x

“Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор

ТАМХИ

Сүүлийн үед янжуур тамхи, электрон тамхи гэсэн хоёр талд хуваагдсан маргаан өрнөж байгаа ч “Янжуур” болон “Вэйп” гэсэн хоёр өөр салбар бодит байдалд байхгүй болж. Дэлхийн тамхины зах зээлийг хэдхэн том компани хянадаг бөгөөд тэд янжуур, вэйп, халдаг тамхи, никотин бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийг зэрэг үйлдвэрлэж, борлуулдаг. Товчхондоо янжуур ба вэйпийн маргаан нь ихэнхдээ хэрэглэгчдийн түвшний, хиймэл пиар маргаан болохоос биш бизнесийн түвшинд бол нэг л салбарын хоёр бүтэц юм. Хоорондоо маргалдаж буй мэт лобби, пиар идэвхтэй хийснээр тамхины хяналтын хууль, зохицуулалтыг сарниулна, манайд ч энэ үзэгдэл бий. 

Зах зээл хэн удирддаг вэ?

Дэлхийн янжуур тамхины зах зээлийн ихэнхийг Philip Morris International, British American Tobacco, Japan Tobacco, Imperial Brands зэрэг томоохон компаниуд бүрдүүлдэг. Үндсэндээ дэлхийн тамхины зах зээлд 900 тэрбум – 1 их наяд доллар эргэлддэг бол зэсийн зах зээлд 300-350 тэрбум доллар эргэлддэг буюу тамхины зах зээл зэсийн зах зээлээс 3 дахин том гэж хүмүүс тэр бүр мэдэхгүй. Philip Morris -ийн зах зээлийн үнэлгээ 200 тэрбум $ байхад Рио Тинтогийн үнэлгээ 130 тэрбум $ байх жишээний. Дээрээс нь тамхи бол ашгийн маржин 40-50 хувь хүрдэг маш “гоё” бизнэс, ийм ашигтай бизнэс эзэмшдэг аваргууд улс төрийн элдэв лобби, пиарын компанит ажлууд хийж зах зээлээ үхэн хатан хамгаалах нь мэдээж. Манай улсын хувьд янжуурын импортын 90 хувийг “Алтангадас”, “Вольтам” гэсэн хоёр компани эзэмшдэг. Монголын нийт тамхины зах зээл нийт архины /пиво дарс оролцохгүй/ зах зээлээс хоёр дахин том /тамхи 1.2 их наяд, архи 600 тэрбум орчим/! Гэтэл АПУ-г бүгд мэддэг атал Алтангадас, Вольтам хоёрыг ихэнх нь сонсож ч байгаагүй шүү дээ. Ийм их мөнгө эргэлдүүлдэг аваргууд Улс төрийн лобби, пиарын компанит ажлууд хийхгүй байна гэж байх болов уу? Мэдээж электрон тамхины зах зээлд ч цөөн тооны компани зонхилж байна. Электрон тамхи болон шингэн тамхины импортын томоохон хэсгийг “Electron Gadget”, “MN Innovation Global smart tech” зэрэг компаниуд нийлүүлж байгаа статистик бий, сонсоход технологийн компаниуд шиг гоё нэрс. Манайд ч бас янжуур ба электрон тамхины бизнэс нэг эзэдтэй байж мэднэ. Хуулийн зохицуулалтгүй тул вэйп тамхины импортын тал хувийг дангаараа хийдэг “Electron Gadget” компанийн үйл ажиллагааны чиглэл нь “электрон барааны худалдаа, борлуулалт” гэх. Одооны хуулиар бол вэйп, цахилгаан тамхи нь электрон бараа ажээ.

Стратеги өөрчлөгдөв

Сүүлийн арваад жилд тамхины компаниудын бизнес стратеги мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Өмнө нь тэд зөвхөн уламжлалт янжуур тамхи үйлдвэрлэдэг байсан бол одоо цахилгаан тамхи (vape), халдаг тамхи (heated tobacco), никотин “pouch”, утаагүй никотин бүтээгдэхүүнд мөнгө хаяж байна. Янжуурын ашгаасаа шинэ бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэлийг дэмжиж, шинэ бүтээгдэхүүнээрээ дараагийн зах зээлийг бэлдэж байгаа гэсэн үг. Иймээс “янжуурын лобби”, “вэйпийн лобби” гэж тусдаа ойлголт байхгүй, нэг байгууллагын хоёр хэлтэс л гэсэн үг. Зохицуулалт сул, шинэ зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүнээ түрүүлж нэвтрүүлэхдээ “хор багатай бүтээгдэхүүн”, “harm reduction” гэх мэт мээсэжийг идэвхтэй ашиглах, бүтээгдэхүүний төрлийг олшруулж бизнесийн ”diversification” /солонгоруулалт/ хийж байна. Тамхины салбараас өөрсдөө санхүүжүүлсэн судалгааг бодлогын хэлэлцүүлэгт ашиглах, татвар нэмэх нь хар захыг өсгөнө гэсэн улигт аргумент тогтмол гаргах, шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхины ангиллаас хасах, янжуур болон вэйпийн маргаанаар массыг сарниулж талцуулах гэх мэт стратэгээр ажиллаж буй. Тамхины хяналт, зохицуулалтыг сайжруулах, чангаруулах тухай ярьсан, санаа дэвшүүлсэн улстөрчдийг ямар ч хамаагүй байдлаар харлуулах, сөрөг PR хийх үзэгдлүүд олон улсад ч манайд ч түгээмэл ажиглагдах аж. Зарим нэг нь санаатай ч ордог байх, зарим нь өөрөө мэдэхгүй л санаандгүйгээр тамхи үйлдвэрлэгч, борлуулагчдын лоббинд орчихсон явах.

