x

А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлалтай

25 дугаар суваг телевизийн мэдээний албаны Ерөнхий редактор, нийтлэлч А.Баатархуягтай ярилцлаа.

-126 гишүүнтэй парламент хүлээлтэд хэр хүрч ажиллаж байна вэ. Бид чанарын өөрчлөлт хийж чадав уу, эсвэл зүгээр л тооны өөрчлөлт байв уу?

-"Олдвол өлдөнө" гэгчээр 126 гишүүнтэй болоод сүрхий өөрчлөлт гарсангүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн зорилго нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулах гэж анх Ерөнхий сайд асан Г.Занданшатар танилцуулж байсан. Засгийн газар богино хугацаанд солигдож байгаагаас болж, бодлого шийдвэрүүд өөрчлөгдөж улс төрийн хямралт нөхцөл байдалд ороод байна. Улс төрийн хямрал нь өөрөө эдийн засгийн хямралыг дагуулж байна гэж тайлбарлаж байсан. Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нийгэм бужигнаж, жагсаал цуглаан их болсон тул гадаа талбай дээр байгаа хүмүүсийг ч Төрийн ордонд оруулж, үг хэлэх, бодлого боловсруулахад оролцох боломжийг нь хангана гэдэг байр сууринаас хандсан. Үүний үр дүнд асар их ялаа батгана гарч ирлээ.

Чадваргүй, туршлагагүй хүмүүс жагсаалтаар олон орж ирсэн. УИХ-ын гишүүдийн 60-70 хувь нь сонгуулийн дараа солигдож байна гэдэг чинь хувьсгал болсон мэт өөрчлөлт болж байна. Бүх бодлого шийдвэрийг хүн авч явж, үргэлжлүүлдэг болохоос бичиг баримт, цаас биш юм. Энэ нь нөхцөл байдлыг засах гэж оролдсон боловч улам дордууллаа. Нэгдмэл байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжгүй буюу "Шуудайнд хийсэн үхрийн эвэр" шиг боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлт зорилгодоо хүрсэнгүй. Хамгийн тогтвортой засаглах боломжтой МАН сүүлийн нэг жилийн хугацаанд гурав дахь Засгийн газрын нүүрийг үзэж байгаа нь 1992 оны Ардчилсан холбоо эвслийн Засгийн газруудын рекордтой дүйцэх хэмжээ юм. Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар удаан оршин тогтноно гэдэгт хэн ч итгэхгүй байна.

-Гэхдээ энэ хүнийг дэмжих хүмүүс бий?

-Төрийн институци хоорондын зөрчил, засаглалын хямрал нэгэнт эхэлжээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тэргүүлсэн шинэ фракц үүссэн нь сөрөг хүчин болох АН-аас ч илүү хүчтэй, жин дарах хэмжээнд хүрээд байна. Хэдийгээр Ерөнхийлөгчийн зүгээс гаднаас Н.Учралыг дэмжиж буй ч энэхүү дэмжлэг ирэх он гараад илт сулрах нь тодорхой болов. Учир нь манай улсын улс төрд сонгуулийн жил эхэлмэгц Ерөнхийлөгчийн эрх мэдэл, нөлөөлөл эрс сулардаг бичигдээгүй хууль үйлчилдэг. Сонгууль дөхөх тусам хүмүүсийн сэтгэл зүй, хандлага өөрчлөгдөж, өөр зүгт эргэж эхэлнэ.

-Та одоогийн Засгийн газар удаан оршин тогтноход хэцүү нөхцөл байдалд байна гэлээ. Энэ нөхцөл байдлаас яаж гарах вэ?

