x

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, Багануурын үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн талаар хэлэлцлээ.

Агаарын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд Улаанбаатар хотод “Ногоон бүс” байгуулж, уг бүсэд дараах үйл ажиллагааг явуулахыг журмаар хориглосон хэмээн нийслэлийн Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшин  мэдэгдлээ. Тэрбээр  “Стандартад нийцсэн бүх төрлийн хийн болон шингэн түлшнээс бусад бүх төрлийн хатуу түлш, эд зүйл шатаахыг, стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч бодис ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглагч, өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулахыг, авто сэлбэгийн задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглосон. Мөн хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг журмаар хориглож байна” гэв.

Түүнчлэн  2026 оны долоодугаар сарын 21-ний өдрийн байдлаар Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4,128  өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад бүрэн шилжүүлсэн тухай мэдээллийг нэмж танилцуулав. 

НИЙСЛЭЛИЙН ДОЛООН ДҮҮРЭГТ 435 ЦЭГЭЭР ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛНА

Шахмал түлш үйлдвэрлэх нөөцлөх тухайд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны 01 дүгээр тогтоолын дагуу 2026-2027 оны халаалтын улиралд 280,000 тонн хагас коксон түлшийг худалдан авахаар нээлттэй тендер шалгаруулалтыг зарласан.  Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийт 180,000 тонн эрчим хүчний нүүрс худалдан авах бөгөөд 2026 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс татан авалт эхэлжээ. “Тавантолгой түлш” ХХК-ийн 120,000 тонн эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн айл өрхүүдэд, 60,000 тонн эрчим хүчний нүүрсийг дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-д нийлүүлнэ.

“Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны 01 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах 100-4,200 кВт хүчин чадалтай зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх дараах хоёр хувилбарыг төлөвлөж, холбогдох талуудтай уулзалт зохион байгуулан ажиллаж байна” гэж нийслэлийн Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшин А.Амартүвшин танилцуулав. “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа, Зүүн салаанд нийт 2.4 мBт бүхий гурван сэргээгдэх эрчим хүчний бичил цахилгаан сүлжээг байгуулж, 800 айл өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх “Нарны эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цэвэр халаалтын системийг Улаанбаатар хотын гэр хороололд нэвтрүүлэх төсөл”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд 2026 оны наймдугаар сард багтаан батлуулна.

Азийн Хөгжлийн Банктай хамтран эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан (JFPR)-ийн буцалтгүй тусламжаар 303 айл өрхийн халаалтыг шахмал түлшнээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлж, карбон кредит тооцох Цэвэр эрчим хүчний шилжилт төслийг хэрэгжүүлж байна” гэлээ.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 42 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 8 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 6 цаг 21 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 24 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 6 цаг 27 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 6 цаг 46 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 8 цаг 31 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 8 цаг 32 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 8 цаг 43 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 10 цаг 39 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 12 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top