x

Ж.Дэлгэрсайхан: Иргэдийн төлж буй шимтгэл ирээдүйн амьдралынх нь баталгаа болох ёстой

"Ж.Дэлгэрсайхан: Иргэдийн төлж буй шимтгэлийг бодитой хуримтлуулж, ирээдүйд амьдралынх нь баталгаа болгох хэрэгтэй"

Санхүү, эдийн засгийн их сургуулийн дэд профессор, Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг луйвар хэмээн үзэж байна. Үнэхээр луйвар мөн үү?

-Уг асуудлыг нийгмийн даатгалын үндсэн зорилготой холбон тайлбарлах шаардлагатай. Нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн зорилго бол даатгуулсан иргэнийг өндөр насны болон эрүүл мэнд, осол гэмтэлтэй холбоотой эрсдэлээс хамгаалахад оршдог. Энэ зорилго бодит амьдрал дээр бүрэн хэрэгжихгүй байгаа учраас иргэд нийгмийн даатгалын талаар сөрөг ойлголттой болсон. Мэдээж, иргэдийг буруутгах аргагүй. Иргэд амьжиргаагаа залгуулахын тулд ажил хөдөлмөр эрхэлдэг. Харин ажил олгогчийн зүгээс нийтдээ 15 хувийн шимтгэлийг төлж байгаа. Уг хувийг иргэдийн авч буй цалинтай харьцуулахад багагүй мөнгө. Гэтэл энэ шимтгэлийн үр шим нь тухайн иргэнийг хамгаалах түвшинд байж чадахгүй байна шүү дээ.

Зарим иргэн тэтгэвэр ч авч чадалгүйгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Уг нь насаараа төлсөн НДШ нь тухайн хүндээ, эсвэл ар гэрт нь тодорхой хэмжээгээр амьдралын баталгаа болох ёстой биз дээ. Түүнчлэн ахмадуудын дийлэнх хувь нь амьдралын наад захын хэрэгцээгээ ч хангаж чадахааргүй хэмжээний тэтгэвэр аваад зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Үүний гол шалтгаан нь иргэдийн төлж буй мөнгийг хуримтлуулж, өсгөх тогтолцоо байхгүйгээс үүдэлтэй. Өнөөдөр шимтгэл төлж буй иргэний мөнгөөр ахмадуудын тэтгэврийг төлөх зарчим үйлчилж байна шүү дээ. Үүнээс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон шимтгэл төлсөн нийт сард суурилсан аргаар тэтгэврийг боддог. Нэг ёсондоо иргэндээ ээлгүй, оновчтой бус тогтолцоо.

-Яагаад нийгмийн даатгалын шимтгэл иргэдэд үр шимээ өгөхгүй байна вэ. Энэ бол иргэдийн мөнгө биз дээ?

-Тогтолцооны гажуудал юм. Дээр нь удирдлага зохион байгуулалт муу байна. Бид нийгмийн даатгалыг тогтолцооны хувьд өөрчлөх ёстой. Анх 1999 оноос асуудлыг олж харж энэ тогтолцоог засах ёстой гээд 2000 оны эхээр нэрийн дансны тухай хууль баталсан. Мөн хоёр ч удаа төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого баталсан шүү дээ. Эхнийх нь 2015 он хүртэл байсан. Харамсалтай нь энэ бодлого, нэрийн дансны тухай хууль бодит байдалд хэрэгжиж чадаагүй. Тэгээд 2030 он хүртэл гэж дахин баталсан. Хэрэгжилт хангалттай бус тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын асуудал өнөөдөр бидэнд тулгамдсан хамгийн том асуудал болчхоод байна.

Иргэдийн мөнгө гэдэг нь үнэн. Гэхдээ иргэндээ зориулагдах боломжтой тогтолцоо үүсч чадаагүй. Үүний шалтгаан нь ерөөсөө бидний эв санааны буюу нэг нь нийтийн төлөө гэсэн тогтолцоонд байгаа юм шүү дээ.

