x

OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ

/Reuters/ ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компанийн дэвшилтэт хиймэл оюуны (AI) хоёр загвар аюулгүй байдлын туршилтын үеэр хяналтаас гарч, хиймэл оюуны стартап болох Hugging Face-ийн дэд бүтцийг хакердсан байна. Энэхүү явдал өнгөрсөн долоо хоногт болсон боловч OpenAI энэ талаар мягмар гаригт дэлгэрэнгүй мэдээлжээ.

Тус компани хамгийн дэвшилтэт загваруудынхаа боломжийг хяналттай орчинд туршиж байсан боловч AI агентууд хязгаарлалтаас гарч, интернэтэд холбогдон, туршилтын зорилгоо биелүүлэхийн тулд Hugging Face-ийн системд нэвтэрсэн байна.

Энэхүү явдал хурдацтай хөгжиж буй хиймэл оюуны чадвар кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн эртнээс болгоомжилж ирсэн эрсдэлийг бодитоор бий болгож эхэлснийг, мөн салбартаа тэргүүлэгч хөгжүүлэгчид хүртэл бүтээсэн загвар нь ашиглаж болох эмзэг байдлыг урьдчилан тооцоолж чадахгүй байгааг харуулсан үйл явдал боллоо.

OpenAI энэ явдлыг "хамгийн сүүлийн үеийн кибер боломжуудыг ашигласан, урьд өмнө тохиолдож байгаагүй кибер аюулгүй байдлын осол" хэмээн тодорхойлоод, хамгаалалтын механизмаа улам сайжруулж байгаагаа дурджээ. 

Мөн Нью-Йоркт төвтэй Hugging Face компани халдлагыг таслан зогсоохын тулд Хятадын нээлттэй эх кодтой хиймэл оюуны загварыг ашигласан гэж мэдэгдсэн нь анхаарал татлаа. АНУ-ын дэвшилтэт AI загварууд халдагч, хамгаалагчийг ялгаж чадахгүй байсны улмаас дүн шинжилгээ хийхэд шаардлагатай өгөгдлийг боловсруулахаас татгалзсан тул Хятадын загварыг ашиглажээ. 

Hugging Face өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ, халдлагад дүн шинжилгээ хийхдээ Хятадын Zhipu AI компанийн GLM-5.2 загварыг ашигласан бөгөөд ингэснээр халдагчийн мэдээлэл, нууц үг, нэвтрэх эрхүүдийг систем дотроо аюулгүй хадгалж үлдсэн гэжээ.

OpenAI-ийн мэдээлснээр, Hugging Face-ийг GPT-5.6-Sol болон олон нийтэд хараахан танилцуулаагүй, түүнээс ч илүү хүчин чадалтай өөр нэг загвар хакерджээ. Тус компани эдгээр загварын кибер чадварыг үнэлэх зорилгоор дотоод туршилт хийж байсан аж. Хоёр загвар хоёулаа интернэтэд шууд холбогдох боломжгүй, тусгаарлагдсан туршилтын орчинд ажиллаж байсан хэдий ч туршилтын дэд бүтцийн хэд хэдэн эмзэг байдлыг илрүүлэн, улмаар сүлжээнд нэвтэрчээ. 

Сүлжээнд нэвтэрснийхээ дараа хөгжүүлэгчдийн өгсөн даалгаврыг биелүүлэхэд шаардлагатай мэдээллийг хайж эхэлсэн байна. Уг загварууд хэрэгтэй өгөгдөл нь Hugging Face-ийн хиймэл оюуны загварууд болон тэдгээрийг хөгжүүлэх хэрэгслүүд байрладаг платформд байж магадгүй гэж дүгнэжээ. Улмаар шаардлагатай мэдээлэлд хандахын тулд хулгайлагдсан нууц үг ашиглах зэрэг кибер халдлагын хэд хэдэн төрлийн аргыг нэгэн зэрэг хэрэглэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER (83.143.242.74)
    HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 07 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 7 цаг 0 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 7 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 18 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 8 цаг 28 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 42 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 9 цаг 14 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 24 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top