x

"Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ

"Туулын хурдны зам" төслийн барилгын ажил эхэлсэн. Энэхүү зам нь Баянзүрхийн товчооноос Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, нийт 32 километр урт үргэлжлэх бөгөөд олон улсын жишигт нийцсэн express way буюу хотыг хөндлөн холбосон хурдны замын ангилалд багтана.

Төслийн хүрээнд нийт 12.8 км урт хүчитгэсэн төмөрбетон гүүр, найман байршилд хоёр түвшний огтлолцол, долоон байршилд 369 метр урт туннель, долоон орц гарцыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн.

Туулын хурдны замын нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг бөгөөд үүнээс 207 тэрбум төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварт төлөхөөр тусгасан талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярын мэдээлсэн. Үүний 1.3 их наяд төгрөгийг гүүрэн байгууламжид, 581 тэрбум төгрөгийг авто замын барилгын ажилд зарцуулахаар тооцжээ.

Туулын хурдны зам нь зургаан эгнээтэй, хурдны замын 1 км-ийн дундаж өртөг 14.7 тэрбум төгрөгөөр тооцогдож байгаа нь ижил төрлийн хот доторх авто замуудтай харьцуулахад бага өртөг юм. Тухайлбал, Толгойт-Ард Аюуш буюу Гэмтлийн эмнэлгээс Содон хороолол хүртэлх зургаан эгнээ авто замын нэг км авто замын төсөвт өртөг 21 тэрбум төгрөгөөр баригдсан.

Мөн Монгол Улсад сүүлийн үед баригдаж байгаа гүүрэн байгууламжийн жишиг ханш нэг урт метр нь 200 орчим тэрбум төгрөгөөр босож байна. Тухайлбал, Наадамчдын шинэ гүүр хагас км ч хүрэхгүй, 450 метр урттай 77 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьсан. Замын цагдаагийн гүүр буюу Олимпийн гүүр дөрвөн эгнээ 750 метр урттай бөгөөд 150 тэрбум төгрөгөөр баригджээ.

Туулын хурдны замын төсөлд 18 см зузаан асфальт бетон хучилт, үерийн хамгаалалтын далан, олон түвшний огтлолцол, гүүрэн байгууламжийг цогцоор нь шийдэх бөгөөд нэг км нь 130 тэрбум төгрөг байх юм. Мөн төслийн хүрээнд дотоодын үйлдвэрлэлийн төмөр бетон эдлэл, цементийг ашиглаж, үндэсний аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр өргөнөөр оролцуулах бодлого баримталж байгаа аж.

Туулын хурдны замын ерөнхий гүйцэтгэгчээр Хонгконгийн "ХаоЮань групп" ХХК шалгарсан бөгөөд тус компани нь инженер, барилга, дэд бүтэц, логистик зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг олон улсын туршлагатай групп юм. Африк, Европ, Ази, Ойрх Дорнодын улсуудад томоохон төслүүд хэрэгжүүлж, дэд бүтцийн салбарт 1000 гаруй км төмөр зам, 1500 гаруй км авто замыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ...
Top