-НДШ-ийн мөнгө яг юунд зарцуулагдаад байна вэ. Яагаад хуримтлалын данс улайсан бэ?

-Сонирхолтой нь нийгмийн даатгалын мөнгө нийгмийн даатгалдаа зориулагдаж байгаа. Дээр нь төсвөөс ихээхэн хэмжээний татаастай шүү. Капитал банктай холбоотой гэх мэт зарим асуудлыг эс тооцвол. Өнөөдөр тэтгэврийн даатгалын сан алдагдалтай байгаа бөгөөд 2025 оны байдлаар төсвөөс нэг их наяд 447 тэрбумын татаас авахаар байгаа.

Харин 2026 онд нэг их наяд 474 тэрбум төгрөгийн татаас авахаар төсөвт тусгагдсан байх жишээтэй. Гэтэл энэ нь эргээд тэтгэврийн ачааллыг иргэд шимтгэл төлж үүрэхээс гадна татвараас бас хуваалцана гэсэн үг. Энэ татаасын хэмжээ 2018 онд 480 орчим тэрбум төгрөг байсан. Цаашид ч нэмэгдэнэ. Нөгөө талд сангуудын орлого нэмэгдсээр байгаа. Энэ нь хүн амын өсөлт, нэрлэсэн цалингийн өсөлтөөс шалтгаалж байгаа хэрэг. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2019 онд 470 тэрбум байсан бол 2025 онд 2.464.3 төгрөг болж байгаа. Гэтэл эрүүл мэндийн сан тусдаа гарснаас хойш бас л асуудал нүүрлэсэн. Үүний ард алдаатай тогтолцоо, буруу удирдлагын нөлөөлөл байгаа гэж харахаас өөр аргагүй. Сангууд яагаад нөөц хуримтлалгүй байгаа шалтгаан зарлага нь орлогоосоо давсантай холбоотой гэж ойлгож болно.

-Нийгмийн даатгалын шимтгэлд нүүрлэсэн гажуудлыг яаж арилгах ёстой вэ. Үүнд ямар зохицуулалт хэрэгтэй вэ?

-Тэтгэврийн тогтолцооны дорвитой шинэчлэл хэрэгтэй. Эерэг тал нь тэтгэврийн шинэчлэлийн асуудал хөндөгдөж яригдсаар байна. Бидний зүгээс ч энэ гажуудлыг засах ёстой гэж үзэж 2019 оноос эхлэн “Тэтгэврийн реформ” хөдөлгөөнийг санаачилж, шинэчлэлд хувь нэмрээ оруулахыг хичээж байгаа. Гол зорилго нь нийгмийн даатгал төрийг, улс төрийг санхүүжүүлдэггүй, Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй хөрөнгө оруулалт, бизнесийг санхүүжүүлж, үр өгөөжөө хүртдэг байх ёстой. Энэ нь эргээд төлж буй шимтгэл, түүний өгөөж нь ахмадуудын амьжиргааны баталгаа болж чаддаг, эрүүл мэндийн эрсдэл тулгарахад хамгаалдаг тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Дээр хэлсэнчлэн хүмүүсийн төлж буй шимтгэлийг шууд аваад дамжуулдаг энэ тогтолцооны үед хуримтлал үүсэхгүй, мөн иргэдийн тэтгэвэр амьжиргааны баталгаа болж чадахгүй. Иргэдийн өнөөдөр төлж буй шимтгэлийг бодитой хуримтлуулж, түүнийг үр ашигтай удирдаж хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсгөж байж ирээдүйд тухайн хүний амьдралын баталгаа болох юм.

