x

Нүүрсний ерөнхий менежер нь Төр

Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх удаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь зэрэг огцорч, Үндэсний аюулгүй Байдлын зөвлөл нь ганцхан гишүүнтэй үлдсэн амаргүй нөхцөл байдалд оров. Ээдрээ, үл ойлголцол дүүрэн энэ хямрал эрх баригч намын дотоодод нүүрлэсэн ужиг ялзарлаас үүдэлтэй. Учир нь энэ нам бол монгол орны зовлон жаргалын үндсэн автор нь. Зуу гаруй жилийн түүхтэй өөр улс төрийн хүчин манайд байхгүй. Тийм болохоор дээрх дүгнэлтээс булзаж бултах үндэслэл байхгүй юм. Тэдний түүхэнд янз бүрийн л юм болж байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг эрх мэдлийн төлөө ил тод, айж ичихгүйгээр, шууд утгаар аймшиггүйгээр дайтаж байсангүй. Хэдийгээр тэд “... энэ бол үе хоорондын зөрчил”, “нам дотор явагдаж буй үе солигдох явц” гэх мэт гоёмсог байдлаар тодорхойлох гэж оролдож байгаа ч улаан цайм засаглалын төлөөх цусгүй дайн явуулж байна. 

Нөгөө талаас нь энэ явдлыг нүүрсний дайн гэж хэлж болно. Тийм ээ, энэ бол нүүрсний төлөөх дайн юм. Хүн төрөлхтний түүхэнд өрнөсөн дайн тулаануудын дийлэнх нь баялгийн төлөөх дайн байсан. Одоо болж байгаа дайнууд ч баялгийн төлөөх дайнууд. 

Манайд болж байгаа өнөөдрийн энэ хямралын гол шалтгаан нь ч нүүрс. Нүүрс бол асар үнэ цэнтэй  баялаг. Тийм ч болохоор манай улсын зовлон жаргал нүүрснээсээ шалтгаалж байна. Бүр тодруулж хэлбэл нүүрснийх нь ерөнхий менежер ТӨР болсон учраас хамаг зовлонгийн үрийг тарьж байна. Монголын ТӨР нүүрс зардаг наймаачны ажил эрхэлдэг болтол доошоо орсон нь үнэн. Тэгэхээр улс орноор нь хараал хэрүүлд живүүлж байгаа өнөөдрийн энэ дажныг зогсоох арга бол засаг төр нүүрс зарж гүйхээ болих явдал юм. 

Монголын төрийн гол эмгэнэл хувийн хэвшилдээ итгэж чаддаггүй, өөрөө бүгдийг хийх гэж давхидаг явдал билээ. Тиймээс энэ алдааг эхлээд залруулах ёстой. Монголын ТӨР нүүрсний бизнесээ хувийн хэвшилдээ өгмөөр байна. Бүх менежментээ хувийн компаниудад өгөх хэрэгтэй. Төр татварын бодлогоо хүчирхэгжүүлэхэд л болно. Манай ТӨР шиг юм бүхэнд очиж хутгалддаг, хутгалдсан болгоноо балладаг, тохоон томилж ажиллуулсан болгоноо орон шоронд илгээж байдаг ТӨР байхгүй. 

Өнөөдөр дэлхийн нийт нүүрсний олборлолт 8.8 тэрбумтонн-д хүрсэн. 2024 оны нүүрсний экспортын орлого 8.7 тэрбум ам.долларт хүрч түүхэн рекорд тогтоогоод байна. Монгол Улсын нүүрсний экспорт 83.7 сая тонн болж мөн нэмэгдэв. Манайх 2024 онд нүүрснээс 4.1 их наяд төгрөгийн АМНАТ төвлөрүүлсэн. Харамсалтай нь энэ бүхнээ манай агуу менежер болох ТӨР гарын салаагаараа урсгаж орхилоо. Төрд авилга нүүрлэж, эрх баригчид нь ил цагаан нүүрсэн дээрээ байлдаж байдаг болтлоо бид баялгаараа тоглож байна. Баялагтай орны ард түмэн нь барлагууд болж, албан тушаалтнууд нь хэмжээ хязгааргүй баяжиж, хувийн хэвшил нь өдөрт хэдээрээ үүд хаалгаа барьж байна. Ийм урвуу процесс сүүлийн хэдэн жил явлаа. 

