/ТАСС/ ФИФА-гийн хувилбараар бүрдүүлсэн 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий дэлхийн бэлгэдлийн шигшээ багт Кабо-Верде улсын шигшээ багийн хаалгач Возинья багтжээ.
Испанитай хийсэн тоглолтын /0:0/ явцад тэрбээр 7 аюултай цохилтыг хаасны дараа ганцхан хоногийн дотор Инстаграм дахь түүнийг дагагчдын тоо 10 саяд хүрсэн байна. Харин одоо энэ тоо 29.5 сая болж өсжээ. Кабо-Вердегийн шигшээ баг шөвгийн 32-т Аргентины багт нэмэлт цаг 2:3 харьцаагаар хожигдсон юм.
Дэлхийн бэлгэдлийн шигшээгийн бүрэлдэхүүнд Возиньягаас гадна хамгаалагч Марк Кукурелья (Испани), Дайо Упамекано (Франц), Лисандро Мартинес (Аргентин), Педро Порро (Испани) нар; хагас хамгаалагч Жүүд Беллингем (Англи), Родри (Испани), Майкл Олисе (Франц) нар; довтлогч Лионел Месси (Аргентин), Килиан Мбаппе (Франц), Эрлинг Холанд (Норвег) нар багтсан байна.
ДАШТ-ийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Родри тодорсон бол шилдэг хаалгачийн шагналыг Испанийн хаалгач Унаи Симон, шилдэг залуу тоглогчийн шагналыг Испанийн шигшээгийн хамгаалагч Пау Кубарси нар хүртсэн байна. Мбаппе 10 гоол оруулснаар шилдэг довтлогчоор тодорлоо.



