x

Зэвсэгт хүчний ангид цэргүүд маргалдаж нэг нь бэртсэн асуудлаар ЗХЖШ мэдээлэл хийлээ

Зэвсэгт хүчний … дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд бэртэл авч, ухаан санаа нь орон гаран эмнэлэгт байна гэх агуулгатай мэдээлэл олон нийтэд хүрсэн. Уг асуудлын талаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.

Зэвсэгт хүчний барилгын инженерийн цэргийн штабын дарга, хурандаа Б.Дорждэрэм “Гуравдугаар сарын 22-ны 17:00 цагийн үед Баянхонгор аймагт байрладаг барилгын инженерийн цэргийн харьяа анги дээр хугацаат цэргийн хоёр алба хаагч харилцааны зөрчил гаргасан. Тэр зөрчлөөс болоод нэг цэрэг бэртсэн.

Барилгын цэргийн удирдах газраас болсон үйл явдлыг яаралтай тодруулаад энэ сарын 23-ны шөнө Цэргийн төв эмнэлэгт авч ирээд үүссэн шархыг косметик оёдол тавиулсан. Шархны байдлыг харахад урт зүсэгдсэн байсан. Анхны тусламж үзүүлэхдээ эвгүй оёсон байсан. Хүний нүүр царай дээр байгаа шарх учраа яаралтай авч ирээд косметик оёо шаардлагатай гээд гэр бүлтэй нь тохирсон.

Одоогийн байдлаар хугацаат цэргийн алба хаагч оёогоо тавиулсан. Биеийн байдал хэвийн, ухаан санаа орж гараагүй байгаа.

Тухайн өдрийн 17:10 цаг гэхэд Баянхонгор нэгдсэн төв эмнэлэг дээр тэр цэрэг хүргэгдсэн. Тухайн өдрийн анги дээр харуул манаанд гарч байсан алба хаагчид 10 минутын хугацаанд цэргийг эмнэлэгт авч очсон. Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээгээд ажиллаж байна. Юугаар яаж зүссэн бэ гэдгийг дэлгэрэнгүй ярих боломжгүй” гэв.

С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье

Зэвсэгт хүчний хяналт, үнэлгээний газрын дарга, Бригадын генерал С.Баяр-Очир “Энэ хэрэг гарсантай холбоотойгоор Зэвсэгт хүчин Жанжин штабааас албаны шалгалтын бүрэлдэхүүн очиж ажилласан. Тухайн өдөр жижүүр манайд гарсан алба хаагчид үүргээ гүйцэтгэж байсан.

Хагас сайн, Бүтэн сайн бол амралтын өдрүүдэд цэргүүд үдээс хойш амарч байдаг. Энэ бол хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье. Энэ хүүхэд нэг нутгийнх гэж явдаг, хоёулаа Завхан аймгийнх. Хамгийн дотно хоёр найз үл ялих шалтгаанаас болж маргалдаад дүрмийн бус харилцаа үүссэн байна.

Батлан хамгаалах салбар дүрмийн бус харилцаа гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Оны ялгаа гэдэг зүйл олон жилийн цэрэгтэй байхад оршиж байсан байх магадлалтай одоо бол байхгүй. Хуулийн байгууллагын шалгалтын дүн гарсны дараа холбогдох албан тушаалтнуудад цэргийн дүрмийн дагуу арга хэмжээ авна. 

Цэргүүдийн аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулж байгаа. Цэргийн ангийн байранд хурц үзүүртэй зүйл байхгүй. Одоо бол зориулалтын татуураг өгдөг” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 7 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 7 цаг 14 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 7 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 7 цаг 16 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 9 цаг 47 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 9 цаг 48 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 9 цаг 49 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 9 цаг 51 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 9 цаг 51 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 9 цаг 54 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 12 цаг 2 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 12 цаг 3 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 12 цаг 7 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 12 цаг 8 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 14 цаг 16 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 14 цаг 17 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 14 цаг 17 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 14 цаг 19 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 14 цаг 20 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 14 цаг 21 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top