Гэрэл зургийг Montsame.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж, түүнийг БНМАУ-ын баатар М.Икейн нэрэмжит аймгийн төв талбайд Өлгий цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч өнөөдөр Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзаж, төрийн цол, одон медаль гардуулж, маргааш аймгийн төв талбайд болох Наурызын баярын үйл ажиллагаанд оролцож, саяхан ашиглалтад орсон Нэгдсэн эмнэлгийн нээлтэд оролцоно.