-Гарах арга байхгүй. Ерөнхий сайд санхүүгийн эрх мэдэл өндөр учир эрх мэдэлтэй байдаг. Л.Оюун-Эрдэнийн үед бүх эрх мэдлийг гартаа авахын тулд Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүнийг хотын дарга болгож, хотод хэтэрхий их санхүүгийн эрх мэдэл өгсөн. Хот бараг улс болсон. Улс 14 мега төсөлтэй байхад хот нь 20 гаруй мега төсөлтэй байх шиг. Асар их үрэлгэн бөгөөд их наядаар тооцогдох төсөвтэй. Улстайгаа зэрэгцэж томоохон хөрөнгө оруулалтыг хийж байна. Эрчим хүчний бодлого, зам тээврийн бодлого зэрэг нь Засгийн газрын мэдлээс алдарчихсан хоёр Засгийн газартай мэт нөхцөл байдал үүссэн байсныг бид харлаа. Энийг дарж авах гэсэн оролдлого болон Н.Учралын бүх эрх мэдлийг гартаа авах гэсэн оролдлого МАН-ын төв нам болон хотын намын хооронд томоохон зөрчил үүсгэчихсэн. Үүнтэй төстэй үйл явдал М.Энхболдын үед болж байсан. Тэсрэхэд бэлэн буй Засгийн газрыг өдгөө удахгүй болох COP17 олон улсын хурал л тогтоон барьж байна. Тус хурлын хөшиг хаагдаж, намрын чуулган эхлэх үед жинхэнэ дайн эхлэх нь тодорхой.

-Цаашид хотын дарга Ерөнхий сайдын таалалд нийцэхгүй бол түлэж унагаад байж болох юм уу?

-Ерөнхий сайд Н.Учрал дураараа авирлаж хууль зөрчиж байгаа юм. Асуудал байгаа боловч хуулийн дээгүүр алхаж, ийнхүү авирлаж болохгүй. Учир нь хотын даргыг нийслэлийн ИТХ сонгодог. Ерөнхий сайдад хотын даргыг шууд огцруулах эрх байхгүй, харин нийслэлийн ИТХ шийднэ. Коммунист дарангуйллын босоо тогтолцоотой үе биш. Үхрийн мах бол Х.Нямбаатарыг огцруулах шалтгаан бус шалтаг байсан. Шинэ мах гарч ирээд зургадугаар сарын 1-нд намжих байсан асуудлыг наана нь гаргаж ирээд, Ерөнхий сайд байхгүй эрх мэдлээ өөртөө наасан.

-Махны нийлүүлэлтэд төр оролцох хэрэгтэй юү?

-Махын нийлүүлэлтэд төр оролцох ямар ч хэрэггүй. Үхрийн махны үнэ 60 мянган төгрөгт хүрэг л дээ. Тэгвэл хүмүүс хонь, ямаагаа иднэ. Эрэлтийн хуулиараа хямд бүтээгдэхүүн рүүгээ шилжээд, эрэлт нь буурсан болохоор эргээд үхрийн махны үнэ нь буурна. Төр оролцох тусам үхрийн махны үнэ өснө.

-Жагсаалтаар орж ирсэн гишүүд болон тойргоос сонгогдсон гишүүдийн хоорондын амбиц, эрх ашгийн зөрчил хууль тогтоох үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ. Энэ тогтолцооны хамгийн том алдаа болон оноог та юу гэж харж байна?

-Төсөв төлөвлөгөөгөө хуваарилах болоод эхлэхээр тойргоос сонгогдсон гишүүд тойрог руугаа хөрөнгө оруулалт татдаг. Үүний улмаас засаг захиргааны нэгжээр дамжсан хөгжлийн төлөвлөгөөнүүд сарниад байсан. Үүнийг засахын тулд намын жагсаалтаар гишүүдийг оруулдаг болгож, зөвхөн тойргийн эрх ашиг бус улсын нийт эрх ашгийг боддог болох зорилт тавьсан. Томоохон хөрөнгө оруулалт, намын нэгдсэн бодлогод захирагдах гэх мэт. Нэг зүйлийг орхигдуулсан нь жагсаалтын гишүүнд хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг байв. Жишээлбэл, тойргоос сонгогдсон гишүүнийг тойргийн иргэдээс санал аваад буцаад татаж авах бол жагсаалтын гишүүдэд хэн хариуцлага тооцох юм бэ. Тэр хүмүүс УИХ дээр хувь хувийн эрх ашгийг ярьдаг. Нам нь дотроо хямралтай, бодлогоо алдчихсан учир хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй. Хэнд ч захирагдахгүй, танхай задгай хүмүүс болж дур дурын мэдэгдэл хийгээд явах боллоо. Холимог системийг төгс хийгээгүй учраас өмнөх систем рүүгээ эргээд орлоо.

