x

Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлыг хэлэлцэж, нэмэгдүүлэх санал дэвшүүлэв

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаар Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв.

Ахмад настнуудаас энэ оны есдүгээр сард удаа дараа тавьсан уг шаардлагыг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нар ажилласан байна.

Ажлын хэсэг холбогдох яам, байгууллагын төлөөллийг оролцуулах гурвантаа хуралдсан тухай УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат танилцуулж, 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд ахмад настны тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасныг зөрчсөн байгааг онцлов. Одоогийн байдлаар инфляцын түвшин 8.8 хувьтай байгаа бөгөөд оны эцэст 8.6 хувьтай байна гэсэн тооцоог Монголбанк хийжээ.

Засгийн газраас баталсан аргачлалын дагуу 2025 онд тэтгэврийн хэмжээг 6.0 хувиар нэмэгдүүлсэн нь бодит инфляцаас 0.8 хувиар дутуу тогтоогдсон гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тооцсон бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд инфляцыг 9.5 хувь байхаар баталсан дээр уг зөрүүг нэмж 10.3 хувиар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг тус яамнаас 2026 оны төсвийн төсөлд өгсөн байна. Үүнд одоо төсвийн төсөлд туссан 333.5 тэрбум төгрөг дээр нэмж 267.1 төгрөг шаардагдах юм. Энэ хэмжээгээр ирэх онд ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж, 6.0 хувь дээрээ нэмэгдэл 267.1 тэрбум төгрөгийг тогтмол дүнгээр буюу 42 мянган төгрөгөөр хуваарилан нэмэгдүүлэх нь тэтгэврийн ялгаа ихсэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж дүгнэсэн байна.

Мөн ажлын хэсгээс Монголбанк эдүгээ 150 хувь байгаа тэтгэврийн зээлийн эрсдэлээр жигнэсэн активын хувь хэмжээ болон заавал байлгах нөөцийг бууруулах замаар эх үүсвэрийг хямдруулах, арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэврийн зээлтэй холбоотой үйл ажиллагааны зардлаа тэглэх боломжтой гэж үзсэн байна. Ипотекийн болон оюутны сургалтын төлбөрийн зэрэг тэтгэдрийн зээлийг орлох бусад зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настнуудын өөрсдийн хүсэлт, санаачилгаар банк хооронд хүндрэлгүй шилждэг байх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат танилцуулсан юм. Түүнчлэн ахмад настны эрүүл мэндийн болон асрах үйлчилгээнд зориулж улсын төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байгааг дурдав.

Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаясгалан, Ж.Галбадрах, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Байнгын хорооны дарга О.Номинчимэг нар асуулт асууж, ахмад настны тэтгэвэр, зээлтэй холбоотой статистик мэдээллийн талаар асуулт асууж, хариулт авсан юм. Ахмад настнуудыг төлөөлөн байнгын хороонд хуралдаанд оролцсон өндөр настан Ц.Алтанзул ордны гадаа ахмадууд 40 шахам хоног сууж, заримынх нь эрүүл мэнд муудсан тухай онцолж, одоогийн тэтгэврийн доод хэмжээ буюу 689 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэх, халамжийн тэтгэврийн хэмжээ 397.5 мянган төгрөг байгааг амьжиргааны баталгаажих доод түвшингээр буюу 495.4 мянган төгрөгт хүргэх, мөн тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон сунгаж, хүүг 12 хувь болгон бууруулах шаардлага тавьж буйг дурдсан юм. Тэрбээр, орон сууцны хонгилын давхарт өрөө түрээслэж амьдардгаа хэлж, тэтгэврээ хагас жилээр зээлээд авчихсан, нэг ам бүлд хөгжлийн бэрхшээлтэй гурван хүн халамжийн тэтгэврээр амьдарч байгаагаа танилцуулсан юм. Бодит байдал дээр тэтгэвэр, халамжийн мөнгө амьдралын хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байгааг тэрбээр онцолж, тэтгэвэр нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байгаагийнх нь төлөө өнгөрөгч долоо хоногт хүмүүс ална гэж дарамталсан, үүнээс болж өөрийн гэртээ амьдарч чадахгүй, охиныдоо нуугдан сууж байгаагаа хэллээ.

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа, Ч.Ундрам, Л.Мөнхбаясгалан болон ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат, Байнгын хорооны дарга О.Номинчимэг нар үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийж, хүн тэтгэвэрт гармагцаа ядуурдаг тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, цалин, тэтгэвэр нэмнэ гэж попролгүй, инфляцыг хөөрөгдөхгүйгээр нэмэх шийдэл олох шаардлагатай гэсэн юм. УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа бага тэтгэврйг нэмэгдүүлж, өндөр тэтгэврийгн нэмэх шаарддлагагүй гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан зоримог реформыг эрс шийдвэртэй хийхгүй бол ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат тэтгэврийн зээлийг Монголбанк эрсдэлтэй зээлийн ангилалд оруулсан байгааг танилцуулахад тус банкны газрын захирал Г.Борхүү үгүйсгэсэн юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэл нийгмийн даатгалын шинэчлэлийн гол чиглэл байх талаар танилцуулсан бөгөөд даатгуулагч ямар хугацаанд, ямар хэмжээний шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлсөн, тэр хэмжээгээрээ тэтгэвэр авдаг шударга тогтолцоог бий болгох нь чухал гэдгийг УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам онцлов. Байнгын хорооны дарга нийгмийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг хүн амын болон ажил, мэргэжлийн бүлэг, салбаруудын талаар тодруулга авсныхаа дараа цэрэг, армийн албан хаагчдын шимтгэлийг төрөөс даах нь зөв боловч үүний хажуугаар хууль, хүчний байгууллагуудын ажилтан, албан хаагчдын шимтгэлийг хариуцах болсон нь үндэслэлгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Ахмадын тэтгэвэр, тэтгэврийн зээл, асрах үйлчилгээний талаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын хувьд дэмжиж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороонд уламжлах нь зүйтэй гэж үзлээ. Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар дотоод зохион байгуулалтын буюу байнгын хороо иргэд, олон нийтээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн авч үзэж, хэлэлцэн шийдвэрлэж байх тухай дотоод дүрмийг төслийг хэлэлцэн, холбогдох зохион байгуулалтын ажлуудыг хийхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Marcus Henderson (191.101.210.219)
    Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.122.93)
    Эхлээд тэтгэвэр нэмүүлэхээр ахмадууд жагссан болохоор эмч багш нарын адил 20% нэмэх хэрэгтэй...зээлийн хүүг буулга...хэрэв Монгол улсад ахмадууд хэрэггүй эмч багш нар хэрэгтэй гэж үзэж байгаа бол үндсэн хуулиа унш.... нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болно гэсэн үг үсэг хай...хуралаа хийж чадахгүй, хуралдаа суухгүй байгаа бол тар......
    2025 оны 10 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top