x

Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно

БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотод Азийн элсний VI наадам дөрөвдүгээр сарын 22-нд хөшгөө нээнэ.

Найман өдөр үргэлжлэх энэхүү наадамд 14 спортын 15 төрөлд Азийн 45 орны 3700 гаруй тамирчин оролцохоор мэдүүлжээ. Харин Монгол Улсаас спортын найман төрөлд 55 тамирчин илгээхээр мэдүүлэг өгчээ. Тодруулбал, сагсан бөмбөгийн 3х3, хөнгөн атлетик, элсний гандбол, триатлон, жюү жицү, текбол, элсний волейбол, элсний бөх гэсэн төрөлд өрсөлдөнө.

Азийн элсний спортын наадам хамгийн сүүлд 10 жилийн өмнө Вьетнамын Дананг хотод болсон. Тус улсад болсон V наадамд манай улсаас спортын найман төрөлд 39 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохдоо долоон алт, дөрвөн мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр багийн дүнгээр V байрт шалгарч байлаа.

Азийн олимпын зөвлөлөөс далайн эргийн, элсний спортын төрлүүдийг хөгжүүлэх зорилгоор Азийн элсний наадам зохион байгуулах шийдвэрийг 2007 онд гаргаж, анхныхыг нь 2008 онд Индонезийн Балид зохион байгуулжээ. Ихэнх тэмцээн уралдаан гадаа талбайд болдог, түр зуурын байгууламж ашиглан тэмцээнээ явуулах боломжтой, зохион байгуулахад зардал мөнгө бага гардаг зэргээс шалтгаалан наадам богино хугацаанд өргөн хүрээнд тэлж, хүлээн авах сонирхолтой орнуудын тоо нэмэгдсэн байна.


 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • visas (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top