x

Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа.

-Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа. Үүний шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Үүнийг зөвхөн нэг яам, нэг хүн ч юмуу, эсвэл нэг Элчин сайдын яамны үйл ажиллагаанаас үүдэлтэй гэх нь учир дутагдалтай л даа. Яагаад гэвэл, визний шалгуурыг чангатгасан асуудал нь АНУ-ын төрийн эрх барьж байгаа байгууллагын зүгээс Монгол Улсын өнөөдрийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд өгч буй үнэлгээ гэж ойлгох хэрэгтэй. Гэтэл манайхан “Монгол Улсын гадаад бодлого, имиж нь жигтэйхэн сайн явж байгаа” гээд магтаад байгаа шүү дээ. Тэгвэл тэр нь бодит байдал дээр ямар байгааг үүгээр харуулчихлаа. Ер нь визтэй холбоотой шийдвэрийг ганц хүн гаргадаггүй. АНУ-ын ерөнхийлөгч дангаараа юм уу, тус улсын Төрийн департментаас гаргадаг шийдвэр биш. Конгресс нь ярьж байгаад аль, аль улсыг ямар хязгаарт оруулах вэ гэдгийг шийддэг гэсэн үг. Тэд зүгээр ширээ тойрч сууж байгаад ийм шийдэлд хүрчихдэггүй.

Зөвхөн судалгаа, мэдээлэлд үндэслэнэ. Тэгвэл хаанаас мэдээлэл авах вэ гэвэл, Монгол Улсад ажиллаж байгаа хүмүүсийн газар дээрээс нь өгч буй дүгнэллтийг л үндэс болгоно. Тэрнээс манайхны өгч байгаа мэдээлэл буюу “Монгол ийм мундаг ардчилсан улс” гээд мянга яриад нэмэр байхгүй. Мэдээж олон улсад байгаа Монголын талаарх мэдээлэлээс аваад ч тэд дүгнэлт хийхгүй. Хамгийн гол дүгнэлтийг өнөөх монгол дээл хувцас өмсөөд, хуучин монголоор сайхан бичдэг АНУ-ын Элчин сайд нь өгч байгаа шүү дээ. Миний бодлоор Элчин сайдын яаманд дор хаяж 50, 60 хүн цаг, минут тутамд ажиллаж байгаа. Монголын хэвлэл мэдээллээр юу ярьж байна. Сошиал орчинд ямар асуудал явж байна. Хаана ямар жагсаал цуглаан хийгээд байна. Иргэд нь ямар , санал гаргаж байна. Засгийн газар нь ямар хариу үйлдэл үзүүлж байна. Ямар хууль баталж байна, эдийн засгийн бодлого зэргийг маш нарийн судалж байгаа. Эдгээр улсуудыг харахад чөлөөтэй яваад байгаа юм шиг мөртлөө цаг наргүй ажилладаг. Хамгийн чухал зүйлийг манайхан ойлгох хэрэгтэй. Тухайн улсад суугаа Элчин сайд гэдэг зүгээр л интернэтээр гарсан мэдээллийг цуглуулаад төв рүүгээ шидээд сууж байдаг хүнийг хэлэхгүй. Доод түвшинд нь тэр бүх мэдээллийг боловсруулаад, дүгнэлт хийгээд Элчин сайддаа танилцуулна. Элчин сайд энэ бүгдийг нь дүгнэж байгаад “Өнөөдөр Монгол Улсын ардчилал ямар түвшинд байна. Энэ орон ардчилсан сонголт дээрээ хатуу зогсоод явж чадаж байна уу, үгүй юу. Эсвэл ухралтад орж байна уу. Авторитар чиглэл нь давамгайлж байна уу гэдэгт Элчин сайд хүн өөрийнхөө субьектив дүгнэлтийг хийнэ. Тухайлбал, Монгол Улс эргэн тойрон Хятад, Оростой харилцаж байгаа байдлыг харна. Энэ улсын нийгмийн чиглэл нь ийм байна шүү гэх зэргээр улиралд нэг удаа дүгнэлтээ явуулна. Олон удаагийн дүгнэлтээс АНУ-ын конгресс нь “Монгол жаахан эвгүйтээд байгаа юм байна шүү” гэж үзээд шийдвэрээ гаргасан байна.

