x

Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна

Нийслэлийн Хархорин зах орчмыг Яармагтай холбох Дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 85 хувьтай байгааг НЗДТГ мэдээлэв.

Арцат-Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг суурилуулсан бөгөөд хоёр буудлын барилга угсралт үргэлжилж байна.

Төслийг Францын "Пома" группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан дүүжин тээврийн G1 буудалд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, “Дүүжин замын тээврийг есдүгээр сарын 19-нөөс туршиж эхэлнэ. Ингээд 10 дугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл улсын комисс ажиллах юм. Төслийн нийт гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна. Харин G1, G2 буудлын барилга угсралтын ажил 80 орчим хувьтай буюу төлөвлөгөөт хугацааны дагуу явж байгаа. Наадмын өдрүүдэд нэг кабинтай туршилтыг амжилттай хийсэн. Нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд 800 кг-ын даацтай. Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно. Ийм 98 кабин иргэдэд үйлчилнэ. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нийтийн тээврийн хамгийн орчин үеийн шинэ соёл иргэдэд хүрнэ” гэв.  

Дүүжин замын тээвэр цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай, эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах горимтой.

Дүүжин замын тээвэр төслийн Талбайн менежер Жуан Муниер “Төслийг хэрэгжүүлэх хугацаанд оролцогч талууд болох НТУГ, “Моннис инженеринг” ХХК, “Максимал” ХХК, “Пома”-гийн инженер техникийн ажилчид нэг зүгт харж ажилласан. Бид маш сайн үр дүнтэй ажиллаж байгаа. Монгол инженерүүдтэй ажиллахад их таатай байна. Гэрээнд заасны дагуу төсөл ашиглалтад орсны дараа гурван жилийн турш сургалт, засвар үйлчилгээг үзүүлнэ. Энэ долоо хоногоос Францын мэргэжилтнүүд аврах ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагуудад явуулж байна” гэв.

НОБГ-ын Аврах ангийн Штабын дарга М.Цогтбаяр “Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч буй шинэ төрөл учир аврагч бүрэлдэхүүнийг чадавхжуулах өндрийн дадлага сургуулилалтуудыг зохион байгуулж байна. Хэдийгээр дүүжин замын тээвэрт осол аваар гарах эрсдэл бага боловч бид бэлэн байдлыг хангаж энэ цэгт хүрч ажиллах аврагч бүрэлдэхүүнийг сургаж байгаа юм” гэв.

 

 

 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER (83.143.242.74)
    HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 07 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 44 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 9 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 6 цаг 23 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 26 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 6 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 6 цаг 47 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 8 цаг 32 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 8 цаг 33 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 8 цаг 44 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 10 цаг 40 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 13 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top