x

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

БРЮССЕЛЬ, 2026 оны тавдугаар сарын 28. НАТО-д нийлүүлж буй зэвсэг техникийнхээ тоо хэмжээг мэдэгдэхүйц бууруулахаар АНУ төлөвлөж байгаа тухай Der Spiegel сонинд мэдээлжээ. Нийлүүлэлтийг танахаар зэхэж байгаа талаар Пентагоны тэргүүн Пит Хегсет НАТО-гийн өндөр албан тушаалтнуудтай тус эвслийн төв байранд уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Тодруулбал, Вашингтоноос нийлүүлж буй сөнөөгч онгоц, хөлөг онгоц, дрон, түлш цэнэглэгч онгоц, алсын бөмбөгдөгч онгоцны тоо илт буурах ажээ. Эдгээрээс сөнөөгч онгоцны нийлүүлэлт гуравны нэгээр багасах төлөвтэй байна. Энэхүү таналтыг “НАТО-гийн хүчний загварчлал”-ын хүрээнд хийх гэж байгаа юм. Ачааллыг хуваалцах /burden sharing/ өмнөх тогтолцооны үед АНУ тус эвслийн цэргийн чадавхийн тал орчим хувийг дангаараа бүрдүүлж байжээ. Харин одоо Вашингтоны зүгээс ачааллыг дахин хуваарилахыг /burden shifting/ шаардаж байгаа юм.

Удахгүй 6 дугаар сард болох Force Sourcing Conference бага хурлын үеэр нийлүүлэлт буурах салбаруудад Европын ямар улсууд АНУ-ыг орлож чадах вэ гэдэг асуудлыг хэлэлцэх ажээ.   

Greenpeace: АНУ-ын оролцоогүйгээр ч гэсэн Европын орнууд Оросоос илүү хүчтэй

Greenpeace байгууллагын хийсэн тооцооллоор, АНУ-ыг оролцуулахгүйгээр ч гэсэн цэргийн салбарын үндсэн үзүүлэлтүүдээр НАТО-гийн гишүүн Европын орнууд Оросоос давуу байна. 2025 онд гэхэд, Европын холбоотнууд ба Канад улс цэргийн зардалд 626 тэрбум доллар төсөвлөсөн бол Орос улс 190 тэрбумыг төсөвлөжээ.

Мөн НАТО-гийн гишүүн Европын орнууд ба Канад улс 2215 байлдааны онгоцтой бол Орос улс 1064 онгоцтой байна. Түүнчлэн хөлөг онгоцнуудын тооны харьцаа 143:34, их бууны тооны харьцаа 15896:5976 байгаа ажээ.  

“АНУ НАТО-гоос гарсан ч гэсэн Европын орнууд батлан хамгаалахын асар их нөөц хүчтэй хэвээр байх болно. Гэхдээ хоорондын уялдаа холбоо хангалтгүй байгаагийн улмаас Европын аюулгүй байдлын бодлого алдагдаж байна” гэж Greenpeace-ийн шинжээчид дүгнэсэн байна.  

Өмнө нь мэдээлснээр, АНУ Европ тивд байрлаж буй 4 байлдааны бригадын бүлгийнхээ нэгийг нь гаргахаар төлөвлөжээ. Байлдааны бригадын бүлэг гэдэг нь байлдааны ажиллагааг бие даан явуулах чадвар бүхий АНУ-ын армийн тактикийн үндсэн анги нэгтгэл юм. Явган цэргийн бригадын бүлэг нь 4-5 мянган хүнтэй, хуягт танкийн бригадын бүлэг 5 мянган хүнтэй ажээ.

Сүүлийн жилүүдэд Европ тивд Америкийн 100 мянга орчим тооны цэрэг байрлаж байгаа юм. Тэднээс 65 мянга нь байнга, бусад нь ротацийн үндсэн дээр байрладаг ажээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bruno James (209.97.132.235)
    I NEED A TRUSTED CRYPTO HACKER THAT CAN RESTORE LOST OR SCAMMED FUNDS. Are you struggling to get back the money you lost? Every day, countless individuals face the devastating impact of scam operations that drain their hard-earned savings. But there’s good news – GEO COORDINATES RECOVERY HACKER are here to help you recover what’s rightfully yours. I lost my entire savings to a fake crypto investment scam while I was looking for a way to double my savings. After many weeks of trying to find a way to get my money back with no success, I finally came across a crypto recovery company GEO COORDINATES RECOVERY HACKER, a reliable and trustworthy crypto recovery company. I'm immensely grateful for his dedication, professionalism, and unwavering support. You can get in touch with them through below contact details  Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram @Geocoordinateshacker WhatsApp ; +1 ( 318 ) 203-3657  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack I had to send out my review also. They are indeed recommendable.
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 15 цаг 31 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 16 цаг 8 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 16 цаг 17 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 16 цаг 38 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 16 цаг 49 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 17 цаг 56 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 19 цаг 11 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top