x

Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хууль тогтоогчид буруутай

Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаа бол үүнд хууль тогтоогчид л буруутай

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан, Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа.

-Зарим өмгөөлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг УИХ-аас томилдог учраас шүүгч нарынхаа хараат бус байдлыг хангаж чаддаггүй гэдэг. Түүнчлэн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Шүүх улстөрчдийн нөлөөн дор шийдвэр гаргадаг гэлээ. Та Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар олон жил ажилласан хүнийхээ хувьд үүнийг юу гэж харж байна вэ?

-Монгол Улс Хараат бус Шүүхийн тогтолцоог тогтоох гэж 36 дахь жилдээ явж байна. Ер нь 36-хан жилийн дотор Шүүхийн хараат бус байдлыг тогтооно гэдэг хэцүү. Цаг хугацаа, олон хүчин зүйлээс шалтгаалдаг, нарийн, нийлмэл үйл ажиллагаа. Ямар нэгэн хууль тогтоогоод, сайн хуульч нарыг ажиллуулаад Шүүхийн хараат бус байдлыг хангана гэвэл хэт өрөөсгөл шүү. Шүүхийн хараат бус байдлыг тогтооход олон нийтийн хяналт хамгийн чухал байдаг. Өнөөдөр манай улсад хамгийн наад зах нь гэхэд ард түмний хяналт тогтож чадсан уу гэвэл чадаагүй шүү дээ. Монголын шүүгчдийн ихэнх шийдвэрийг нээлттэй болгочихсон байхад түүнийг нь хайж уншаад, дүн шинжилгээ хийдэг иргэн, хууль ч алга. Тухайн шүүгчийн шийдвэрийг байршуулсан сан руу олон хүн ханддаг ч ихэвчлэн өмнөх адил төстэй хэргийг яаж шийддэг байсан гэх талаас нь хардаг юм билээ. Тэгэхээр бид Шүүхийн хараат бус байдлыг хялбарчилж ойлгож, нэг л нартай өглөө толь арчсан юм шиг асуудал шийдэгдэнэ гэвэл бодит байдалтайгаа нийцэхгүй. Хоёрдугаарт, Монгол Улсад Шүүх хэн нэгнээс хараат байна уу гэдгийг зөвхөн улстөрчдийн мэдэгдлээр хязгаарлаж болохгүй.

Шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлээд, нэг тал нь гомдохоороо “Шүүх улстөрчдөөс хараат ажилладаг” гэх зүйлийг ярьдаг асуудал үеийн үед байсаар ирсэн. Цаг хугацааны явцад ажиглаж, нэлээд хэдэн жил судалж, шүүхийн шинэтгэлийн ажилд оролцож, Шүүхийн ерөнхий зөвлөлийг толгойлж явсан хүнийхээ хувьд хэлэхэд, Шүүхийн хараат бус байдал дордож, оройтсон хэмээн хардаггүй. Гэхдээ Шүүхэд асуудал бий юу гэвэл байгаа. Энэ нь хөгжлийн бэрхшээл, цаг хугацааны асуудал.

-Та Шүүхэд байгаа бодит асуудлыг илүү дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн тал хувийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоод, УИХ баталгаажуулж, томилсноос үүдэн ШЕЗ Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүргээ алдаж, намын хяналтад орсон гэж би хардаггүй. Зөвхөн энэ асуудалтай холбогдуулаад хэлэхэд, яагаад хүмүүс ингэж ойлгож байна вэ гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө эрчимтэй, санаачилгатай, зоригтой ажиллаж чадахгүй байгаа юм. Үндсэн хуулийн том байгууллага гэдэг утгаараа шүүгчдийнхээ эрх ашгийг хамгаалахад зориг дутаж байна гэдэгтээ бол санал нэгддэг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн сонгон шалгаруулалтад орж буй хүмүүс нь шүүхийг судлаагүй, мэргэшээгүй байдаг сул талтай. Сонгон шалгаруулалтад ороод азаа үзье гэх мэт иймэрхүү тохиолдлын хүмүүс байдаг. Ер нь иймэрхүү хүмүүс сонгон шалгаруулалтад ордог. Манай улс хүний нөөц тийм ч сайтай биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь хийж бүтээсэн зүйлгүй хүмүүс Шүүхийн ерөнхий зөвлөлд орчихдог. Ороод юу хийж, яаж ажиллахаа сайн мэддэггүй. Ямар зүйл дээр төвлөрч, аль асуудлыг анхааралдаа авахаа мэдэхгүй учраас ажлынхаа гурав, дөрвөн жилийг түүнд суралцахад зарцуулдаг юм болов уу гэж би хардаг. Үүнд нөлөөлж буй нэг том хүчин зүйл бол 2021 оны Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг нэг жилээр томилдог болсон явдал юм.

