x

Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна

Улсын Их хурлын гишүүн Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Парламент нь ирцээ бүрдүүлж чадахгүй өдөржин, шөнөжин хүлээсэн анхны тохиолдол болчих шиг боллоо. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Парламентын засаглалтай улсад нам хамгийн том улс төрийн нөлөө үзүүлдэг хүчин байдаг. Тэгэхээр намын хямрал аюултай болохыг энэ удаагийн тохиолдол харууллаа.

Миний харж байгаагаар энэ бол намын дотоод маргаанаас л үүдэлтэй. Тийм болохоор нам дээрээ очиж л шийдэгдэх байх. Энэ хооронд төрөөр тоглож байгаа нь маш харамсалтай болон аюултай нөхцөл байдлыг үүсгэлээ. Миний хувьд энэ хоёр фракцын аль ч талд нь гарын үсэг зураагүй. Харин ирц бүрдэнгүүт хуралдаа орж суусан. Би бол Засгийн газар нь тогтвортой ажиллах хэрэгтэй гэж үзсэн. УИХ-ын даргын хувьд ч огцруулахын эсрэг санал өгсөн.

-Яагаад?

-Учир нь энэ мэт асуудалдаа гишүүдийг элсүүлж, ятгаж, хоёр хувааж байгаа нь цааш цаашдаа их хортой үзэгдэл. Ийм байдал дахиад ч гарна. Тэр бүрд нь ийм маргаантай байдлаар хурлаа зохион байгуулдаг, шахдаг, айлгадаг, дарамталдаг байж болохгүй.

Бид янз бүрийн үндэслэл ярьж байгаад огцруулчихлаа. Миний бодлоор энэ огцролтууд юм өөрчлөхгүй. Тэдний намын хурлаар л дараагийнхаа Ерөнхий сайдыг гаргаж ирнэ шүү дээ. Нэгэнт л арваннэгдүгээр сар гаргаад МАН Их хурлаа хийх гэж байж энэ хооронд төрийн гурван өндөрлөгийнхөө хоёрыг нь огцруулж яах гээд байсан юм. Ингэж тоглоом хийж болохгүй. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, Монголын эдийн засаг ч сайнгүй, өвөл болж байдаг. Ийм үед эрх баригч намын зодоон дээр бусад намууд нь оролцоод, хоёр хуваагдаад байх нь буруу.

-Цаашдаа хаана очиж энэ асуудал дуусах юм бэ?

-Нэгдүгээрт, Цэцийн шийдвэр яаж гарахаас хамаарна. Хэрвээ Үндсэн хууль зөрчсөн гээд үзчих юм бол Засгийн газрыг огцруулсан асуудал хүчингүй болно. Тэгэхээр Засгийн газар нь үргэлжлээд ажиллана. Бас нэг яриа байгаа нь Ерөнхийлөгч хориг тавьж болзошгүй гээд байгаа. Хэрэв ингэх юм бол хоригийг хүлээж авах эсэх талаар чуулган хуралдаж таарна. Нөгөө талдаа Үндсэн хуулийн зөрчилгүй байна гэж үзвэл шинээр Ерөнхий сайдад нэр дэвшигчээ эрх баригч намынхан гаргана. Тэрийг нь дэмжих үү, үгүй юу гэдэг асуудал байна. Нөгөө л нэг хуваагдсан хоёр фракц чинь байж л байгаа шүү дээ. Ингэсээр Ерөнхий сайдыг томилох хугацаандаа амжихгүй бол парламент тарах нөхцөл үүсч болно.

-Дээрээс нь төсөв батлах хугацаа гэж бий?

-Тийм, Ерөнхий сайд нь огцорчихсон, парламент нь тарчихсан, Ерөнхийлөгчөө татчихсан нөхцөл үүсвэл яах вэ. Ер нь улс төрийн сонин хаус, вакум маягийн зүйл үүсч магадгүй байна. Ийм үед УИХ-ын гишүүд маш болгоомжтой, намаа биш улсаа бодож асуудалд хандах хэрэгтэй байна. Тэгж чадахгүй бол тарсан ч яахав дээ.

-Засаг огцруулсан нь Үндсэн хуулийн зөрчилгүй гээд үзчихвэл дараагийн засаг хэрхэн бүрдэх бол. Танай намд дахиад санал тавих болов уу?

-Олон намын оролцоотой парламент чинь том намууд нь жижгүүдийгээ нэгтгэж аваад л засгаа байгуулаад явдаг. Тэр нь нэг талдаа тэнцвэр, хяналттай гэдгээрээ зөв байдаг байх. Хамтарсан засаг гэж ноднин жилийн анхны Засгийн газар бол парламентын 90 орчим хувь нь хамтраад байгуулсан болохоор парламент нь үгнээс нь гарахаа больчихсон. Түүгээрээ аюултай байсан. Одоо энэ удаагийн засаг болохоор хамтарснаасаа болж унаагүй. Эрх баригч намын дотоод зодооноос болж унаж байгаа. Хоорондоо тохироод л засгаа байгуулах байх. Хамгийн их санаа зовж байгаа юм бол Монголд нам ерөөсөө болохгүй байна.

-Нам яагаад болохгүй байна вэ?

