x

Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал тавив

"IELTS-100" хөтөлбөрийн хүрээнд орон нутагт тус шалгалтыг зохион байгуулдаг болох талаар аймгийн засаг дарга Б.Азжаргал Австралийн итгэмжлэгдсэн нийгмийн хариуцлагатай “IDP Ielts in Мongolia” тест төвд хамтран ажиллах саналыг тавьсан.

Уг саналын дагуу тус байгууллагын тест төвийн захиргааны ажилтан Б.Цолмон тэргүүтэй төлөөлөл Дархан хотод хүрэлцэн ирж шалгалтын салбар төвийг байгуулах боломж, нөхцөлийг судалж байна. 

Зарим тохиолдолд сурагчид шалгалт өгөхдөө хүссэн оноогоо авч чаддаггүй. Энэ нь сэтгэл зүйтэй холбоотой байдаг гэдгийг тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл тухайн шалгуулагчийн англи хэлний мэдлэг хангалтгүйдээ бус сандрал, стресс, шалгалтын айдас нөлөөлөх нь бий. Тиймээс өөрсдийн суралцаж буй дассан орчиндоо шалгалт өгөх нь суралцагчдад сэтгэл зүйн хувьд олон давуу талыг бий болгодог.

“IDP IELTS in Мongolia” тест төв нь Ielts шалгалтыг Монгол улсад албан ёсоор зохион байгуулах эрхтэй таван байгууллагын нэг юм. Дархан-Уул аймгаас олон хүүхэд зорьж очиж шалгалтаа өгдөг учир хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Дэлхийн 140 гаруй орны 12 мянган их, дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын Ielts-ын шалгалтыг орон нутагт авч эхэлбэл зөвхөн Дархан-Уул аймаг төдийгүй төвийн болон хойд бүсийн сурагчдад илүү ойртох юм.

Эхний уулзалтаар “Тест төв”-ийг байгуулах  талаар тодорхой шийдэлд хүрээгүй ч орон нутгийн удирдлагууд хүүхдүүдийнхээ төлөө тав тухтай орчин, байр санал болгож байгаад талархал илэрхийлээ. Дараагийн уулзалтаар шалгалт зохион байгуулах эсэхийг тодорхой хэлэлцэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 13 цаг 45 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 14 цаг 18 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 15 цаг 32 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 15 цаг 49 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 16 цаг 30 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 16 цаг 46 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 16 цаг 53 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 17 цаг 3 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 17 цаг 25 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 17 цаг 31 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 17 цаг 35 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 17 цаг 39 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 18 цаг 0 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 18 цаг 15 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 18 цаг 36 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 18 цаг 56 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 19 цаг 3 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 19 цаг 9 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 19 цаг 15 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 19 цаг 22 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top