x

Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “үсрэх” ёсгүй!

Ойрын өдрүүдэд улс төрийн хүрээнд болж буй “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу үсрэх болсон нь эмзэглэл төрүүлж эхэллээ.

Ерөнхий сайд нь “Төсөл, тендер хулгайлдаг байсан хулгайчууд айлын амьжиргаа руу орлоо. Би сая Дэнжийн мянгаар явлаа гэнгүүтээ хотын бүх төсөл, тендрийг шалгахыг ч Тагнуул, Цагдаагийн дарга нар болон хамгийн сонирхолтой нь УИХ-аас томилогдсон АТГ-ын даргад үүрэгдлээ. Өнөөх нь ч дэвтэр, үзэг барьчихсан сууж харагдана. Уг нь Авлигын эсрэг хуулийн 16-р зүйлд зааснаар хараат бус байхыг, ялангуяа 16.2-т “Аливаа албан тушаалтан АТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэж заасан байдаг.

Тэр мөчөөс хойш нэг талаас, АТГ-ын дарга “Хотын даргыг шалгаж чадах уу даа” гэх басамжлал, яагаад шалгахгүй байх тухай таамаглал болон нөгөө талаас, хуулийн байгууллага Хотын хэрэгжүүлж буй төслүүдийг шалгаж буйг буруутгасан дайралтууд зэрэг эхэлсэн.

Шалгаж мөрдөх ажлын хүрээнд нэр бүхий сэтгүүлчид ямар нэг сэжмээр холбоотой байж таарсан юм байлгүй, прокурорын зөвшөөрлөөр баривчлан хорьжээ. Нялх хөхүүл хүүхэдтэй хүнийг гэр бүлийнх нь хамт хорилоо, мэдээллийн сайтуудын админуудыг хорьж эхэллээ гэх шүүмжлэл нэмэгдэв. Яг хаанахын, хэдэн хүнийг, яагаад хорьж буй тоо болон үндэслэл шалтгаануудын талаар Цагдаагийн байгууллага болон эх сурвалжийн өгсөн мэдээллүүд зөрсөөр өнөөдрийг хүрч байна.

Энэ хэдхэн хоногийн дотор хэдийгээр дээрх сэтгүүлч, админ хорьсон асуудалд холбогдолгүй боловч АТГ-ын даргын эсрэг худал мэдээллүүд бороо шиг асгарлаа. Шалтгаан нь “Хотын даргыг яагаад хорихгүй байна вэ” гэж шаардах маягтай. Гарчиг нь “Х.Нямбаатарын авлига, хулгайн асуудлыг АТГ шалгах уу, гацаах уу? Улмаар УИХ-ын гишүүдээс АТГ-ын ажил байдлыг дүгнүүлж, шүүмжилсэн хариултууд түүвэрлэж хэргийг шалгах явцад нөлөөлөх гэж оролдох байдал ажиглагдлаа.

Гэтэл өчигдрөөс Улсын ерөнхий прокурорын эсрэг мэдээлэл түгээж эхлэв. Фото зургийг нь эвлүүлж байгаад хийсэн тэрхүү мэдээлэл доторх нь мөн л ор үндэслэлгүйгээс гадна уг хэргийн талаар ямар нэг ойлголтгүй, албан ёсны эх сурвалжаас тодруулаагүй аж.

Тиймээс ч өмнөх УЕП Д.Дорлигжавын дүү гэх Д.Баатар нар БНХАУ-ын иргэн Ли Жуа Хуанийн хөрөнгө оруулалтыг залилж аваад “Та нар мөрийтэй тоглоомд мөнгөө алдсан гэж бодоорой, намайг яаж ч чадахгүй шүү” хэмээн дарамталж хохироосон хэргийг Чингэлтэй дүүргийн, улмаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлөөр битүүмжилсэн хэрэгт одоогийн албан үүрэг гүйцэтгэж буй Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханыг холбогдуулж гүтгэсэн мэдээлэл цацаж, “Прокурорын шийдвэрийн гор” нэртэй нэвтрүүлэг хийж мэдээллийн сайтууд, пэйжүүдээр тарааж эхлэв.

