x

Улаанбаатар хот ЕСБХБ-ны "Ногоон хотуудын хөтөлбөр"-ийн нөлөөллийн судалгаанд оролцоно

НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийн ахлагч, дэд захирал ноён Рагаван Нараянан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Улаанбаатар хотын Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн дэд зохицуулагч Б.Хишигтогтох, НЗДТГ-ын Хот байгуулалт, газар зохион байгуулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Гэрэлт-Од, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийн зөвлөх Д.Түвшинжаргал, Уур амьсгалын стратегийн хэрэгжилтийн ахлах мэргэжилтэн Эмре Огузөнжүл нар оролцов.

Уулзалтаар “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийн сэдэвчилсэн нөлөөллийн үнэлгээний кейс судалгаанд оролцох, хамтран хэрэгжүүлж буй төслийн ажлын явц, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас хотуудын байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилгоор “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрт Улаанбаатар хот 2018 онд нэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэл орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хоёр байршилд хэрэгжүүлж буй. Төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг Баянхошуу дэд төвд ашиглалтад оруулсан бөгөөд хоёрдугаар ээлжийн нийт зургаан блок 226 айлын орон сууцны барилгын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна. Мөн Шархад дэд төвд хэрэгжүүлж буй “Ногоон орон сууц” төслийн нэгдүгээр үе шат 4.5 га талбайд 338 айлын орон сууц барьж байна.

Түүнчлэн “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжсэн төслүүдийн урт хугацааны бодит үр нөлөөг салбар бүрээр нь нарийвчлан гаргах зорилгоор сэдэвчилсэн нөлөөллийн үнэлгээний кейс судалгааг хийнэ. Уг судалгаанд Улаанбаатар хот оролцох юм.

Энэ талаар НЗДТГ-ын бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийн сэдэвчилсэн нөлөөллийн үнэлгээний кейс судалгаанд хамруулахаар ажиллаж байгаад баяртай байна. Энэхүү судалгаа нь зөвхөн нэг төслийн хэрэгжилтийг үнэлэхээс гадна Улаанбаатар хотын ногоон хөгжил, тогтвортой хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр нөлөөг олон улсын түвшинд үнэлэх чухал боломж гэж байна. Ногоон хотын хөгжлийн төлөвлөгөө буюу Green City Action Plan-ний хүрээнд зөвхөн бодлогын түвшинд бус бодит хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү кейс судалгааны ажлын хүрээнд шаардлагатай мэдээлэл, хамтын ажиллагааг бүрэн хангаж, нээлттэй, идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэдгийг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 53 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 10 цаг 18 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 10 цаг 32 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 цаг 35 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 10 цаг 38 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 10 цаг 56 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 41 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 12 цаг 42 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 12 цаг 53 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 14 цаг 49 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 16 цаг 22 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top