-Жишээ нь, яаж сөргөөр нөлөөлж байна вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөл гэх Үндсэн хуулийн байгууллага манлайлах субьектгүй болчихсон. Би Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүх даргатай уулзсан. Тэд хэлэхдээ “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болоод ажилтайгаа танилцахад л нэг жилийн хугацааных нь гурван сар яваад өгдөг. Тэгээд төсөв мөнгөний асуудал орж ирдэг. Төсөв захиран зарцуулж, хөөцөлдөнө гэдэг том асуудал. Төсвөө хөөцөлдөөд, арайхийж учрыг олж байтал нэг жилийнх нь зургаан сар дуусчихдаг. Төсөв батлагдахаар яаж захиран зарцуулдаг билээ гээд оролдож байх үед бүрэн эрхийнх нь хугацаа дуусчихдаг” гэж байсан. Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах, хангах, ямар асуудал байна гэдгийг бодох ч завгүй байж байтал байгууллагыг толгойлж буй хүнийх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, дараагийн хүн орж ирдэг асуудлаас болоод Шүүхийн ерөнхий зөвлөл манлайлж, хүчтэй, зоригтой хамгаалалтын хана хэрэм болж чадахгүй байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ томилсондоо биш, хуулийн зохицуулалтын буруу байдалтай холбоотой.

-Зарим хуульч прокурорыг шүүгчийг гарцаагүй байдал руу түлхдэг гэж байна. Ямар замаар, яаж прокурор болдог нь ч тодорхойгүйгээс гадна прокурорын байгууллагад шинэчлэл огт явагдахгүй байна гэдэг шүү дээ. Энэ үнэн үү?

-Шүүхийн хараат бус байдлыг хангана, хамгаална гэхээр л Шүүхийн тухай хуулийг өөрчлөөд, хэдэн шүүгчийн цалинг нэмээд, хамгаалалтын системээ сайжруулна гэх мэт явцуу хүрээгээр шийдчихдэг асуудал биш. Энэ бол зөвхөн нэг л тал нь. Шүүхийн хараат бус, иргэний шударгаар шүүлгэх эрхийг хангаж, хамгаалахын тулд хууль сахиулах бүх байгууллагад цогц шинэтгэл хийх ёстой юм билээ. Гэтэл бид үүнийг тус тусад нь хийх гэж оролдож, бодоод байдаг. Жишээлбэл, цагдаа, прокурорын байгууллагад шинэтгэл хийхгүйгээр шүүхийн шинэтгэлийг хийнэ гэвэл худлаа. Тийм учраас бид сүүлийн 30 жил эрх зүйн реформ хийсэн ч яагаад зарим талаараа учир дутагдалтай байна вэ гэхээр шинэтгэлийг иж бүрнээр нь хийж чадахгүй байгаатай холбоотой. Шүүх дээр жаахан шинэтгэл хийхээрээ л прокуророо үлдээчихдэг. Эсвэл цагдаагийн байгууллагаа орхичихдог. Үүнээс болоод шүүхийн шинэтгэл үр дүнгээ өгөхгүй янз бүрийн асуудал гараад байгаа юм.

-Тэгвэл иргэдийн шударгаар шүүлгэх эрхийг хангаж, шүүхийн хараат бус байдлыг хамгаалъя гэвэл яах ёстой вэ?