Монгол орны хэмжээнд нүүрсний нийт батлагдсан геологийн нөөц нь 32.6 тэрбум.тн, геологи-хайгуулын нэмэлт судалгаагаар илрүүлэх боломжтой нөөц баялагнь 150 тэрбум.тн байна гэсэн судалгаа бий. Одоо бид бурханаас заяасан баялгаа хараагаад сууж байдаг болтлоо хямарч байна. Сүүлийн жилүүдэд иргэдийн маань баян, хоосны ялгаа улам нэмэгдэж, баялгийг тэгш хуваарилах асуудал хүчтэй тавигдах болсон. Энэ бүх шинээр үүссэн нөхцөл байдлаас болж 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2 дахьхэсэгт “...байгалийн баялгийг ашиглах төрийн бодлогонь ... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн зарчмыг тусгаж өгсөнч дөнгөж дөрвөн жилийн дотор итгэл найдвар маань бутран алга болж байна.  

Бизнесийн салбараа жам ёсоор нь хөгжүүлж чадаагүй улс орон ийм эмгэнэлд хүрэхээс өөр яалтай. Өнөөдөр Монгол Улсад өдөр бүр 1-2 компани шүүхээр орж татан буугдаж байна. Өнгөрсөн жил буюу 2024 онд хамгийн олон буюу 4008 компани үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Үүнийг эмгэнэл гэхгүй өөр юуг эмгэнэл гэх юм бэ. 2025 он гарсаар 291 компани татан буугдаад байна. Энэ бол давтан хэлэхэд эмгэнэл. 

Манай эрх баригчид гадны хөрөнгө оруулалтыг даллаж дуудан оруулж ирээд дараа нь хөөдөг. Хууль хүчнийхэн нь улстөрчидтэйгөө нийлж тэднийг дээрэмддэг. Энэ бүхнийх нь хөлд манай хөрөнгө оруулалтын орчин шалбааг болоод байна. Өнөөдөр үндэсний тэргүүлэгч гэх цөөн хэдэн компаниуд дотор нь цэвэр ариун нэр төртэй газар алга. Учир нь манай хэдийн маань түүх өөрөө ТӨР-тэй сундалдаж явж ирсэн л түүх байдаг. ТӨР хэдийг нь тасдаж аван бөөрөндөө наагаад бусдыг нь хаясан, хавчиж боосон. Монголын ТӨР хувийн хэвшлээсээ жам ёсоороо хөгжих тавиланг нь булаасан. Одоо нөгөө хэд нь эргээд ТӨР-ийг барьцаалдаг, хөгжмөө захиалдаг болтол урвуу хамааралд орсон. Том компаниуд нь дэргэдээ улс төрд оруулах тоглоомын хүмүүсээ бойжуулдаг инкубатортой болсон. Тэндээ бэлтгээд УИХ-д оруулдаг. Шат шатанд томилуулдаг. Ингэж ТӨР-ийг худалдаж авах системээ угсарсан. Энэ систем өнөөдөр монголын зовлон болж байна. Ингэж улс орныг засагладаг болсон акул компаниуд бизнесийн салбартаа жам ёсны өсөлт бойжилтыг үгүй хийж, өөрсдөө л хэмжээлшгүй хаанчлах болсон. Жижиг дунд шатныхны бүх боломжийг эрх мэдэлтнүүд, эрх баригчид дээрэмдчихсэн. ЖДҮ-чид гэх нэр томъёо хүртэл бий болсон. Өмнөх Засгийн газрын үед жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой хөнгөлттэй зээл хэрхэн яаж эрх баригчдын гараар орж сүйрснийг илчилж, бид монгол даяараа уйлсан. Нүүрсний хэлэлцүүлэг хийж мөн л монголчууд уйлсан.  ТӨР маань ийм л менежер юм байна. 

