x

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Эрдэнэт хотод ажиллаж, хотын 50 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Эрдэнэт хотод хүрэлцэн ирэхэд Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр нар угтаж, хотын төв талбайд Төрийн хүндэт харуул жагслаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын хуралд оролцож, Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлэв.

Тэрбээр, Монгол, Оросын ард түмний анд нөхдийн ган бат найрамдлын бэлгэ тэмдэг, хамтын ажил хөдөлмөрийн талбар болсон Эрдэнэт хот өнгөрсөн 50 жилийн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжсөөр байгааг тэмдэглэлээ.

1960-аад оны эхээр Монгол, Чехословак, Зөвлөлтийн геологичдын хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний үр дүнд “Эрдэнэтийн овоо” ууланд зэс-молибдений дэлхийн хэмжээний ордын нөөцийг илрүүлж, Монгол Улсын уул уурхайн хөгжлийн шинэ хуудсыг нээсэн түүхтэй.

Энэхүү ордыг түшиглэн 1974 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Эрдэнэт хороо байгуулагдаж, улмаар 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрдэнэт хот болгон зохион байгуулсан юм.

Анх 1600 орчим өрх, 7800 гаруй хүн амтай байгуулагдаж байсан Эрдэнэт хот өнөөдөр 30 мянга гаруй өрхтэй, 106 мянган суурин хүн амтай болж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн нь 4 их наяд төгрөгийг давсан байна.

Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэр, эрдэнэтчүүд хагас зуун жилийн хугацаанд улс орныхоо нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, цар тахлын үед ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цаг ямагт амжилтаа бататган ахиулж ирснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цохон тэмдэглэлээ.

Төрөөс “Оюутын орд”-ын нөөцийг шинэчлэн баталж, Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг дахин 30-50 жилээр уртасгасан нь Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын хөгжлийн шинэ боломжийг нээх ирээдүйн үнэт баталгаа болсныг онцоллоо.

Мөн Үйлдвэрлэл, инновацын төв болох “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр” барих мега төслийг хуульчлан баталснаар Эрдэнэт хот зөвхөн түүхий эд олборлогч биш, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн түвшний металлургийн төв болон хөгжих эхлэл тавигдсаныг дурдав.

Монголын ард түмний тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн хагас зууны түүхийг хөдөлмөр бүтээл, амжилт үйлсээрээ манлайлсан Эрдэнэт хотын нийт айл өрх аз жаргалаар бялхаж, хүн бүр эрүүл энх, амжилт бүтээл дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын манлайлагчид төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “Нүүдэлчин групп” компанийн зөвлөх Дарьсүрэнгийн Дэмбэрэлдорж,
Гавьяат багш цолоор:
  • “Орхон” цогцолбор сургуулийн ахмад багш Дэнзэнгийн Норовсүрэн,
Гавьяат агрономич цолоор:
  • Орхон аймгийн Жаргалант сумын ахмад агрономич Дамдинсүрэнгийн Цэенрэгзэн,
Хүний гавьяат эмч цолоор:
  • Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Нярайн тасгийн эрхлэгч, нярайн эмч Мажигсүрэнгийн Баттуяа,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Төр, захиргааны ахмад ажилтан Гун-Аажавын Даваа,
Гавьяат механикжуулагч цолоор:
  • “Эрдэнэт хивс” компанийн механик инженер Дашдаваагийн Батбаяр,
Гавьяат жүжигчин цолоор:
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин Сампилдондовын Ариун-Эрдэнэ,
Сүхбаатарын одонгоор:
  • “Хүчит арслан” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал, Монгол Улсын гавьяат тээвэрчин Нандийн Дарам,
  • Ерөнхий боловсролын “Эрдмийн сан” сургуулийн бага ангийн багш, Монгол Улсын гавьяат багш Монхоогийн Жавхлантуяа нарыг тус тус шагналаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top