлан хамгаалахыг уриалан тэмдэглэлээ.

Энэ өдөр зөвхөн ирвэсийг хамгаалж буй мэт боловч олон зүйлийг хамааруулдгийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд тайлбарлалаа. Тухайлбал, цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн тогтвортой байдал, байгалийн тэнцвэрийг хадгалдаг. Ирвэстэй нутагт аргаль, янгир, тарвага элбэг байвал өвс ургамал, ундны ус сайн байж, байгаль унаган төрхөө хадгалж буйг илтгэнэ. Энэ утгаараа цоохор ирвэс хамгаалалд тухайн ууланд буй амьтан, өвс ургамал, ус гээд бүгд багтдаг. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийг хэмжээг нэмэх, зэрлэг амьтдын тоон судалгаа хийх, уст цэгийг хамгаалах, булаг шандыг хаших, хөв цөөрөм байгуулах, малчдын амьжиргааг сайжруулах, хүүхдийн экологийн мэдлэгийг дээшлүүлэх гээд дурдаад байвал олон зүйл бий” гэв.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн ирвэс хамгаалах үйл ажиллагаа баруун 4 аймагт голчилдог байсан бол 2018 оноос нийслэлийн иргэдэд ирвэсийн тухай мэдээлэл хүргэх, танин мэдүүлэх ажлыг эхлүүлж, өнгөрсөн онд гэхэд энэ өдрөөр мэдлэгийн булан, ирвэс будах, чимэглэх зэргээр оролцогчдын бүтээлч оролцоог өрнүүлжээ. Хүн өөрөө оролцож, таньж мэдсэн зүйлээ хамгаалахыг хүсдэг учир бүтээлчээр танилцуулах, мэдлэг түгээхэд анхаарсан аж.

Тэрбээр, “Байгаль хамгаалал нь зөвхөн нэг өдрөөр хязгаарлагдахгүй, байнгын үйл ажиллагаа юм. Үүнийг үргэлжлүүлж, хөгжүүлэх хүмүүсийн нэг хэсэг нь хүүхдүүд юм. Төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш олон хүүхэд цоохор ирвэсээр дамжуулж байгаль дэлхийгээ хайрлахын ач холбогдлыг танин мэдэж, мэдлэгээ хуваалцаж ирсэн. Төсөл хэрэгжүүлж буй аймаг, сумдад хүүхдийн эко клуб олон ажлыг санаачилж хийдэг. Тэдний дундаас хүсэл сонирхолдоо хөтлөгдөн байгаль хамгаалагч, экологич, биологич болсон нь ч олон бий. Байгалиас хамааралгүй амьдардаг хүн гэж үгүй.  Энэ утгаараа хүн бүр байгаль эх дэлхийгээ хайрлаж хамгаалахаас өөр аргагүй юм” хэмээн ярьсан юм. 

Монгол Улс нь “Дэлхийн цоохор ирвэс, түүний экосистемийг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд цоохор ирвэсийн судалгааг хийсэн анхны улс билээ. Монголд 140 орчим зүйлийн хөхтөн амьтан байдгаас цоохор ирвэс нэн ховорт нь тооцогддог. Манай орон дахь цоохор ирвэсийн тархцын талбай 103,000 км/кв бөгөөд Монгол Алтайн нуруу, түүний салбар уулс, Соёны нуруу, Хорьдол сарьдаг, Улаан тайга, Хангайн нурууны баруун, өвөр хэсгийн нам уулс, төв хэсгийн өндөр уулс, түүнчлэн, Хан Хөхийн нуруунд харилцан адилгүй тархан суурьжээ. нягтшилтай тархжээ.

Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг, 10-13 насалдаг бөгөөд 14 метр хүртэл хол үсрэх чадвартай. Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэдэг. Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллоно. Түүнийг “Улаан ном”-д бүртгэж, хуулиар агнахыг хориглодог. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 12 цаг 10 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 12 цаг 31 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 12 цаг 38 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 16 цаг 56 мин Бид бол монголоид хүмүүс 17 цаг 9 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 17 цаг 28 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 17 цаг 50 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 18 цаг 8 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 18 цаг 20 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 18 цаг 37 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 18 цаг 37 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 19 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 20 цаг 59 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 21 цаг 55 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна 2026-09-25 Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална 2026-09-25 Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Бид бол монголоид хүмүүс Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top