x

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолыг гуйвуулах ёсгүй, “Нэг Хятад” зарчим сорилттой нүүр тулах ёсгүй

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань

Өнөөдөр 10 дугаар сарын 25-ны өдөр буюу 80 жилийн тэртээ мөн өдөр Тайвань Японы түрэмгийлэгчдийн гараас чөлөөлөгдөн, эх орныхоо элгэнд эргэн ирсэн энэхүү өдөр бол Бүх Хятадын ард түмний сэтгэл зүрхэнд сийлэгдсэн өдөр билээ. 54 жилийн тэртээ мөн өдөр,  Нэгдсэн Үндэстний Байгууллагын 26 дугаар Ерөнхий Ассамблей 2758 дугаар тогтоолыг дийлэнх олонх санал нэгтэйгээр дэмжин баталж, улс төр, хууль эрх зүй, дэг журмын хувьд Тайванийг оруулж бүх Хятад улсын НҮБ-д төлөөлөх эрхийн асуудлыг бүрэн эцэслэж шийдвэрлэсэн юм. Энэ өдөр бол Хятадын ард түмний магнай тэнийж, сэтгэл уужирсан өдөр юм.

Тайвань эх орондоо буцаж нэгдсэн нь дэлхийн фашизмын эсрэг дайны маргаангүй ялалтын үр дүн бөгөөд дайны дараах олон улсын дэг журмын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон юм. “Нэг Хятад” зарчим нь олон улсын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, олон улсын харилцааны үндсэн зарчим юм. Зарим улс орон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолыг зориуд гуйвуулж, “Тайванийн статус тодорхойгүй” гэх гүтгэлгийг ил тод удаа дараа гаргасаар байгаа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын нэр хүнд болон дайны дараах олон улсын дэг журмыг илтэд сорьж, улс орны бүрэн эрхт тэгш байдал, улсын дотоод хэрэгт үл оролцох зэрэг олон улсын харилцааны үндсэн зарчмуудыг ноцтойгоор зөрчиж буй үйлдэл юм.

Нэг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоол “Нэг Хятад” зарчимтай яагаад салшгүй холбоотой вэ?

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүх эрхийг сэргээж, БНХАУ-ын Засгийн газрын төлөөллийг Хятад улсын цорын ганц хууль ёсны төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрөх бөгөөд Чан Кайшигийн төлөөлөгчдийг НҮБ болон түүний харъяа бүх байгууллагад хууль бусаар эзэлж байсан албан тушаалаас нь нэн даруй огцруулж хөөхөөр шийдвэрлэв” гэсэн байдаг.

Энэхүү тогтоол нь “Нэг Хятад” зарчмыг бүрэн дүүрэн илэрхийлж, дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс байх бөгөөд Тайвань бол Хятадын салшгүй хэсэг болохыг тодорхойлж, Хятад улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад нэг л суудалтай бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар нь Тайванийг багтаасан Хятадын бүх нутаг дэвсгэрийг төлөөлөх цорын ганц хууль ёсны төлөөлөгч мөн болохыг баталгаажуулсан юм. Иймд “Хоёр Хятад” эсхүл “Нэг Хятад, Нэг Тайвань” гэх ойлголт байх үндэслэлгүй юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоол батлагдсаны дараа, НҮБ-ын албан ёсны баримт бичгүүдэд “Тайвань бол БНХАУ-ын муж” (Taiwan, Province of China) гэж тэмдэглэгдэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын Хууль, эрх зүйн асуудал эрхлэх албанаас гаргасан хууль зүйн дүгнэлтэд “Нэгдсэн Үндэстний Байгууллага үзэхдээ, Тайвань бол БНХАУ-ын нэг муж бөгөөд бие даасан статусгүй, Тайванийн эрх баригчид аливаа хэлбэрийн Засгийн газрын байр суурь, статусын эрхгүй” гэж тодорхой тэмдэглэсэн байдаг.

Хоёр. Тайвань бол БНХАУ-ын нэг хэсэг гэдэг нь яагаад маргаангүй үнэн вэ?

