x

Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ

Цусархаг халууралт үүсгэдэг эбола вирусний халдвараар нас барсан хүмүүсийн тоо бараг 1 мянгад хүрсэн тухай ДЭМБ ба БНАКонго улсын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс өчигдөр мэдээлжээ. Нас барсан 999 тохиолдол бүртгэгдсэнээс гадна 2473 хүн вирусний халдвар авсан нь оношлогджээ. Мөн 737 өвчтөнийг тусгаарлан эмчилж байна. 

ДЭМБ-ын мэдээллээр, халдвар авсан нь батлагдсан өвчтөнүүдтэй хавьталд орсон бүх хүмүүсийн 82 хувийг хяналтад авсан байна. Халдварын тархалтыг зогсоохын тулд энэ тоог 90 хувьд хүргэх ёстой. Одоогийн байдлаар 116 сая хүн амтай БНАКонго улсын 26 мужийн 5-д нь халдварын тохиолдлууд илрээд байна. Ялангуяа Уганда, Өмнөд Судан улсуудтай хил залгаа Итури муж халдварын голомт болжээ.

Ядуурал ба зэвсэгт бүлэглэлүүдийн хоорондын мөргөлдөөний улмаас Итурид дэгдсэн халдварын тархалтыг зогсооход асар хүндрэлтэй байна гэж “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ажилтан Триш Ньюпорт ярилаа. Төрөл төрөгсөд нь нас барсан хүмүүсийг оршуулахдаа зохих ёсоор хамгаалалтын арга хэмжээ авахгүй байгаагийн улмаас халдвар хурдан тархаж байна. “Үхлийн нэг тохиолдол нь 17 хүнд халдвар тархаах магадлалтай болсныг” Ньюпорт дурджээ.

Эбола вирусний халдварын анхны тохиолдол 5 дугаар сарын 15-нд Итури мужид бүртгэгдсэн бөгөөд энэ үеэр зэвсэгт бүлэглэлүүд уурхайнуудыг хянахын тулд өөр хоорондоо тулалдаж байжээ. Үүний улмаас вирус тархалтыг бүртгэх, хянах боломжгүй байв.  

Халдвар авсан хүмүүсийн биологийн шингэнтэй хүрэлцэх үед вирус халдварладаг бөгөөд далд үе нь 3 долоо хоног хүртэлх хугацаагаар үргэлжлэх магадлалтай. Энэ удаагийн дэгдэлт 2007 онд илрүүлсэн Bundibugyo гэдэг ховор төрлийн вирусний омгоор үүсгэгдсэн бөгөөд үүний эсрэг вакцин, тусгай эмчилгээ байдаггүй. Иймээс нас барах эрсдэл маш өндөр буюу 30-50 хувьтай байгаа юм.

Энэ удаагийн дэгдэлт бол 1976 онд эбола вирус анх илэрснээс хойших 17 дахь удаагийн тохиолдол юм. Өмнө нь 2025 оны 12 дугаар сард дэгдэх үед 64 хүн өвчилснөөс 45 нь нас баржээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 24 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 33 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 55 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 26 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 48 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 54 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 2 цаг 9 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 20 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 27 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 33 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 38 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 44 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 47 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 51 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 53 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 56 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 3 цаг 1 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 4 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 51 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 55 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top