Хүүхэд, залуучууд ба шинэ төрлийн тамхи

“Smoke” буюу утаа гэдэг үгийн үйл үг нь “Smoking” буюу тамхилах. Харин “Vapor” буюу ууршуулах гэдэг үгээс “vaping” буюу “vape татах” үйл үг шинээр болжээ. Сүүлийн жилүүдэд электрон тамхи, вэйпийн хэрэглээ өсвөр насны хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь олон улсад төдийгүй манайд ч ихээхэн сэтгэл өвтгөсөн асуудал болов. Вэйп хэрэглэсэн хүүхэд залуус цаашлаад янжуур тамхи хэрэглэх магадлал хэд дахин нэмэгдэнэ. Энэ үзэгдлийг судлаачид “gateway effect” буюу илүү хүчтэй никотин хэрэглээ рүү шилжих эхний шат гэж тайлбарладаг. Аль нэг нь хор багатай гэж ярих нь өөрөө нэлээд өрөөсгөл, жишээ нь янжуурыг хүн өдөрт 10 ширхэг татдаг байлаа гэхэд түүнд агуулагдах никотин нь өдрийн сордог вэйп тамхинд хэр байгааг тооцоход хэцүү. Никотин байгаа л бол хэрэглэгчид нь бүгдээрээ донтогч. Асуудлын гол нь вэйп хүүхэд, залуучуудын хэрэглээг огцом нэмэгдүүлж байгаа явдал учир хуулийн зөв, оновчтой зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Зарим гол шийдэл байдаг нь электрон тамхины үнэр, амтыг хориглох. Амт, үнэр нь ердийн тамхи шиг онцгүй байхаар хүүхэд, залуусын хэрэглээ эрс буурсан туршлагууд олон орнуудад бий аж. Дэлхийн тамхины зах зээлийг хэдхэн том компани хянаж, янжуур, вэйп, халдаг тамхи зэрэг бүх төрлийн никотин бүтээгдэхүүнийг зэрэг үйлдвэрлэж байгаа ийм нөхцөлд бодлогын хэлэлцүүлгийг зөвхөн янжуур ба вэйпийн талцсан маргаанд төвлөрүүлэхээс илүү никотин бүтээгдэхүүний нийт зах зээл, түүний зохицуулалтын бодлогыг бүхэлд нь авч үзэх шаардлагатай. Эцсийн дүндээ никотин л бол никотин шүү дээ. Никотин бол хэройн, кокайны араас гуравдугаарт ордог донтуулагч, архи хүртэл нэлээд араас нь явдаг.

Тамхины татвар огцом нэмэгдэх үү?

Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэх үед зарим улс төрч болон бизнесийн төлөөллүүд тамхины үнэ огцом өснө, далд зах зээл нэмэгдэнэ гэсэн тайлбар хийж байна. Мөнөөх л чөлөөт зах зээл, далд эдийн засаг гэсэн улигт үгсээ давтацгаана. Угтаа хуулийн төсөлд татварыг үе шаттайгаар нэмэхээр төлөвлөжээ. Янжуур тамхины онцгой татвар 2025 онд 20 ширхэг тутамд 836! төгрөг байсан бол 2026 онд 2000 төгрөг, 2027 онд 4000 төгрөг, 2029 онд 8000 төгрөг, 2030 онд 10,000 төгрөг болж үе шаттай нэмэгдэхээр төлөвлөсөн. Тамхи бол шууд хорьчихож ч болдоггүй, сул хаячихаж ч болдоггүй онцгой бүтээгдэхүүн. Дэлхий даяар тамхины эсрэг зарласан элдэв “аян дайн”-ууд үргэлж бүтэлгүйтлээр төгсдөг бөгөөд татварын зохицуулалтаар голчлон асуудлыг шийддэг аж, манайх ч энэ жамыг дагаж таарна байх.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • base dase (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 1 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 49 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 3 цаг 50 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 3 цаг 51 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 3 цаг 51 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 3 цаг 51 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 3 цаг 52 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 3 цаг 53 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 5 цаг 47 мин Аюулгүй байдал эхний дүрэм 6 цаг 35 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 7 цаг 26 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 7 цаг 29 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 7 цаг 30 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 30 мин Монгол, АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт эхэллээ 7 цаг 32 мин Тавдугаар сард 15 мянга гаруй гадаадын иргэнд виз олгожээ 7 цаг 33 мин Дотоодын цэргийн хугацаат алба хаагчид тангараг өргөлөө 7 цаг 33 мин Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо 9 цаг 4 мин МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... 9 цаг 4 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 9 цаг 5 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Ж.Баярмаа: Татвар бууруулна, эдийн засгаа сэргээнэ гэвэл ХХО...
Top