-Нэг нам урт хугацаанд засаглах нь ямар үр дүнтэй үлдэв?

-Хувийн хэвшлүүд нь дампуурч байхад татвараар дарамтлахын сацуу замын хураамж, автомашины татварыг нэмсэн. Том том төслүүд заралсан. Хэтэрхий их том төслүүд зарласнаас болж өрийн таазыг нэмсэн. Хувийн хэвшлүүдээ хайр найргүй хядлаа. Улс нь хувийн хэвшилтэйгээ зэрэгцэж бизнес хийдэг боллоо. Объект бариад тэрийгээ түрээслэх жишээтэй. Эцсийн эцэст МАН удаан засаглаж байгаа нь МАН-даа ч биш байх гэж бодож байна. Хүмүүс яагаад АН-д саналаа өгөхгүй байгаа учир нь тэднийг төр барьж чадна гэдэгт итгэхгүй байгаа юм. Ямар ч нэр хүндгүй байгаа нөхцөл байдалд АН өөрөө буруутай.

-Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ?

-Би хувьдаа дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлалтай гэж харж байна. МАН С.Баярцогтыг Оюу толгойн гэрээ, эсвэл хужаагаар нь дуудаад амархан дарчихна гэж тооцсон. Үгүй шүү. Бодит байдал дээр С.Баярцогтын ард өнөөх компаниуд чинь буюу Рио тинто байгаа. Дээр нь нэмээд хар машин байхад та нар энийг дарж дийлэх үү. Энэхүү том тоглоомын төлөвлөлтийг жирийн улстөрчид бус, харин хөшигний ард буй олигархууд удирдаж байна.

-Бид улс төрийн тогтвортой байдалтай хэзээ золгох вэ?

-Ирэх жилүүдэд дэлхий даяар дайны үе таарч, хөрөнгө оруулалтууд зогсож байна. Ерөнхий сайд асан Г.Занданшатартай уулзаж байхад “тогтворжуулаад л авах хэрэгтэй байна” гэж надад хэлж байсан юм. Хэтэрхий давруу зорилт тавихаар биелүүлж чадахгүй байгаа тул бодитой буюу биелүүлэх боломжтой зорилтууд л хэрэгтэй байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед томоохон олигарх компаниудын хязгаарлах ажил нэлээдгүй явагдсан. Бодит байдал дээр манай улсад том компаниуд засагладаг. Энэ том компаниуд улс төрд маш хүчтэй оролцдог. Л.Оюун-Эрдэнийн үед шинэ залуу хүмүүсийг гаргаж ирж үеийн шинэчлэл хийх гэж оролдсон боловч том компаниудын захирлууд нь зөвхөн хуучин улс төрчидтэй л хэл амаа ололцож чаддаг. Залуучуудтай хэл амаа ололцож чадахгүй. Улс төрд шинэчлэл хийх гэсэн боловч мөнгө барьж байгаа том компаниудын үе солигдоогүй болохоор алхмын зөрүү гарсан. Энэхүү захирлууд нь суудлаа тавьж өгөөгүй цагт энэ байдал хэвээр үргэлжилнэ.