-Манай улсын иргэд ирэх сараас АНУ руу виз мэдүүлэхдээ 10 мянга хүртэлх ам.долларын барьцаа байршуулдаг болно. Монголчуудыг “Визийн бонд” хөтөлбөрт ангилсан явдлыг Гадаад харилцааны яам муу ажиллаж байгаагийн тод илрэл гэж иргэд дүгнэж байна. ингэж үзэх үндэслэлтэй юу?

-Визний нөхцөл нь 5000 ам.доллараас эхэлж байгаа юм билээ. Ерөнхийдөө бидэнд хатуурхсан гэдэг ч юм уу, хавчсан асуудал тавилаа. Өнөөдөр Зөвлөлтийн орон зайд ижилхэн түвшинд явж байгаа улсуудаас харахад манайх овоо ардчиллын баянбүрд гээд мундаг яригдаж байгаад тэр нь бүдгэрээд байна. Тэгвэл Казахстаны иргэдэд ийм шалгуур тавихгүй. Яагаад гэвэл Казахстаны анхны ерөнхийлөгч Н.Назарбаев 30 орчим жил төрийн эрхийг барихдаа авторитар дэглэм тогтоосныг К.Токаев гэдэг хүн гарч ирээд яаж өөрчлөв. Эндээс харвал тухайн улс орнуудын дотоод бодлого дээр үндэслэж АНУ дүгнэлтээ хийж байгаа. Тэрнээс гадна талд хэчнээн гоё айлчлал хийгээд энэ нь явахгүй юм байна.

АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт Монгол Улс ямар орнуудтай нэг дор байна вэ. Тэр улсуудын нэрийг хар даа. Манай улсыг эдгээр улсуудын хэмжээнд дүгнэж байгаа юм байна гэж үзэх хэрэгтэй. Жишээлбэл, Гүржид ямар улс төрийн хүчин Засгийн эрхэнд гарчихаад иргэдийнх нь хөдөлгөөн, тэмцэл юу болоод байгааг дэлхий даяар харж байна. Камбож, Этиоп, Гренада, Лесото, Маврики, Мозамбик, Никарагуа зэрэг улсуудтай бид нэг зиндаанд явж байна шүү дээ. Эдгээр улсуудын хэмжээнд Монголыг авч үэж байна. Эдгээр улсыг хараад байхад ардчилал гэхээсээ илүү авторитар, харгис, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан улсуудын зиндаанд манайхыг дүгнэсэн юм байна.Бидний гадаад бодлого гэхээсээ илүү дотроо байгаа байдал л өнөөдөр ийм хоригт ороход хүргэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдийн засагтаа авч хэрэгжүүлж буй бодлого, гадаадын хөрөнгө оруулалтад хандаж байгаа хандлага. Дотоодын эрх зүйн зохицуулалтын хөгжил ямархуу явж байна. Хамгийн гол нь шүүхийн бие даасан байдал буюу шударга шийдвэр гаргаж чадаж байгаа эсэх гээд. Үндсэн үнэлгээ өгдөг гол, гол зүйл дээрээ бид анхаарах ёстой. Тэрнээс хэн нэгнийг буруутгаад, хүн солиод юунд ч хүрэхгүй. Энэ бол гадаад бодлогын дипломат асуудал гэхээс илүү нийгэм улс төрийн байдал руу чиглэсэн шийдвэр байна.

-Манай иргэд АНУ-д визийн хугацаагаа хэтрүүлэх, харлах зэрэг асуудал энэ ангилалд ороход нөлөөлөх үү?

-Ер нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндрээд ирэнгүүт Монголоос зугтах улсууд нэмэгдэж байна. Судалгаагаар манай залуусын дийлэнх нь гадагшаа гарч амьдрах юмсан гэдэг байр сууриа илэрхийлж байгаа талаар хэвлэлүүд мэдээлдэг. Энэ хүртэл бас нэг үзүүлэлт шүү дээ. Тэрхүү шийдвэрийг гаргахдаа “Монгол Улсын дотоод нөхцөл байдал муу учраас гадагшаа гарах иргэд нь илүү байх нь ээ. Гарсан улсууд нь тухайн орондоо үлдэх сонирхол түлхүү байх нь” гэж үзэж байна. Энэ бол үндсэн шалтгаан.