Одоогийнх шиг өнгөрсөн хугацаанд авсан цалингийн 50 хүрэхгүй хувиар тэтгэвэр тогтоогоод байгаа нь ахмадуудыг шууд ядууралд оруулж байгааг бид ойлгох хэрэгтэй. Эдийн засагт мөнгөний цаг хугацааны үнэ цэн хэмээх ойлголт байдаг. Энэ нь өнгөрсөн хугацааны мөнгө өнөөдрийн үнэ цэнийг гүйцэхгүй тухай юм. Иймээс хуримтлуулж, хадгалж, хөрөнгө оруулалт хийж, өсгөдөг тогтолцоо хэрэгтэй. Зөвхөн бид салбарын яамны зүгээс тодорхой санаачилга гарган ажиллаж буйг дурдах хэрэгтэй. 2023 онд нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг хийж, хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийг өргөн барьсан. Харин энэхүү хуулийг дангаар нь сугалж үлдээгээд бусад хуулийг баталсан. Одоо ч нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтийг батлуулахаар явж байгаа. Энэ хүрээнд тэтгэврийн олон давхарга бүхий тогтолцоо, хувийн тэтгэврийн даатгалын асуудал хамарч байгаа.

Нэмээд хэлэхэд, салбарын яам, НДЕГ бол шинэчлэлийн төлөө байгаа гэж би хувьдаа боддог. Харин энд улс төрийн, бодлогын шийдэл чухал юм. Ямар зохицуулалт хэрэгтэй вэ гэлээ. Одоо нийгмийн даатгалын асуудлаар ямар нэгэн хуульд жижиг өөрчлөлт, зохицуулалт оруулаад шийдэгдэхгүй. Тогтолцооны томоохон өөрчлөлт хэрэгтэй. Үүнд нийгмийн даатгалын удирдлага, зохион байгуулалт, сангийн удирдлага, хувийн тэтгэврийн сан гээд олон асуудал хамаарна. Нэг ойлгомжтой зүйл нь бид хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжих үйл явцыг түргэсгэх шаардлагатай.

-Цаашдаа энэ маягаараа үргэлжилбэл хамгийн муугаар бодоход ямар үр дүнд хүрэх вэ?

Юуны өмнө энэ байдлаараа явах боломжгүй гэдгийг хэлэх нь зүйтэй бөгөөд үүн дээр нэгдсэн ойлголттой болох нь чухал. Үүний дараа хэрхэн өөрчлөх нь зүйтэй вэ гэх бодлогын сонголтоо зөв хийх шаардлагатай. Хэрвээ бид энэ байдлаар удвал хамгийн том сан болох тэтгэврийн сан алдагдлаа дийлэхээ болино. ГБХНХЯ-ны хийсэн тооцоогоор одоо 1.5 орчим их наяд байгаа бол татаас 2030 он гэхэд 3.8 их наяд болно гэсэн. Эдийн засгийн өсөлт, боломжоо харахад энэ тоо татвар төлөгчдийн нуруун дээр ирж, томоохон ачаа болно. Үүнд хүн амын өсөлт, насны бүтэц голлох нөлөө үзүүлнэ. Шимтгэл төлөгч, тэтгэвэр авагч ахмадын харьцаа ойртоно.

Энэ байдлаас болж хамгийн чухал асуудал нийгмийн даатгалын үндсэн зорилго буюу шимтгэл төлөгч иргэндээ үйлчилдэг систем бүрэлдэхгүй удааширч иргэд, ахмад насны ядуурал, эрүүл мэндийн эрсдэлд өртөх байдал нэмэгдэнэ. Тиймээс бидний нэн даруй шийдэх нэг том асуудал нь яах аргагүй нийгмийн даатгалын шинэчлэл юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.83.30)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 25 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.83.30)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 15 цаг 18 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 15 цаг 19 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 15 цаг 25 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 15 цаг 27 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 15 цаг 29 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 18 цаг 42 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 18 цаг 45 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 18 цаг 46 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 18 цаг 46 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 18 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 18 цаг 49 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 18 цаг 49 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 18 цаг 49 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 18 цаг 50 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 18 цаг 52 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 22 цаг 11 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно 22 цаг 19 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цаг 20 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо 22 цаг 22 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна 22 цаг 22 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top