x

"Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно

Монгол Улсын аялал жуулчлалыг дэмжих, агаарын тээврийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын дагуул Хүннү хотын бүтээн байгуулалт, хотын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх зорилго бүхий "Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлын төслийг хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд "Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг "Чингис хаан" ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох чиглэлээр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд "Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудал болон "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг гүүрэн гарцаар холбох дэд бүтэц, зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх, дамжин өнгөрөх зорчигчдыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх шаардлагагүйгээр, нисэхийн аюулгүй байдлын болон хил, гаалийн хяналтын тусгай зохицуулалтаар транзит зочид буудалд шууд, чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэх юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, бүтээн байгуулалтын явцад хяналт тавих үүргийг хэрэгжүүлэх бол ИНЕГ нь нисэх буудлын үйл ажиллагаатай уялдуулах, аюулгүй байдал, хил гаалийн тусгай зохицуулалтыг хангах, гүүрэн гарцын холболтын нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

"Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлын төсөл хэрэгжсэнээр Монгол Улсаар дамжин өнгөрөх зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, цаашлаад Улаанбаатар хотыг олон улсын агаарын тээврийн зангилаа төв болгон хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Eric Donald (195.181.172.237)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top