x

Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж татварын бааз суурь нэмэгдэнэ

"Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж, хувийн хэвшлийн орон зайг тэлж байж л татварын бааз суурь нэмэгдэнэ"

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Засгийн газраас Татварын багц хуулийг өргөн барьсан. Мэдээж гишүүдэд тарааж өгч, үзүүлсэн байх. Тиймээс энэ хууль дээр та юу хэлэх вэ?

-Татварын шинэчлэлийн амлалтыг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үеэс л өгч эхэлсэн. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүлээлт өндөр байгаа. Гэхдээ Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслүүд тэр хүлээлтэд хүрэхгүй байна. Мэдээж одоогийн мөрдөгдөж байгаа хуулиудаас сайжруулсан зүйлүүд нэлээн хэд байна. Мөн зарим нэг зүйл, заалт нь хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээс тавьж байсан саналын эсрэг болчихсон байна лээ.

-Сайжруулж байгаа гэсэн зүйл, заалтаас нь тодорхой хэлж өгөхгүй юу?

-Үндсэн хуульд заасан бидний үндсэн үүргүүдийн нэг бол хуулиар ногдуулсан албан татвар төлөх явдал. Үүнтэй холбоотойгоор татварын өр төлбөрийг үл маргах журмаар барагдуулдаг хуулийн заалттай. Харин энэ удаад үүн дээр жаахан агаар оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс орж ирж байгаа орлогынх нь 20 хүртэлх хувийг үлдээж, үйл ажиллагаандаа зарцуулах боломжийг олгож байгаа юм. Одоогийн хуулийн заалтаар татварын өртэй компаниудын дансыг хааснаар ажилчдынхаа цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг ч төлж чадахгүй, үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч дампуурах эрсдэл рүү түлхдэг. Улмаар төр татварын өрөө ч авч чадахгүй байдал бий болдог. Энэ эрсдэлийг бууруулах үүднээс зөв шийдэл болж байна гэж харж байна. НӨАТ-ын төлөх хугацааг татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнээс нь хамаарч хоёр хүртэлх сарын дараа төлж болохоор шинэ заалт оруулж ирсэн. Бага орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор хувь хүний сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогын албан татварыг бүрэн чөлөөлж байгаа. Үүнээс дээшээ бол одоогийн байгаа хуулиараа татвараа төлнө. ХХОАТ нь сум, дүүргийн төсвийн гол эх үүсвэр бөгөөд хасагдсан дүнгээр нь төсөвт давхар ачаалал ирдэг. ХХОАТ-ын буурч байгаа дүнг нь сум, дүүргийн төсөвт улсын төсвөөс нөхөж өгөх шаардлага үүсдэг

Энэ өөрчлөлтөөр иргэдэд 850 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт өгч байгаа ч улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн ачаалал нэмэгдэхээр байгаа.

-Аж ахуйн нэгжүүдийн тавьсан саналаас эсрэг заалт гэдэг нь юу вэ?

-НӨАТдээр татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн тавьсан саналаас эсрэг санал орж ирсэн. НӨАТ-ын босгыг 50 сая байсныг 400 сая болгож нэмэгдүүлж байгаа. Энэ нь татварын суурийг нэлээд багасгах эрсдэлтэй харагдаж байна. Ингэж босгыг нэмэгдүүлснээр шинээр НӨАТ төлдөггүй аж ахуйн нэгж 20 гаруй мянгаар нэмэгдэхээр байгаа. Энэ нь суутган тооцох боломжгүй худалдан авалтаас үүдэн НӨАТ-ын өр нэмэгдэх, татвар ногдох орлогоос худалдан авалтын зардлаа хасах боломжгүй болох зэрэг хүндрэлүүд хуулийн дагуу татвараа төлдөг аж ахуйн нэгжүүдэд үүснэ. Нөгөө талаас энэ шийдвэр нь далд эдийн засгийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. МҮХАТ болон аж ахуйн нэгжүүдээс янз бүрийн хөнгөлөлт, чөлөөлөлтүүдээ болиод нийтээрээ НӨАТ-аа төлдөг болъё, НӨАТ-ын хувиа нуух шаардлагагүй, бодит хэмжээнд нь хүргэе гэсэн саналууд өгч байсан. НӨАТ-ын хоёр хувийг буцаан олголтоо болиод найман хувь болгоод бүгдээрээ НӨАТ-аа төлдөг болъё гэсэн саналууд гарч байсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулинд их хэмжээний өгөгдлийг өндөр хурдтай хадгалах, автоматаар боловсруулах зориулалттай тоног төхөөрөмж, график процессор бүхий сервер, супер компьютерийн элэгдлийг гурван жилээр тооцохоор өөрчлөлт орсон байна лээ. Одоогийн хуулиар 10 жилээр элэгдлийг тооцдог.

