Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүлж, орчлон ертөнцөд амьдрал байх магадлал дахин анхаарал татаж байна. Шинэ гарагийг HD 137010 b гэж нэрлэж байгаа бөгөөд дэлхийгээс ойролцоогоор 146 гэрлийн жилийн зайд оршдог байна. Энэхүү гараг нь дэлхийтэй бараг адил хэмжээтэй, чулуурхаг бүтэцтэй байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.
Судалгаагаар:
- Гараг дэлхийгээс 1.06 дахин том
- Одыг тойрох хугацаа 355 хоног
- Амьдрах боломжит бүсийн захад байрлаж магадгүй гэж тогтоожээ.
Гэвч энэ гараг дэлхийгээс бага дулаан авдаг тул гадаргын температур -68°C орчим байх магадлалтай гэж судлаачид тооцоолжээ. Гэсэн ч агаар мандалтай бол ус шингэн төлөвт орших боломжтой гэж үзэж байна.
Эрдэмтдийн үзэж буйгаар уг гариг дэлхийтэй төстэй шинж чанартай тул ирээдүйд:
- Агаар мандал
- Ус байгаа эсэх
- Амьдралын шинж тэмдэг зэргийг илүү нарийвчлан судлах боломжтой юм.
Мөн сүүлийн судалгаагаар амьдрах боломжит бүсэд орших 45 гаруй чулуурхаг гарагийг эрдэмтэд тодорхойлсон нь орчлон ертөнцөд амьдрал байх магадлал нэмэгдэж байгааг харуулж байна.
Шинэ үеийн сансрын дуран, технологийн хөгжлийн ачаар ойрын жилүүдэд дэлхийтэй төстэй гарагуудын талаарх шинэ нээлтүүд улам нэмэгдэх төлөвтэй байна. Эрдэмтэд орчлон ертөнцөд амьдрал байгаа эсэх асуултад ойртож байна гэж үзэж байгаа аж.



