x

Сувилахуйн "Асаргааны баг"-ийн туслах сувилагчдыг чадавхжуулах сургалт боллоо

Сувилахуйн "Асаргааны баг"-ийн туслах сувилагчдыг чадавхжуулах сургалтын нээлтийн үйл ажиллагааг өчигдөр Хавдар судлалын үндэсний төвд (ХСҮТ) зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ЭМЯ, ЭМХТ, ХСҮТ, УНТЭ, УГТЭ-ийн удирдлагууд болон Сувилахуйн албаны удирдлагууд, сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл, Монголын сувилагчдын нийгэмлэгийн төлөөлөл оролцож, туслах сувилагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, асаргаа сувилгааны чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлэв.

ЭМЯ-ны Сайдын зөвлөх Б.Дэмбэрэл арга хэмжээг нээж үг хэлсэн бол ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Батболд болон УНТЭ-ийн ерөнхий захирал П.Анхтуяа, УГТЭ-ийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир нар мэндчилгээ дэвшүүлж, сургалтын ач холбогдол болон өөрсдийн эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээнд асаргааны багийн үүрэг, оролцоо хэр чухал болох талаар дурдаж, шаардлага хэрэгцээнд нийцсэн түүхэн ажлыг эхлүүлж байгааг онцлон цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд туслах сувилагчид суурилсан "Асаргааны баг"-ийн ажиллах журмын төслийг ЭМЯ-ны сувилахуйн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг танилцуулсан байна.

АНУ дахь Монгол сувилагчдын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Виржиниа мужийн Файрфакс эмнэлгийн сувилагч Г.Энхжаргал онлайнаар оролцож, Олон Улсын асаргааны багийн үйл ажиллагааны талаар туршлага хуваалцав.

Туслах сувилагчийн чадавхжуулах сургалтын батлагдсан хөтөлбөрийн хүрээнд онолын хичээл 12 цаг, дадлага хичээл 148 цагийн сургалтад суралцсан туслах сувилагч нарт "Чадавхжуулах " гэрчилгээг гардууллаа. Суралцагчид сургалтын хугацаанд гурван эмнэлгээр тойролт хийж, асаргаа сувилгааны төрөл, өвөрмөц онцлог үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцон, ажлын байран дээр бодитой, үр дүнтэй сургалт болсон талаарх сэтгэгдлээ илэрхийлж байв.

Энэхүү сургалт нь эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний суурь болсон асаргаа, сувилгааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болохоос гадна туслах сувилагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, асаргаа сувилгааг багаар иргэн төвтэй, хүртээмжтэй, тасралтгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • visas (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
  • visas (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top