Төр үнэ барих, инфляцийг барих гэх мэт бодлогоор гул барин стратегийн ач холбогдолтой компаниудыг өмчилнө гэж дайраад л бүгдийг нь өөртөө авсан. Гэтэл стратегийн ач холбогдолтой гэдгээ яг юугаар хэмжээд байгаагаа тодорхойгүй хаячихсан. Тодорхойгүй хаясан гэдгийг жишээлбэл, эрчим хүчнийх нь зарим секторууд яагаад ч юм хувийн хэвшил дээр шилжчихсэн байдгаар тайлбарлаж болно. 

Энэ бүхнээс харахад ТӨР яагаад өөртөө өмчтэй байх гээд байдгийн шалтгаан өнөөдөр хамгийн ойлгомжгүй зүйлсийн нэг. Өөрсдөө тогтоол гаргаад л, өөрсдөө зохицуулалт хийчихдэг.  Төрийн өмчийн талаарх бодлого аль нэг яам, засгийн газрын тогтоолоор ойр ойрхон өөрчлөгдөж байдаг. ТУЗ -даа баахан ашиг сонирхлын төлөөллүүдээ томилчих жишээтэй. Хамгийн гол нь ТУЗ нь хэмжээлшгүй эрхтэй. Ийм учраас төрийн өмчийн зуугаад компанийнх нь тал хувь ашиггүй ажилладаг. Үүнийхээ төлөө тэд томилсон ТӨР -ийнхөө өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Дараагийн урвуу хамаарал нь энэ. Ийм хөл толгойгүй ёс суртахуун үйлчилдэг данхар ТӨР-тэй улс орон яаж намагт шигддэгийг одоо бид үзэж байна. 

Нүүрсний менежер болтол манлайллаа алдсан монголын ТӨР нүүрс зардаг наймаачны ажлаа хувийн хэвшилд шилжүүлж байж энэ улсыг балчиг намгаас гаргана. Бизнесийг хувийн секторт нь өгч, менежментийн эрхийг нь тэдэнд олго. Тэд л наймаагаа хийг. Шулуухан хэлэхэд ТӨР амнатаа ахиухан аваад л сууж бай. Хувийн хэвшлийнхэн хятад болон гуравдагч орнууд руу борлуулаг. Ингэж улс орноо ч өндийлгөж, төрийн бодлогоор боомилогдсон хувийн хэвшлээ ч босгож ирье. ТӨР нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж бизнес хийдэг. Зээл нь хувийн хэвшилдээ биш улстөрийн тонуулчдынх нь гараар орчихдог. ТӨР-тэй нийлсэн нь томордог, мөнчгөрөөрөө явсан нь балардаг. Ийм байдалтай хэвээрээ байвал энэ улс цаашаа нэг ч алхахгүй. Энэ улсад үйлдвэрлэл хөгжихгүй. Энэ улсын засаглал тунгалагшихгүй. Ердөө л энэ.

Б.Ганчимэг, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
  • Evanise Francisco (91.228.216.121)
    HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilizing cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
    2025 оны 10 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Өчигдөр 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Өчигдөр 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Өчигдөр 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Өчигдөр 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Өчигдөр 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Өчигдөр 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Өчигдөр 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Өчигдөр 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Өчигдөр 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Өчигдөр 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Өчигдөр 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Өчигдөр 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Өчигдөр 13 цаг 28 мин Ухаалаг камерын систем нэвтрүүлснээр замын оргил ачаалал нэг цагаар буурчээ Өчигдөр 13 цаг 27 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Б.Урантунгалаг байт харвааны улсын аварга цолоо хамгааллаа Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су...
Top