x

Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг шүүх засаглал үүрэх ёстой

Ардчилсан намаас өнөөдөр /2026.05.28/ “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаар Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгооны асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр: 

-Ардчилсан Үндсэн хуулийн дуу хоолой нь Үндсэн хуулийн цэц байх ёстой. Гэтэл Цэцийн дарга болон зарим гишүүний хугацаа нь дуусчихаад байхад шийдвэр гаргаж байгааг улс төрийн ашиг харсан шийдвэр гэж харж байна. Хуулиараа хугацаа нь дууссан гишүүдийн талаарх албан бичгийг холбогдох байгууллага руу явуулах үүрэгтэй байдаг. "Манай байгууллагаас томилогдсон гишүүдийн Үндсэн хуулиар тогтоосон зургаан жилийн хугацаа дууслаа, дараагийн гишүүнийг томилж өгнө үү" гэсэн бичиг ирсэн байх ёстой. УИХ-ын Тамгын газар энэ ажлаа хийсэн үү, үгүй юу. Хийгээгүй бол хэн нэгэн тэнд асуудлыг гацааж байна гэсэн үг. Хэрэв албан бичиг нь ирчихээд байхад томилгоог хийхгүй байгаа бол энэ нь УИХ-ын дарга болон Цэцийн даргын хариуцлагын асуудал болж хувирна.

Улсын дээд шүүх гэдэг Монголд шударга ёс тогтоох дээд байгууллага байх учиртай. Гэтэл өнөөдөр Монгол Улс авлигын индексээр 124 дүгээр байр руу ухарлаа. Үүний хариуцлагыг зөвхөн авилгатай тэмцэх байгууллага биш, шүүх засаглал хамт үүрэх ёстой. Сүүлийн зургаан жилийн хугацаанд авлигын индекс буурсангүй, шударга ёс тогтсонгүй, нийгэм бухимдалтай байна. Сөрөг хүчний улстөрчдийг улс төрийн зорилгоор эрүүгийн хэрэгт холбогдуулан намнадаг, шоронгоор айлгадаг байдлаа өөрчлөх хэрэгтэй.

Монголд эрүүгийн бодлого гэдэг зүйл хоёрхон чиглэл рүү ханддаг болжээ. Нэгдүгээрт, бизнес эрхэлж байгаа иргэд рүү чиглэдэг болсон. Хүн бизнес хийснийхээ төлөө шоронд ордог байж болохгүй. Улс төрийн бодлого хэрэгжүүлснийхээ төлөө, эсвэл эрх баригчдыг шүүмжилснийхээ төлөө хоригддог байж таарахгүй. Хүний халдашгүй байх эрх, хувийн нууцад халдах зэрэг Үндсэн хуулийн зөрчлийг мөрдөх байгууллагууд  дур мэдэн хийж байна. Хууль нь муу байвал мөрдөх байгууллагууд хүний эрхийг зөрчсөөр л байх болно. Үүнийг засах шаардлагатай.

 УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Ардчилсан намын бүлгийн зүгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлсэн. Улсын дээд шүүхийн шүүгчийг нэг удаа улираан томилж болохоор Үндсэн хуулийн цэц дээр үүссэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Гэвч өчигдөр /2025.05.27/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс "Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улируулан томилж болно. Гэхдээ зөвхөн нэг удаа, зургаан жилээр" гэсэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо. Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүн үүнд тусгай санал гаргасан. Ардчилсан намын зүгээс энэ асуудлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа.

Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жилийн нүүр үзэж байна. Г.Өлзийсайхан гишүүн ажлаа өгснөөс хойш аль хэдийн зургаан сарын хугацаа өнгөрлөө. Үүнээс харахад Цэц өөрөө шийдвэр гаргах чадамжтай эсэх асуудал яригдана. Мөн төрийн өндөр албан тушаалтан зургаан жилээс дээш хугацаагаар алба хашиж болохгүй гэсэн заалттай. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог. Үүнтэй адил Монгол Улсын Ерөнхий шүүгч, дээд шүүхийн шүүгч нар бол төрийн өндөр албан тушаалтан. Хэрэв энэ хүмүүс зургаан жилээсээ улиран томилогдож, 12 жил ажиллах юм бол ашиг сонирхлын зөрчил үүснэ. Ардчилсан намын зүгээс үүнийг хүчтэй эсэргүүцэх бөгөөд Эсэргүүцлийн хороо байгуулж байна. Шаардлагатай бол Улс төрийн зөвлөлийн хурал зарлана. Цаашлаад Үндэсний бодлогын хороог ч хуралдуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Bruno James (209.97.132.235)
    I NEED A TRUSTED CRYPTO HACKER THAT CAN RESTORE LOST OR SCAMMED FUNDS. Are you struggling to get back the money you lost? Every day, countless individuals face the devastating impact of scam operations that drain their hard-earned savings. But there’s good news – GEO COORDINATES RECOVERY HACKER are here to help you recover what’s rightfully yours. I lost my entire savings to a fake crypto investment scam while I was looking for a way to double my savings. After many weeks of trying to find a way to get my money back with no success, I finally came across a crypto recovery company GEO COORDINATES RECOVERY HACKER, a reliable and trustworthy crypto recovery company. I'm immensely grateful for his dedication, professionalism, and unwavering support. You can get in touch with them through below contact details  Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram @Geocoordinateshacker WhatsApp ; +1 ( 318 ) 203-3657  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack I had to send out my review also. They are indeed recommendable.
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
  • mary jordan (105.116.10.221)
    Гэрлэлт сайхан, хайр бас сайхан ч гэсэн мөрөөдлийн залуутайгаа гэрлэснийхээ дараа яагаад тэр хуучин найз охинтойгоо намайг хуурсаныг би ойлгохгүй байна. Өнгөрсөн жилээс хойш би түүний IPHONE хаягийг эвдэхийг оролдсон ч түүнээс хойш утсанд нь нэвтэрч чадахгүй байна. Би нөхрийнхөө хийж байсан бүх зүйлийг залгихыг хичээсэн ч тэсэхээ больсон тул jbeespyhack @gmail.com хаягийн gmail хаяг руу холбогдсон. Түүний тусламжтайгаар би нөхрийнхөө утсанд гар хүрэлгүйгээр нэвтэрч чадсан. Өнгөрсөн жил түүний хуучин найз охинтой нь хийсэн чатуудын талаар бүрэн мэдээлэл надад байсан. Харсан бүх зүйлээ бодоод би гэрлэлтээ үргэлжлүүлж чадахгүй гэж бодож байна. Тэр найз охиндоо би түүний буруу байсан гэж хэлээд бараг өдөр бүр зоддог байсан. Би маш их сэтгэл дундуур байсан тул гэрлэлтээ цуцалсан.. бас jbeespyhack@gmail.com хаягаар та түүнд хүсэлтээ бичиж болно.
    2026 оны 06 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top