-АНУ-ын “визийн бонд” хөтөлбөрт орсон асуудал манай улсын нэр хүндэд яаж нөлөөлөх бол. Хөрөнгө оруулагчдад сөрөг мэдээлэл болно бид дээ?

-Ерөнхий дүгнэлт маань буурах тийшээ яваад байгаа. Нэг жишээ дурдвал авлигын индексээр жил бүр ухраад байгаа шүү дээ. Ерөөсөө зогсоод урагшлах зүйл алга. Үүнийг дагаад бусад үзүүлэлтүүд нь унаж байгаа гэсэн үг. Зөвхөн гадаад бодлого биш, нийгэм эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт шүү гэж хэлмээр байна. Тэр тусмаа гадаад бодлогодоо анхаарах цаг болсон. Дотоод бодлого, гадаад бодлого хоёр зохицож байх ёстой. Дотоод бодлогын илрэл нь гадаад бодлого болж явдаг.

-АНУ-ын “визийн бонд” бодлого манайд хэрэгжсэнээр энгийн иргэд, оюутан, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн ямар дарамт үүсгэх вэ?

-Барууны орнууд Монголыг хамгийн их дэмжиж байгаагийн илэрхийлэл бол өөрсдөө мөнгө гаргаад оюутнуудад сурах боломж олгодог. Орон болгон манай залуусыг зуу, зуугаар нь өөрсдийнхөө мөнгөөр сургаад боловсролтой иргэн бэлдэж өгч байгаа. Хамгийн хүнд цохилт үүн дээр унадаг. Улс нь дотроо ажлууд нь явахгүй, улс төрийн хэрүүл маргаан ихтэй байгаад ирэхээр энэ боломжууд багасч эхэлдэг. Хээл хахуулиар тэр боломжийг дарга, эрх мэдэлд ойр хүмүүс булаадаг. Жирийн иргэд, боловсролтой, чадалтай улсуудын хүртэх ёстой боломжийн тоо багасдаг. Хамгийн ихээр залуучууд л хохирдог.

“Визийн бонд”-ын хамгийн хүнд цохилтыг амсах улсууд бол хар бороор ажил хийх хүмүүс. Гадаадад мэргэжлийн бус, биеийн хүчээр ажил хийгээд амьдралаа өөд нь татдаг нэг хэсэг хүмүүс байна шүү дээ. Тэд тийм их хэмжээний мөнгө цуглуулахад хэцүү. Дээр нь толгой сайтай, санхүүгийн хувьд боломжгүй залууст олддог тэр их том боломж хумигдах шинж рүүгээ явж байна л даа. Манайхан энэ бүхэнд хэн нэгэн буруутан хайгаад явчихдаг. Монгол Улсын сүүлийн арваад жилийн ерөнхий хөгжлийн үр дүн, чиг ханлага энэ АНУ-ын визтэй холбоотой шийдвэрээс харагдаж байна.

-Үүнд монголын төр, тэр дундаа Гадаад харилцааны яамнаас бодлогын ямар хариу арга хэмжээ авах ёстой вэ. Цаашид монгол Улс энэ ангиллаас гарахын тулд ямар үзүүлэлтүүдийг сайжруулах шаардлагатай вэ?

-Энэ ангиллаас гарах боломжтой. “Бид ийм хууль гаргалаа. Авлигын индексээр урагшиллаа, гадаадын хөрөнгө оруулалт дээр тавьсан тээгүүдийг ингэж авч хаялаа” гэдэг ч юм уу иймэрхүү бодлого тавиад, тодорхой хугацаа хэрэгтэй. Тэрнээс нэг хүн гүйж очоод том даргатай нь уулздаг, манайхан шиг биш шүү дээ. Өөрчил гэхээр өөрчилчихгүй. Нэлээд гүн гүнзгий ажиллана,лобби хийнэ. Олон хүнд ойлгуулна. Хамгийн чухал нь бодит ажил хийсэн байх ёстой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • visas (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
  • Eric Donald (195.181.172.237)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 7 цаг 23 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 7 цаг 31 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 7 цаг 41 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 7 цаг 47 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 51 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 55 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 8 цаг 49 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 10 цаг 22 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 51 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 56 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 10 цаг 59 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 11 цаг 3 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 12 цаг 8 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 12 цаг 17 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 12 цаг 39 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 13 цаг 11 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 13 цаг 32 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 13 цаг 38 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 53 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 14 цаг 4 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top