x

АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн зөвлөл хуралдаж, энгийн АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр болжээ.

Ингэхдээ шатахууны үнийг огцом өөрчлөхгүйгээр шат дараатай нэмэхийг АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин мэдээлэв. Хил үнийг тооцоолбол 900-2000 төгрөгөөр нэмэхээр тооцоо гарсан бөгөөд энэ сард дизелийн түлш 54, автобензин 30 ам.доллароор тус тус нэмэгджээ.

Тэрбээр, “Бид өмнө нь нөөц бүрдүүлсэн тул үнэ нэмэхгүй арга хэмжээг авсан. Харин одоо дэлхийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнийг тодорхой хэмжээгээр нэмэхээс өөр аргагүйд хүрээд байна. Дэлхий нийтэд үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан нефть бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдсөний улмаас 100 гаруй улсад газрын тосны бүтээгдэхүүний онцгой нөхцөл байдал үүссэн. Үүнийг сөрөн тэсвэрлэх тодорхой арга хэмжээ авч байна. Дэлхийн 90 гаруй улс нефтийн хомсдолд орж, төсвөөс санхүүжилт олгох зэрэг олон арга хэмжээ авч байгаа” гэв.

Энэ оны эхний хоёр сард 518 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн захиалж авсан бол энэ сард 181 мянган тонныг захиалжээ. Одоогоор АИ-92 шатахуун 90.1 мянган тонн буюу 42 хоног, АИ-95 шатахуун 6.4 мянган тонн буюу 72 хоног, дизель түлш 116 мянган тонн буюу 29 хоногийн нөөцтэй байна.

ОХУ-тай хийсэн тогтворжуулалтын гэрээгээр АИ-92 энгийн шатахууныг 705 ам.доллароор авах нь хэвээр байгаа. Харин Евро-5 дизелийг тонн тутамд 1206, АИ-95-ыг 1176, АИ-98-ыг 1226, энгийн дизель түлшийг 1385, Евро дизелийг 1410 ам.доллараар авахаар тогтоожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • base dase (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 4 цаг 1 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 4 цаг 8 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 4 цаг 13 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 4 цаг 19 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 4 цаг 31 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 6 цаг 24 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 7 цаг 1 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 7 цаг 15 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 7 цаг 22 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 7 цаг 29 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 7 цаг 38 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 7 цаг 40 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 7 цаг 53 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 8 цаг 3 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 8 цаг 45 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 8 цаг 50 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 8 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 10 цаг 7 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Өчигдөр 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Өчигдөр 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top