Бодит байдал дээр дээрх хэргийг мөрдөн шалгах ажиллагаа одоогоор үргэлжилж буй. Гэтэл одоогийн УЕП-ыг Хятадын иргэн Ли Жуа Хуанийн гомдлыг л гүйцэлдүүлээд уурхай битүүмжилсэн мэтээр гүтгэсэн байх юм. Шалтгаан нь прокурорын зөвшөөрлөөр “Олгой булаг” компанийн Зүүн амыг битүүмжилснээс болоод “Петро Монгол консалтинг” компанийн 150 мянган тонн нүүрс экспортод гарч чадахгүй болоод байгаагаас нүүрс нь шатаж үнс болоод байгаатай холбоотой гэнэ. 2021 оны 12 дугаар сард Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан БНХАУ-ын иргэн Ли Жуан Хуагийн гомдлыг хэрэгсэхгүй болгохгүй, мөрдөж шалгаад, хохирлын төлүүлэх гэж битүүмжилснээс болоод УЕП-ыг хардаж байгаа юм байх.

Шатаж байгаа нүүрсний үнэтэй Улсын Ерөнхий Прокурор гэж байж болох уу? Энэ мэтчлэн тодорхой албан тушаалтнуудад холбогдох хэргийг мөрдөн шалгах бүрт хэргийг шалгаж буй хуулийн байгууллагуудын нэр хүндэд халдаад байвал шударга ёс хэрхэн тогтож, хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Эргээд харахад үе үеийн ЦЕГ, АТГ, УЕПБ, Тагнуулын ерөнхий газрын дарга нарыг ямар үед нийгмийн сүлжээгээр боорлож гүтгэж байсныг судлаад үзэхэд улс төрийн бүлэглэл хоорондын эрх ашгийн буюу албан тушаалтнуудын эрх мэдэл булаалдах зодооны “цус” дандаа хуулийн байгууллага руу үсэрч, удирдлагуудыг нь гүтгэж, ажлаас чөлөөлөхийг шаардах оролдлого хийсээр иржээ.

Гэтэл олон нийтэд сайн сайхан харагдах магтуулахаас чухал үнэт зүйл, зарчим нь хуулийн байгууллагын улстөрчдөөс хараат бус байдал, хэн нэгний нөлөөнд автаж бусдыг хэлмэгдүүлэхгүй, бас гэм буруутай бол өршөөхгүй ажиллах явдал. Үүнийг л үгүй хийхийн тулд хуулийн байгууллагуудын нэр хүндэд халддаг. Ийнхүү нэр хүндийн “террор” хийснийхээ төлөө хэн ч ямар нэг байдлаар хариуцлага хүлээдэггүй байдал хууль тогтоомжуудыг биелүүлж ажиллахад саад учруулах оролдлого л болохоос “муу хэлж муухайгаар харна” гэхээс айж ажиллах эрх, сэдэл хуулийнханд байхгүй.

Аливаа цадиггүй, дэг журамгүй байдал дээдсээсээ эхэлдгийн учир хуулийн байгууллагуудыг улс төрийн “энтертайнмент шоу үзүүлбэр”-тээ оролцуулахгүй байхыг улстөрчдөөс шаардах ёстой. Тэдний шоу хэчнээн хортой, нийгэмд ямар хүлээлт үүсгэдэгийг тайлбарлах нь илүүц. Учир нь улстөрчид баримт нотолгоогүйгээр “Тэр буруутай” гээд зарлахыг ч цаашид хуульд тусгаж хариуцлагажуулах шаардлагатай болов уу. Энэ бол Үндсэн хуульд заасанчлан гэм буруутайг шүүх тогтоогоогүй байхад зарласан гэмт хэрэг бөгөөд нийгэмд зарлагдсан этгээдийг заавал гэмт хэрэгтэн болгож тогтоох хүлээлт үүсгэдэг хорт уршигтай.

Ийм байдлаар олон нийтийн хүлээлтэд нийцсэн шийдвэр гаргаж хэргийг шийдэх боломжгүй учраас хуулийн байгууллагуудын нэр хүндийг сошиал мэдээллүүд, дайралт, гүтгэлгээр дамжуулан унагах арга хэрэглэдэг боллоо. Байж боломгүй энэ үйлдлийг таслан зогсоох хүмүүс нь улстөрчид, хууль тогтоогчид, эрх баригчид.

У.Оргилмаа /baabar.mn/ 2026.05.24

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 9 цаг 40 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 10 цаг 17 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 10 цаг 43 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 10 цаг 54 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 11 цаг 0 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 11 цаг 6 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 11 цаг 11 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 11 цаг 15 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 14 цаг 46 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 14 цаг 50 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 14 цаг 51 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 14 цаг 56 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 14 цаг 59 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 15 цаг 2 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 16 цаг 13 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 17 цаг 7 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top