x

Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) тун удахгүй болох гэж байна. БОУАӨЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяатай ярилцлаа.

– Цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаар ямар туршлага, санаачилгаа олон улсад танилцуулахаар төлөвлөж байна вэ?

– КОП17-ыг Монгол Улс зохион байгуулж байгаа нь зөвхөн олон улсын томоохон арга хэмжээ хүлээн авч буй хэрэг биш. Энэ бол дэлхийн байгаль орчны засаглалын хамгийн чухал гурван конвенцын нэгийг зохион байгуулж буй, Монгол Улсын хувьд түүхэн ач холбогдолтой үйл явдал юм. 1992 онд НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор Биологийн олон янз байдлын тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Цөлжилттэй тэмцэх тухай гэсэн гурван суурь конвенцыг баталсан. Эдгээр нь өнөөдөр дэлхийн улс орнуудын заавал хэрэгжүүлэх олон улсын үндсэн хэлэлцээрүүд бөгөөд КОП хурлуудаар хэрэгжилтээ дүгнэж, цаашдын бодлогоо тодорхойлдог.

2026 он бол онцгой жил. Учир нь улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтээ дүгнэж, 2030 оноос хойших хөгжлийн бодлогын чиглэлээ тодорхойлох чухал үе шатанд ирээд байна. Мөн НҮБ-аас Монгол Улсын санаачилгаар 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарласан. Энэ нь КОП17-той цаг хугацааны хувьд давхцаж буйгаараа онцгой ач холбогдолтой. Энэ үеэр Монгол Улс зөвхөн газар нутгийнхаа 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа талаар ярихгүй. Харин асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар бодлого хэрэгжүүлж байгаа, ямар түншлэл бий болгох, дэлхийтэй хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх вэ гэдэгт голлон төвлөрнө. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Steppe Action Agenda" буюу "Тал хээрийн төлөвлөгөө" гэсэн гурван стратегийн санаачилгыг дэвшүүлж байгаа.

Нэгдүгээрт, дэлхийн хуурай газрын томоохон хэсгийг бүрдүүлдэг бэлчээрийн экосистемийн үнэ цэн, ач холбогдлыг олон улсад шинэ түвшинд гаргаж тавих зорилготой. Хоёрдугаарт, далайд гарцгүй орны хувьд усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудлыг цөлжилт, газрын доройтолтой уялдуулан олон улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл болгон дэвшүүлнэ. Усны нөөцийн зөв менежмент нь хуурай бүс нутгийн тогтвортой хөгжлийн үндэс гэдгийг Монгол Улс өөрийн туршлагаар харуулахыг зорьж байна.

– Дэлхийн бусад орноос ямар туршлага, хөрөнгө оруулалт, технологийг татахыг зорьж байна вэ. Хөгжлийн түншүүдтэй ямар хамтын ажиллагаа өрнүүлж байгаа вэ?

– Монгол Улсын дэвшүүлж буй "Тал хээрийн төлөвлөгөө"-ний гурав дахь чиглэл нь тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх асуудал юм. Зам, төмөр зам, барилга байгууламж, хот байгуулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбар газрын ашиглалттай шууд холбоотой байдаг. Тиймээс дэд бүтцийг зөвхөн эдийн засгийн хөгжил гэж бус, газрын доройтол, хөрсний эрүүл мэнд, байгальд үзүүлэх нөлөөллийг хамтад нь авч үзэх шаардлагатай болсон. Иймээс Монгол Улс хөгжлийг байгальд суурилсан шийдэлтэй уялдуулж, бэлчээрийн экосистем, усны нөөцийн менежмент, тогтвортой дэд бүтцийг цогцоор нь авч үзсэн бодлогыг олон улсад санал болгож байна. Энэхүү санаачилгыг "Тал хээрийн төлөвлөгөө" хэмээн нэрлэсэн нь учиртай. Монгол Улсыг дэлхий нийт өргөн уудам тал хээрээр нь таньдаг. Энэ давуу талаа ашиглаж асуудлыг олон улсын түвшинд шинэ шатанд гаргахыг зорьж байгаа юм.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын хүрээнд газрын нөхөн сэргээлт, тогтвортой менежментийн шилдэг туршлагыг олон улсад түгээдэг тусгай механизм бий. Монгол Улс энэхүү платформоор дамжуулан өөрийн сайн туршлагыг дэлхийд сурталчлах, шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдээ танилцуулахаар ажиллаж байна.

– Иргэд, малчид, залуучууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог хэрхэн хангаж байна вэ?

– Монгол Улс КОП17-ыг зөвхөн зохион байгуулагч орон төдий бус, конвенцын идэвхтэй гишүүний хувьд харж байна. Тиймээс бидний гол зорилго бол туршлага, мэдлэг солилцох, түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг бодит үр дүнд хүргэх явдал. Бид зөвхөн хэдэн мянган төлөөлөгч хүлээн авч, зохион байгуулахад бус, хурлын дараа ч үргэлжлэх урт хугацааны хамтын ажиллагааг бий болгоход илүү ач холбогдол өгч байна. Монгол Улс өөрийн туршлага, санаачилгыг олон улсад түгээхийн зэрэгцээ ижил сорилттой улс орнуудтай Өмнөд-Өмнөд болон Өмнөд-Хойдын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ технология, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжуудыг татах чиглэлээр хөгжлийн түншүүдтэй идэвхтэй ажиллаж байна.

