x

Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсний дараа Ираны арми АНУ-ыг "өөртэйгөө хэлэлцээр хийж байна" гэж мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран улс хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байгаа" бөгөөд АНУ-д "асар их үнэ цэнтэй, маш том бэлэг" өгсөн хэмээн мягмар гарагт мэдэгдсэн. Үүний хариуд Ираны армийн хэвлэлийн төлөөлөгч "АНУ өөртэйгөө л хэлэлцээр хийж байна. Бид хэзээ ч та нар шиг хүмүүстэй тохиролцохгүй" гэж мэдэгдлээ.

Пакистаны албаны хүмүүсийн мэдээлснээр, АНУ-аас Иранд 15 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг хүргүүлсэн байна. Уг төлөвлөгөөнд Иран улс цөмийн байгууламжуудаа устгаж, пуужингийн хөтөлбөрөө хязгаарлан, Ормузын хоолойгоор усан онгоц нэвтрэх боломжийг олгосны хариуд хориг арга хэмжээг цуцлах зэрэг асуудлууд багтсан гэх албан бус мэдээлэл байна. Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээрийг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Гэвч Ираны талаас АНУ-тай шууд болон шууд бус ямар ч хэлэлцээр хийгээгүй гэдгээ онцолсон байна.

Үүний зэрэгцээ Пентагон Иран руу цэргээ илгээхээр бэлтгэж байгаа талаар CBS News мэдээлсэн ч хэзээ, хаашаа гэдэг нь тодорхойгүй бөгөөд Цагаан ордон тайлбар өгөөгүй байна. НҮБ дахь Ираны төлөөлөгчийн газраас "дайсагнасан бус хөлөг онгоцууд" Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх боломжтой гэж мэдэгдсэн бөгөөд Хятад, Энэтхэг, Пакистаны зарим хөлөг онгоцууд хэдийнэ нэвтэрч эхэлжээ.

Бүс нутагт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Израил болон Иран улсууд харилцан цохилт өгсөөр байгаа бөгөөд Ливаны өмнөд хэсэгт зургаан хүн амь үрэгджээ. Мөн Иракийн баруун хэсэгт орших цэргийн баазад агаарын цохилт өгсний улмаас Иракийн долоон дайчин амь үрэгдэж, 13 хүн шархадсан байна. Израилийн Батлан хамгаалах хүчин (IDF) Ираны нийслэл Тегеран хотод алсын тусгалын далайн далавчит пуужин хөгжүүлдэг хоёр гол байгууламжид цохилт өгч, ихээхэн хохирол учруулснаа мэдэгдэв. Түүнчлэн Кувейтийн олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо дроны халдлага гарч, өтгөн утаа суунаглаж байгаа ч хүний амь нас эрсдээгүй байна.

Иран доторх нөхцөл байдлын хувьд, Дээд удирдагч Аятолла Али Хаменеи амь үрэгдсэнээс хойш эрх мэдлийн төвлөрөл задарч, цэргийн өндөр албан тушаалтнууд болон Исламын хувьсгалт гвардийн корпус (IRGC) хяналтыг гартаа авсан гэж шинжээчид үзэж байна. Засгийн газраас интернэтийн хязгаарлалт тогтоосон нь 26 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд иргэд мэдээлэл авах эрхээ боолгуулж, гадаад ертөнцөөс таслагдсан хэвээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Eric Donald (195.181.172.237)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 5 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 14 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 23 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 28 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 1 цаг 47 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 7 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 12 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 17 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 23 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 2 цаг 43 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 30 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 14 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 21 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 23 цаг 34 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 23 цаг 41 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 23 цаг 47 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top