x

“Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртлээ

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртлээ.

Тэд финалын шатнаас нэг хожил, нэг хожигдолтой хагас шигшээд шалгарсан. Улмаар Хонконгийн “Сөүт атлетик Чайна”-д 75:90-өөр хожигдсоноор хүрэл медалийн төлөө тоглохоор болсон юм. Хүрлийн төлөөх тоглолтод өчигдөр Индонезийн лигийн аварга “Дэва Юнайтед”-ыг 84:66-гаар буулган авснаар хүрэл медалийг хүзүүндээ зүүх эрхтэй болсон юм. Ингэснээр энэхүү нэр хүндтэй тэмцээнээс жил дараалан медаль авч байна. Тэд өнгөрсөн жил уг тэмцээний аваргаар тодорч байлаа. Хүрэл медалийн төлөөх тоглолтод гавьяат тамирчин Б.Билгүүн долоон оноо, долоон самбар, найман оновчтой дамжуулалт, нэг хаалт гүйцэтгэж, тэгш тоглолт үзүүлжээ. Харин А.Азбаяр 15 оноо, найман самбар, гурван хаалт, Ч.Ихбаяр 14 оноо, дөрвөн самбар гэсэн статистик үзүүлснээр багийнхнаа манлайлсан байна.

Гавьяат тамирчин Б.Билгүүн тоглолтын дараах хэвлэлийн хурлын үеэр, “Индонезийн баг маш хүчтэй байсан. Бид эхний тоглолтод хүлээлтээс доогуур тоглосон. Харин хүрлийн төлөөх тоглолтод алдаагаа давтахгүйг хичээлээ. Бид аваргаа хамгаалах зорилготой байсан ч чадаагүй. Гэхдээ хүрэл медаль бол хожиж авдаг учраас сайхан байна. Ирэх жил бид дүрмийн өөрчлөлтөд дасан зохицох болно” хэмээн ярьжээ.

Азийн аваргуудын лигийн 2026 оны аварга багаар Хонконгийн “Сөүт Атлетик Чайна” баг тодорчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top