– Бага хурлын үеэр хоёр болон олон талт уулзалтууд ямар чиглэлээр өрнөх вэ. Байгаль хамгаалах төслүүдэд хөрөнгө оруулалт татах бодит боломж Монголд хэр байна вэ?

– КОП нь үндсэндээ Засгийн газруудын албан ёсны хэлэлцээний талбар. Харин сүүлийн жилүүдэд зөвхөн төрийн байгууллагуудаар хязгаарлагдахгүй, малчид, тариаланчид, эрдэмтэн судлаачид, залуучууд, уугуул иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог хангасан дэлхийн хэмжээний хамтын ажиллагааны платформ болон өргөжсөн. Монголд болох КОП17-ын үеэр ч энэ зарчим хадгалагдана. Ган, цөлжилт, газрын доройтолд хамгийн их өртөж буй хүмүүсийн дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх, олон талын оролцоог хангах нь хурлын онцлог байх юм.

Хурал "Цэнхэр" болон "Ногоон" гэсэн хоёр бүстэй зохион байгуулагдана. Цэнхэр бүсэд Засгийн газрын албан ёсны хэлэлцээ өрнөх бол Ногоон бүсэд иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, залуучууд болон хөгжлийн түншүүд хэлэлцүүлэг, үзэсгэлэн, арга хэмжээгээ зохион байгуулж, албан ёсны хэлэлцээний агуулгад өөрсдийн байр суурийг хүргэх боломжтой. Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн төлөөлөгчдийн 60 орчим хувийг эрдэмтэн судлаачид, залуучууд, уугуул иргэд, хувийн хэвшлийн төлөөлөл эзэлж байгаа нь энэ удаагийн КОП17 олон талын оролцоог бодитоор хангаж байгааг илтгэнэ.

Хурлын үеэр хоёр талт уулзалтууд Байгаль орчин, Гадаад харилцаа, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг төрийн байгууллагуудын түвшинд өрнөж, улс орнуудын төлөөлөгчидтэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, бодлогын асуудлаар хэлэлцээ хийнэ. Харин олон талт уулзалтад НҮБ-ын байгууллагууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудын удирдлагууд оролцохоор төлөвлөж байна.

– Байгаль хамгаалах төслүүдэд хөрөнгө оруулалт татах бодит боломж хэр байна вэ?

– Энэ удаагийн КОП олон улсын хэмжээнд өмнө байгаагүй өндөр сонирхол татаж байна. Зөвхөн Цэнхэр бүсэд 745 зэрэгцээ арга хэмжээний хүсэлт ирсэн нь хөгжлийн түнш, олон улсын байгууллагууд Монголд болох хурлаас өндөр үр дүн хүлээж байгааг илтгэнэ. Ийм өргөн оролцоо нь Монголд зөвхөн туршлага солилцохоос гадна газрын доройтол, нөхөн сэргээлт, тогтвортой газрын менежмент, байгальд суурилсан шийдлийг дэмжих хөрөнгө оруулалт, шинэ түншлэлийг эхлүүлэх том боломж. Хоёр болон олон талт уулзалтуудаа үр дүнтэй зохион байгуулж чадвал Монгол Улс энэ салбар дахь олон улсын хамтын ажиллагааны шинэ төв болж чадна.

– Монголчууд эндээс юуг хамгийн сайн ойлгож, ямар өөрчлөлтийг эхлүүлэх ёстой гэж Та бодож байна вэ?

– КОП17 бол монгол хүн бүрийн оролцоо энэ хурлын амжилтыг тодорхойлно. Юуны өмнө бид өдөр тутмын ногоон дадлаа өөрчлөх хэрэгтэй. Хогийг зөвхөн хаягдал гэж бус, дахин ашиглах боломжтой нөөц, баялаг гэж харах бол эхний алхам. Хотын цэвэр байдал, ангилан ялгах соёл, мод тарихаас гадна ургуулж арчлах дадал зэрэг нь энэ хурлаас өмнө ч, дараа нь ч бидний хэвшүүлэх ёстой соёл юм.

Мөн монголчуудын уламжлалт зочломтгой зан, эелдэг харилцаа энэ хурлын хамгийн үнэ цэнтэй нүүр царай байх болно. Таксины жолоочоос эхлээд үйлчилгээний ажилтан, энгийн иргэн хүртэл зочин бүрд найрсаг хандаж, Монголоос сайхан дурсамж авч буцах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний хамтын үүрэг. Эцсийн дүндээ КОП17-ын хамгийн том өв нь зөвхөн гарын үсэг зурсан баримт бичиг биш. Харин монголчуудын өдөр тутмын ногоон соёл, байгальд ээлтэй хандлага бодитоор өөрчлөгдөж эхэлсэн байх явдал гэж би үздэг.

Ц.Цэвээнхэрлэн, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER (83.143.242.74)
    HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 07 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 8 цаг 45 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 54 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 8 цаг 59 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 29 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 38 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 11 цаг 41 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 23 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top