x

Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Туулын хурдны зам" төслөөс болж суудал өнцөгдөөд удаж байгаа. Ганц үүгээр ч тогтохгүй авилга хорооллыг босгосон, Сэлбэ, Дунд голын амийг тасалсан, Урт цагааны гудамжийг цементэн шал болгосон гээд яривал дуусахгүй.

Аргаа барсан нийслэлийнхэн эцэст нь хатан Туулаа аврах хөдөлгөөн өрнүүлээд хотын төв талбайд тэмцэл өрнүүлж эхэллээ. Төслийн ТЭЗҮ-ийг гүйцэтгэхэд байгаль орчны шинжээчээр оролцсон гэх хоёр ч мэргэжилтэн "Бид энэ төсөл дээр ажиллаагүй, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байна" гэх мэдээллийг хийгээд арагш сууснаас үзвэл ард нь багагүй "но" байгаа нь тодорхой.

Гэвч "чоно борооноор" гэдэг болж хотын мээрийг тойрсон төсөл, тендерийн асуудал шийдэгдээгүй байхад ар шил дээр "исгэрээд зогсох" нэг бус хүн гарч ирж байгаа бололтой. Тэдгээр нөхдийн дундаас хамгийн сонирхолтой буюу нөлөө бүхий нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярын нэр дурьдагдах болов. Мань хүн хотын даргын албан тушаалд суухын тулд гишүүнийхээ мандатыг орхиод, сайдын сэнтийгээс буухад ч бэлэн байгаа гэх яриа чих дэлсэж эхэллээ. Харамсалтай нь ийм үзэгдэл эрх баригч МАН-ын хувьд анхных нь биш.

Өмнөх парламентын үед Сонгинохайрханаас сонгогдсон Д.Сумъяабазар гишүүн анх удаа "Нийслэлийн нам сонгуульд ялав" гээд УИХ-ын гишүүнийхээ мандатыг өгөөд хотын даргаар бууж байсан түүхтэй. Араас нь Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлаа суллаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ тайлж хаяад Нийслэлийн Засаг даргын суудалд буусан. Харин ч Ж.Энхбаярын хувьд Тэргүүн шадар сайдын суудлыг сайн дураараа орхисон гэдгээрээ анхны тохиолдол болж магадгүй.

Ажаад байхад энэ мэт томилгоонууд дээр улс төрийн болон албан тушаалын эрэмбэ дараа гэх зүйл нэг их үйлчилдэггүй бололтой юм. Хамгийн гол нь нийслэл дээр хэрэгжиж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд МАН-ын дарга нарын шуналыг юу юунаас илүү татдаг аж.

Ялангуяа сүүлийн өдрүүдэд "Х.Нямбаатар хурдны зам барихгүй шүү. Хурдны зам барих нэрээр ирэх сонгуулийнхаа мөнгийг босгож байгаа юм" гэдэг яриа, хар сэр олон нийтийн сүлжээгээр явж байна. Километр нь 70 тэрбумын өртөгтэй /1 метр нь 70 сая төгрөг/ зам гүүрийн ажил гэдэг тоглоом биш. Гэхдээ нийслэлчүүдийн хувьд тооноос илүү байгаль орчны асуудал нь тулгамдсан асуудал болоод байгаа. 

Харин эрх баригч намын хувьд энэ зам дээр хаяж байгаа 2,3 их наядын төсөвт өртөг "нүд унагах" ганц шалтгаан болу байгаа бололтой. Хэрвээ бэлэн болчихсон ийм төсөл, энэ хэмжээний төсөв байгаагүйсэн бол УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд хүн энэ суудал руу дуртай ч, дургүй ч бай гулсана гэж байх уу?

Өмнө нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайдаар ажиллаж байхдаа бүхэл бүтэн яамыг нүүлгээд Дарханд, өөрийнхөө сонгогдсон тойрогт аваачиж чадсан хүнд энэ зэргийн "эр хар зориг" ч гэсэн юу ч биш л байх даа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Eric Donald (195.181.172.237)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.16)
    Туулын хурдны замаа бариад дуусгахгүй бол дараа нь хиыж чадсангүй гээд харамсах вий хөгжил чухал шүү
    2026 оны 03 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top