x

Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, The Nature Conservancy, Монголын Байгалийн Өв Сан хамтран хэрэгжүүлж буй "Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) замын зураг стратегийн баримт бичгийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүлж, эхлэлийн семинарыг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын байгаль хамгааллын чиглэлээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, үндэсний урт болон дунд хугацааны бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд ТХГН-ийн тогтолцоог бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, цаашдын ТХГН-ийг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлын эхлэл юм.

Замын зургийн баримт бичгийг Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) болон Тусгай хамгаалалттай газар нутгийн дэлхийн комисс (WCPA)-ийн гишүүн Equilibrium Research Center олон улсын судалгааны байгууллага Монголын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж байна. Судалгааны ажлын хүрээнд:

  • ТХГН-ийн өнөөгийн суурь нөхцөл байдлыг үнэлэх,
  • ТХГН-ийн ангиллыг IUCN-ийн ангилалтай харьцуулан судлах,
  • Хамтын засаглал, хамтын менежментийн тохиромжтой загварыг тодорхойлох,
  • ТХГН-ийн дунд хугацааны хөгжлийн замын зургийг боловсруулах зэрэг үндсэн ажлууд хийгдэж байна.

Тус арга хэмжээ нь ТХГН-ийн замын зургийн баримт бичгийн зорилго, хамрах хүрээ, алсын харааны талаар оролцогч талуудын нэгдсэн ойлголтыг бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тодорхойлох бодлогын суурийг тавилаа.

БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг нээлтийн үгэндээ: "Энэхүү замын зураг нь зөвхөн баримт бичиг бус, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тогтолцоог илүү үр ашигтай, тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй болгох стратегийн чухал алхам юм. Мөн энэ санаачилга нь ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд бий болох боломж, шинэчлэлийг бодит хэрэгжилттэй уялдуулах эхний алхам байх учиртай. Цаашлаад уг үйл явц нь нэг удаагийн уулзалт, эсвэл баримт бичгээр хязгаарлагдахгүй, харин салбарын оролцогч талуудын тогтмол хамтын ажиллагаа, харилцан санал солилцоог дэмжих тогтвортой платформын суурь болох юм" хэмээн онцоллоо.

Цаашид уг замын зургийн баримт бичгийг оролцогч талуудын идэвхтэй, хамтын оролцоонд тулгуурлан боловсронгуй болгож, холбогдох бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллах юм байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top