x

Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ

/ТАСС/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим ирэх 2027 онд Америкийн цэргийн хэрэгцээнд зориулан 1 их наяд 150 тэрбум долларыг төсөвт суулгахыг дэмжсэн байна. Парламентын доод танхимд болсон цэргийн зардлын асуудлаарх санал хураалтын явцыг телевизийн C-SPAN сувгаар шууд дамжуулан үзүүлжээ.

Төлөөлөгчдийн танхимын 216 гишүүн батлан хамгаалах салбарын зардлын тухай хуулийн төслийг дэмжсэн бол 212 гишүүн эсрэг санал өгсөн байна. Одоо уг төслийг Конгрессын Сенатын танхимаар хэлэлцүүлэх бөгөөд дээд танхим дэмжсэн тохиолдолд гарын үсэг зуруулахаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хүргүүлэх юм.

Харин Politico сонинд бичсэнээр, Сенатын 100 гишүүнээс дор хаяж 60 нь дэмжсэн тохиолдолд Пентагонд олгох цэргийн зардлын асуудал шийдэгдэх тул Конгрессын хоёр танхимын хоёуланг нь хянаж буй БНН-ынхан багагүй бэрхшээлтэй тулгарах бололтой. Өмнө нь энэ сард Сенатын танхимд уг төслийг батлахгүйгээр буцааж байсан юм.

Дээрх хуулийн төслөөс гадна 95 тэрбум долларыг Пентагонд олгох тухай санаачилгыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ. Гэхдээ уг баримт бичгийг Сенатаар мөн хэлэлцүүлэх ёстой. Дээрх мөнгөнөөс 73 тэрбумыг нь Ираны эсрэг цэргийн ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа энэ оны хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн билээ. Зургаадугаар сард Вашингтон, Техран хоёр фронтын нийт шугамын дагуу, түүний дотор Ливаны нутаг дэвсгэрт байлдааны ажиллагааг зогсоох тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Гэвч энэ сарын 8-нд шилжих шөнө Америкийн тал Иранд өргөн хэмжээний цохилт өгч эхэлсэн бөгөөд үүнийгээ “Ормузын хоолойтой тохиролцоог Ираны тал зөрчсөн” гэж тайлбарлажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 21 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 50 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 55 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 58 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 2 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 7 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 16 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 2 цаг 38 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 9 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 31 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 37 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 52 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 3 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 10 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 16 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 21 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 4 цаг 27 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 30 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 34 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 36 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top