-НӨАТ анх бий болгосон зорилгоосоо хазайгаад төсөв бүрдүүлдэг гол татвар болчихсон гэдэг шүүмжлэлийг хүмүүс хэлж байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ер нь НӨАТ аль ч улсад татварынх нь гол сууриудын нэг байдаг. Нөгөө талаасаа эдийн засгийн харилцаанд орж байгаа татвар төлөгчдийн бааз суурийг нь бүртгэлжүүлэх агуулга бий. Татварын шинэчлэлийг зөвхөн дангаар нь биш, нийтийн санхүү буюу төсөвтэй уялдуулж цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Төсвийн зардлыг бууруулж, бүтээмжийг сайжруулан хувийн хэвшлийг дэмжиж байж татварын хувь хэмжээг бууруулах орон зай илүү гарч ирнэ. Төсвийн зардлаа бууруулах талаар ярихгүйгээр татвараа бууруулъя гэхээр түр зуурын гоё уриа, лоозон болоод л дуусна. Төсвийн зардал, татвараа хамтад нь ярьж байж л татварын шинэчлэл ярих боломжтой. Төрийн үйлчилгээтэй холбоотой шууд урсгал зардлын хэмжээ нь Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөр, хөнгөлөлт, чөлөөлөлт, урсгал шилжүүлэг зэрэг бусад урсгал зардлаасаа бага болчихоод байгаа. Төсвийн зоригтой шинэчлэл хийх шаардлага жил өнгөрөх тусам чухал болж байна.

Тиймээс цогцоор нь зоригтой бодлогын өөрчлөлтүүд хийж байж хүссэн татварын шинэчлэлээ хийх боломжтой болно. Иймэрхүү бодлогын өөрчлөлтүүд үр дүн гартал багагүй цаг хугацаа шаарддаг. Эрх баригчдын хувьд хугацааныхаа талдаа орчихсон учраас иймэрхүү бодлогын өөрчлөлт хийх боломжгүй болж байх шиг байна. Уг нь засгийн эрхийг авангуутаа л нийлүүлэлтийн чиглэлийн бодлогын өөрчлөлтүүд хийсэн бол тодорхой үр дүн, бодлогын нөлөөнүүд гаргах боломж байсан. Улс төрийн хамгийн чухал нөөц болох эрх барьж байгаа хугацаа дуусах дөхөх тусам татварын том өөрчлөлт хийх боломжгүй болдог. Тэгэхээр "Чамлахаар чанга атга" гэгчээр орж ирж байгаа сайн өөрчлөлтүүдийг дэмжээд явуулсан нь дээр гэж бодож байна. Уг нь аж ахуйн нэгжүүдээс тавьсан татварын хувь хэмжээ, орлогод шууд нөлөөлөхгүй саналуудыг хуулийн төсөлдөө оруулсан бол гэж бодсон.

-Зарим нь татварыг буулгачихаар улсын төсөв бүрдэхгүй болчихно гэдэг. Гэтэл нөгөө талдаа харин ч татварын бааз суурь нэмэгдэж, татвараас олдог орлого бүр нэмэгддэг гэдэг юм билээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Хувийн хэвшил, иргэдийн бизнес эрхлэх орон зайг тэлэх, сайжруулах бодлого маш чухал. Түрүүнд хэлсэнчлэн иймэрхүү бодлогод цаг хугацаа их ордог. Энэ орон зайг нэмнэ гэхээр төр хүссэн хүсээгүй өөрийгөө хязгаарлахаас өөр аргагүй. Гэвч өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлийг нь харахаар төр үүнийхээ эсрэг яваад байна. Төрийн эдийн засаг дахь оролцоо нь улам нэмэгдсэн байна. Төсвийн зарлагын хэмжээ нэмэгдэж байна. Зөвхөн нийслэл л гэхэд Монгол Улсын барилгын салбарын 50 хувьтай тэнцэх хэмжээний орон сууцыг бид өөрсдөө мэдэж зохицуулна гээд байх жишээтэй. Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж, хувийн хэвшлийн орон зайг нэмэгдүүлж байж л татварын бааз суурь нэмэгдэнэ.

Татвар төлдөггүй төр томроод татварын орлого нэмэгдэхгүй. Уг нь хувийн хэвшлийг дэмжье, “чөлөөлье” гэсэн санаачилга зөв хэдий ч төсөвтэйгөө цогцоор нь шийдэхгүй бол үр дүнд хүрэхгүй. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Гадаадын хөрөнгө оруулалт ихэвчлэн экспортыг идэвхжүүлдэг. Хөгжсөн улсуудыг харахад гадаадын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр хүний нөөцөө бэлддэг, санхүүгийн зах зээл, дэд бүтцээ бэхжүүлдэг, бүтээгдэхүүний чанар, стандарт, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг учраас чанартай хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэг бодлого их чухал байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 16 цаг 57 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 6 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 17 цаг 11 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 41 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 19 цаг 50 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 19 цаг 53 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 20 цаг 35 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top