-Хуулийн байгууллагуудын дотор эрх мэдлийн хуваарилалтыг дахин хийх ёстой. Цагдаа юу хийх юм. Одоо үнэн чанартаа бол Эрүүгийн хэрэг яаж шийдэгдэх вэ гэдгийг шүүгч мэддэггүй. Цагдаа ямар хавтаст хэрэг боосон байна гэдгээс шалтгаалдаг. Тийм учраас цагдаа улс төрийн байгууллагын гарт байх нь зөв үү, буруу юу гэдгээ бодох ёстой. Ерөөсөө иргэдийн шударгаар шүүлгэх эрхийг хамгаалъя гэвэл хуулийн байгууллагуудын дунд реформыг цогцоор нь хийх хэрэгтэй юм. Цагдаа, шүүгч, прокурор юу хийх вэ гэдгийг тодорхой болгож, эрх мэдлийг дахин хуваарилах хэрэгтэй. Жишээлбэл, Шүүх шийдвэрээ гаргасан байхад прокурор шүүгчийн шийдвэртэй заргалддаг. Прокурор шүүхийн өмнө өмгөөлөгчтэй адил улсын яллагч гэж мэтгэлцдэг мөртлөө Шүүхтэйгээ заргалдаад байж байх жишээтэй. Энэ мэт зүйлийг байх уу, байхгүй юу гэдгийг тодорхой болгох ёстой. Шүүхийн хараат бус байдлыг нэгэнт ярьж байгаа бол Шүүх, шүүгчийн хариуцлагатай байдлыг дандаа хамтад нь ярих ёстой юм. Хариуцлагын механизмыг тогтоож, арга хэмжээгээ бүрэн авч чадаж байгаа юу. Хариуцлага тооцох механизмыг, хараат бус байдлыг хангах механизмтайгаа хамтад нь авч явахгүй бол хараат бус байдал нь хууль бус үйлдэл хийх хамгаалалт болчихдог юм шүү.

-Ер нь сүүлийн үед зарим улстөрчийн мэдэгдэл, 16 настай охины хэрэг гээд энэ бүгдээс үндэслээд иргэдийн шүүхэд итгэх итгэл суларсан гэж зарим хүн ярьж байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Би хамгийн шилдэг, шударга шүүхийн шийдвэр гэх зүйл Монголд битгий хэл хорвоо ертөнцөд байхгүй гэж боддог. Хамгийн шилдэг бөгөөд шударга шийдвэр бол талууд харилцан хүлээн зөвшөөрсөн байхад л оршдог. Тэгэхээр Шүүхийн шударга байдал үйлчлүүлэгчдийн итгэл дээр тогтдог гэх үзэл санаа үүнээс гарч ирдэг юм. Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаа бол үүнд хууль тогтоогчид л буруутай. Хэрэв УИХ, Засгийн газрын гишүүд Шүүхэд асуудал байгаа гэдгийг мэддэг бол ард түмэнд зарлах нь буруу. Энэ бол “Жоомоо алах гээд гэрээ шатааж буй” хэрэг. Үнэхээр Шүүх шударга бус ажиллаад байгаа гэдгийг тухайн улстөрч мэддэг бол засах үүрэг өөрт нь бий. Ярих бус засах ёстой эрх бүхий хүн гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэр бүү хэл зарим улс оронд гажуудлыг засах эрх бүхий хүмүүс нь ард түмнээ үймүүлж, Шүүхэд итгэх итгэлийг сулруулсан агуулга бүхий мэдэгдэл хийхийг хуулиараа хориглосон байдаг. Тиймээс Шүүх хараат ажиллаад байгааг нь мэддэг юм бол түүнийг зас л даа. Хууль санаачилж, хараат байдлыг хааж боосон механизм тогтоо гэж тэднийг хууль тогтоогч болгосон биз дээ. Энэ ажлаа хийхгүйгээр “Шүүх дарга нарын захиалгыг биелүүлдэг” гэж ард түмэндээ зарлаж болохгүй. Үүнээс болоод Шүүхэд итгэх ард түмний итгэл суларч, мянга шударга шийдвэр гарсан ч иргэд буруу гэж хэлэх үүд хаалгыг нээж өгөөд байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • base dase (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
  • Eric Donald (195.181.172.237)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Уржигдар 08 цаг 00 мин БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ Уржигдар 07 цаг 58 мин Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ Уржигдар 07 цаг 52 мин Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ Уржигдар 07 цаг 46 мин Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Уржигдар 07 цаг 38 мин Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ Уржигдар 07 цаг 37 мин Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! Уржигдар 07 цаг 36 мин Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ Уржигдар 07 цаг 32 мин Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо Уржигдар 07 цаг 07 мин “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо...
Top