В.И.Лениний хувьсгалын онолоор дээдэс нь хуучнаараа захирч чадахгүй болох буюу засаглалын хямрал болон доодос нь хуучнаараа захирагдахыг хүсэхгүй байхыг “хувьсгалын тохироо” гэнэ. Одоо яг ийм байдал үүсээд байгаа нь Л.Оюун-Эрдэнэ, Н.Учралаас шалтгаалах зүйл биш. Гадаад, дотоодын томоохон компаниудын нөлөөлөл манай улсад их байна. "Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг" гэж хэлээд халаагаа өглөө. Ийм байхад дараагийн Ерөнхийлөгчийг бид биш, тэд захиалж магадгүй. Ер нь ч тэгж байна. Монголчууд сайнтай муутай ч гэсэн гадны эрх ашиг манай улсад хүчтэй байна. Япон, Солонгос улсад сонгуулийн саналыг гараар тоолж байхад экспортын сонгуулийн "хар машин" манай улсад саналыг тоолж байна. Энэ төрийг хэн байгуулж байгааг бид хянаж чадаж байгаа юм уу.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Franz Tost (105.127.15.27)
    Recently, I was contacted by a broker who convinced me to invest into Crypto all day. I started by making an initial investment of 126,000 USD and surprisingly I asked for 35,000 USD more in order to access my account so I can be able to make any withdrawal. Their demand made me loose it that I had to go on online searching for assistances since I wasn't going to lose my money to this an unregulated trading platform, I came across lots of positive reviews about jbeespyhack. After what I went through, I realized that Transparency is essential in both business and human interactions. I emailed him directly at jbeespyhack@gmail.com, and he responded, asking for more information, which I also submitted. All I needed to do was provide him the information he needed and pay the bills for the tools that were used on the job and he took care of the rest. jbeespyhack performs his work in a discreet and competent manner. From his heart, he wants to provide the greatest possible customer service. I will always be appreciative of him because he helped me quickly retrieve all of the money I had lost.jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 02 | Хариулах
  • Kimberly Hebert (185.161.203.106)
    I invested in bitcoin trading After losing $78.4 USDT) linked to a romance fraud scam worth of cryptocurrency through an online investment platform and later discovered it was a scam. After extensive research for recovery options, I contacted CAPITAL CRYPTO RECOVER based on positive client reviews and recommendations. Their professional security team guided me through the recovery process using advanced technology, and I was able to recover my lost cryptocurrency successfully. I am truly grateful for their support and assistance during such a difficult experience. I will advise you to contact CAPITAL CRYPTO RECOVER helped me recover my funds. For anyone facing similar issues, Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1 Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text Number: +1 (336) 390-6684
    2026 оны 06 сарын 01 | Хариулах
  • Мэри Жордан (105.127.14.18)
    Гэрлэлт сайхан, хайр бас сайхан ч гэсэн мөрөөдлийн залуутайгаа гэрлэснийхээ дараа яагаад тэр хуучин найз охинтойгоо намайг хуурсаныг би ойлгохгүй байна. Өнгөрсөн жилээс хойш би түүний IPHONE хаягийг эвдэхийг оролдсон ч түүнээс хойш утсанд нь нэвтэрч чадахгүй байна. Би нөхрийнхөө хийж байсан бүх зүйлийг залгихыг хичээсэн ч тэсэхээ больсон тул jbeespyhack @gmail.com хаягийн gmail хаяг руу холбогдсон. Түүний тусламжтайгаар би нөхрийнхөө утсанд гар хүрэлгүйгээр нэвтэрч чадсан. Өнгөрсөн жил түүний хуучин найз охинтой нь хийсэн чатуудын талаар бүрэн мэдээлэл надад байсан. Харсан бүх зүйлээ бодоод би гэрлэлтээ үргэлжлүүлж чадахгүй гэж бодож байна. Тэр найз охиндоо би түүний буруу байсан гэж хэлээд бараг өдөр бүр зоддог байсан. Би маш их сэтгэл дундуур байсан тул гэрлэлтээ цуцалсан.. бас jbeespyhack@gmail.com хаягаар та түүнд хүсэлтээ бичиж болно.
    2026 оны 05 сарын 31 | Хариулах
  • DR. ADITYA (105.119.34.224)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 05 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Уржигдар 08 цаг 00 мин БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ Уржигдар 07 цаг 58 мин Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ Уржигдар 07 цаг 52 мин Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ Уржигдар 07 цаг 46 мин Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Уржигдар 07 цаг 38 мин Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ Уржигдар 07 цаг 37 мин Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! Уржигдар 07 цаг 36 мин Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ Уржигдар 07 цаг 32 мин Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо Уржигдар 07 цаг 07 мин “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо...
Top