Тайвань эрт дээр үеэс л Хятадын нэг хэсэг байсаар ирсэн бөгөөд түүхэн гарал үүсэл, хууль зүйн баримт нотолгоо тодорхой байдаг. 1943 оны “Каирын тунхаглал”, 1945 оны “Потсдамын мэдэгдэл” , мөн Япон улс гарын үсэг зурсан “Япон улс бууж өгөх тухай” бичиг зэрэг баримт бичгүүд нь Тайваний асуудлаарх Хятад улсын бүрэн эрхийг тодорхой баталгаажуулж, хууль эрх зүйн хувьд ч, бодит байдлын хувьд ч Тайвань бол Хятад улсын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг мөн болохыг тов тодорхой заасан байна.

Түүхэн бодит үйл явдлууд болон хууль эрх зүйн баримт нотолгоо зэрэг нь Тайванийн статусын асуудлыг аль эрт 1945 онд буюу Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайны ялалтын үед нэг мөр шийдсэн байна. Тайвань анхнаасаа тусгаар улс байгаагүй, түүхэн явцад ч байгаагүй, одоо ч биш, цаашид ч байх ямар ч боломжгүй. Тайванийг БНХАУ-аас салган тусгаарлах гэсэн аливаа оролдлогыг 1.4 тэрбум Хятадын ард түмэн хэзээ ч зөвшөөрөхгүй. Олон улсын хамтын нийгэмлэг ч дэмжихгүй.

Тайвань нь Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг мөн болох нь өнөөгийн Тайванийн хоолойн цор ганц бодит нөхцөл байдал юм. Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлын хамгийн том аюул бол “Тайваний тусгаар тогтнол” буюу Тайванийг салган тусгаарлах үйлдэл болон гадны хүчний өдөөн хатгалга юм. Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын тулд “Нэг Хятад” зарчмыг тууштай баримтлах, “Тайваний тусгаар тогтнол” гэхийг тодорхой эсэргүүцэх явдал юм.

 Гурав. Нэг Хятад зарчим яагаад БНХАУ, Монгол Улсын харилцааг хөгжүүлэх улс төрийн суурь нь болж байна вэ?

1949 оны 10-р сарын 16-нд, БНХАУ байгуулагдсанаас хагас сарын дараа Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосон. Монгол бол шинэ Хятадыг хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг юм.

1971 онд НҮБ-ын 26 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр, БНМАУ нь бусад 75 улс орнуудын хамт саналаа өгч, дийлэнх олонх санал нэгтэйгээр 2758 дугаар тогтоолыг баталсан байдаг нь Монголын талын зарчимч байр суурийг тодорхой харуулсан юм.

2014 онд, БНХАУ, Монгол Улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, талуудын гаргасан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал”-аар Монголын тал “БНХАУ-ын Засгийн газар бол бүх Хятадыг төлөөлөх цорын ганц Засгийн газар бөгөөд Монголын тал Нэг Хятад зарчмыг баримталж, Тайвань, Төвд, Шинжаантай холбоотой асуудлаарх хятадын талын байр суурийг дэмждэг болохоо дахин нотолсон. Хоёр сарын өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэр, Монголын тал Нэг Хятад зарчмыг цаашид үргэлжлүүлэн баримталж, Тайвань, Төвд, Шинжаан, Хонконгтой холбоотой асуудлаарх БНХАУ-ын талын байр суурийг тууштай дэмжихээ онцлон тэмдэглэсэн юм.

Хятад улс Монгол Улсын Засгийн газар Нэг Хятад зарчмыг тууштай баримталсаар ирсэнг өндрөөр сайшааж, цаашид хоёр улс бие биеийнхээ гол цөм ашиг сонирхлын асуудлыг харилцан дэмжиж, “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм”-ийн зорилго, зарчмыг хамтдаа хамгаалж, олон улсын эрх тэгш, шударга ёсыг хамтдаа сахиж, Хятад, Монгол хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлнэ гэдэгт итгэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Marcus Henderson (191.101.210.186)
    Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 26 | Хариулах
  • Marcus Henderson (191.101.210.186)
    Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 1 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 1 цаг 39 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 1 цаг 41 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 1 цаг 42 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 1 цаг 44 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 1 цаг 46 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 4 цаг 33 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 4 цаг 38 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 4 цаг 39 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 4 цаг 40 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 4 цаг 40 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 4 цаг 41 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 4 цаг 43 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 4 цаг 44 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 6 цаг 30 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 6 цаг 40 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 6 цаг 41 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 6 цаг 42 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 6 цаг 43 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top