-Намыг улс төрийн чиг баримжаатай, арга барил ойролцоо, нэг зорилго тавьчихсан баг гэж хэлж болно. Тэр баг нь бодлого хэрэгжүүлэх зорилготой. Гэтэл үнэн бодит байдал дээр Монголын намууд, ялангуяа эрх баригч намынхан эдийн засаг нь төсвөөс хэт хамааралтай болчихсон учраас ашиг сонирхлоороо холбогдсон хүмүүсийн клуб хэлбэртэй болсон. Тэгээд улс төр, шийдвэр гаргалтад ойрхон байснаараа өөрийнх нь бизнес томордог. Хүрээллийнхээ бизнесийг төрөөр дамжуулж тэтгэдэг. Ингээд элит маягийн хүрээлэл үүсгэчихсэн байдал бий болчихсон. Энэ улс төрийн бужигнааны үеэр би гадуур нэлээд явж хүмүүстэй уулзсан. Тэгж байхад тэр засаг солигдох үгүй нь бидэнд ямар хамаатай юм, нам л болохгүй байна гэсэн зүйл ярьж байгаа юм.

-Намыг тэгээд яаж өөрчлөх юм бэ?

-Ерөөсөө төрийн мөнгөнөөс л намыг холдуулах хэрэгтэй. Нам бол бодлогын байгууллага. Түүнээс биш аж ахуй эрхлээд, түүнтэй нь холбоотой бизнесээ тэтгэдэг бүлэглэл үүсэх юм бол цаашдаа энэ хагарал бүр томорно. Тиймээс төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох ёстой. Нүүрсний хулгай гээд байгаа зүйл чинь төрийн өмчит компани дээр л үүссэн. Тэнд нууцаар гэрээ байгуулдаг, хямдаар нүүрс зардаг, дундаас нь зөрүүг нь хуваадаг. Түүнийг улсын нууцад явдаг. Энэ болгоноо төрийн өмчит компаниар дамжуулж хийдэг. Ноднин жилийн төсвийн үеэр энэ асуудал нэлээд яригдсан. Харамсалтай нь ямар нэгэн дэвшил гарсангүй. Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа. Үүн дээр санхүүжилтийг ил тод болгон нэлээд зүйл нэмэгдсэн. Энэ хуулиар нам нэг данстай байх ёстой. Гэтэл саяхан олон данстай байя гэсэн нэмэлт, өөрчлөлт өргөн барьчихсан. Үүнийг би буцаж байгаа алхам гэж үзэж байгаа. Олон данстай байх тусмаа олон янзын гүйлгээг, олон нэрээр хийх боломжтой болно. Тийм ч учраас ингэж буцаж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Намын бас нэг болохгүй байгаа зүйл нь бид 300 мянган гишүүнтэй гэж бахархаж ярьдаг. Ингэж ярихаасаа ичих хэрэгтэй. Тэр Лениний үеийн намын тогтолцоо чинь байхгүй болсон.

Ингэж хатуу гишүүнчлэлтэй нам байна гэдэг чинь нам тойрсон бизнес, амьжиргаа, хэсгйин ахлагч, хорооны ажилтнууд бүгдээрээ улс төрөөс их, бага хэмжээгээр өөрсдөдөө давуу байдал олж авдаг. Энэ тогтолцоонд тэр 300 мянган хүн чинь байгаад байна. Тэд тэжээгдэх шаардлагатай болно. Тэжээхийн тулд мөнгө хэрэгтэй. Харин мөнгийг нь төрийн өмчит компаниудад зувчуулна. Ингэхээр хүссэн хүсээгүй хулгай хийж байж нам оршин тогтнох тогтолцоо руу орчихож байгаа юм. Тийм болохоор хатуу гишүүнчлэл гэдэг зүйлээс татгалзах ёстой. Үүнээс яаралтай салахгүй бол улс төрийн энэ бохир байдал хэзээ ч арилахгүй. Мөн нэг зүйлийг би нэмж хэлмээр байна.

-Тэр нь юу вэ?

-УИХ-ын дарга нүүрсний хулгайд орооцолдсон гэж мэдэгдэл хийсэн. Түүнээс болж УИХ-ын даргыг шалгах, нөгөө талдаа ийм үндэслэлгүй зүйл ярьсан гэж Засгийн газрыг унагах хоёр акц явагдлаа. Ноцтой асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ Засгийн газрыг огцруулах үндэслэлийг би тэр бичиг дотор нь олж хараагүй. Нөгөө талдаа УИХ-ын даргыг огцруулах бичигт ч баримттай үндэслэл байгаагүй. Тэгэхээр энэ чинь улс төрийн тэмцэл явж байгаа юм. Хэрвээ УИХ-ын даргыг шалгах асуудал бодитой юм бол прокурор яагаад одоо болтол чимээгүй байна вэ. Тэр мэдээллээ гаргаад тавих хэрэгтэй. Шалгалт явуулж байгаа юм уу. Эсвэл огт шалгагдаагүй юм уу. Энэ бүхнээ хэлчих хэрэгтэй. Санал болгож, томилуулсан прокурор нь таг чиг байхад Ерөнхийлөгч хаана байна. Үүн дээр дуугарч, шахаж шаардах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол намын тэмцэл чинь төрөөр тоглоод дууслаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Багш (103.229.121.227)
    Хүүхэд ийм дээрээ их хөөрхөн байдаг юм.
    2025 оны 10 сарын 22 | Хариулах
  • Evanise Francisco (91.228.216.121)
    HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilizing cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
    2025 оны 10 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 15 цаг 16 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 15 цаг 17 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 15 цаг 23 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 15 цаг 25 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 15 цаг 27 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 18 цаг 40 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 18 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 18 цаг 44 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 18 цаг 44 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 18 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 18 цаг 46 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 18 цаг 47 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 18 цаг 47 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 18 цаг 48 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 18 цаг 50 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 22 цаг 9 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно 22 цаг 17 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цаг 18 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо 22 цаг 20 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна 22 цаг 20 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top