x

Иосиф Бродскийг шүүсэн хурал

Хожмын утга зохиолын Нобелийн шагналт аугаа найрагч Иосиф Бродскийг 1964.2.18-нд нийгмийн хөдөлмөрөөс зайлсхийж паразит амьдралаар биеэ авч явсан хэргээр шүүжээ. Хэдийгээр тэрээр 15 наснаасаа ажил хөдөлмөр хийсэн боловч олон удаа ажлаа сольсон ба завсар хооронд нь тасалдсан учир нийгмийг шимэгчилж амьдарсан хэмээн буруутгагджээ. Хуралд шүүгч нь яллагч-прокурорын үүрэг гүйцэтгэв Шүүх ажиллагааг сэтгүүлч Фрида Вигдорова тэмдэглэж авсан байна.

Шүүгч: Та юу хийдэг вэ?

Бродский: Би шүлэг бичдэг. Бас орчуулдаг. Миний бодоход...

Шүүгч: Больж үз, ямар ч "миний бодоход" байхгүй. Зөв зогс! Хана налж болохгүй! Шүүгч рүү хар! Шүүхэд зөв хариулна шүү! (Над руу хандан):Тэнд суугаа хүн тэмдэглэл хийхээ яг одоо боль! Эсвэл би чамайг шүүхийн танхимаас хөөж гаргана шүү. (Бродскийд хандан): Та байнгын ажилтай юу?

Бродский: Би үүнийгээ байнгын ажил гэж боддог.

Шүүгч: Яг тодорхой хариул!

Бродский: Би шүлэг бичсэн. Үүнийгээ хэвлэгдэнэ гэж бодож байна. Миний бодоход...

Шүүгч: Наад "Миний бодоход" чинь бидэнд пад байхгүй. Та яагаад ажил хийдэггүй юм бэ? Энэнд л хариулт өгөөдөх гэж байна.

Бродский: Би ажил хийдэг. Би шүлэг бичдэг. 

Шүүгч: Бидэнд наадах чинь хамаагүй. Таныг ямар байгууллагатай холбоотой байсныг л бид сонирхож байна.

Бродский: Би хэвлэлийн газартай гэрээ хийсэн.

Шүүгч: Тодорхой хариул. Таны хийсэн гэрээ чинь өөрийгөө тэжээхэд хангалттай юу? Ямар өдрөөс, хэдий хэмжээний мөнгөн дүнгээр гэрээ хийсэн бэ?

Бродский: Яг сайн санахгүй байна. Бүх гэрээ манай өмгөөлөгчид байгаа.

Шүүгч: Чамаас асууж байна.

Бродский: Миний орчуулсан хоёр ном Москвад хэвлэгдсэн... (тоочив).

Шүүгч: Та хэр удаан ажилласан бэ?

Бродский: Ойролцоогоор...

Шүүгч: "Ойролцоогоор" чинь бидэнд хамаагүй!

Бродский: Таван жил.

Шүүгч: Та хаана ажиллаж байсан бэ?

Бродский: Үйлдвэрт. Геологийн экспедицид...

Шүүгч: Та үйлдвэрт хэр удаан ажилласан бэ?

Бродский: Нэг жил.

Шүүгч: Юугаар?

Бродский: Зорох машины техникчээр.

Шүүгч: Та ямар мэргэжилтэй вэ?

Бродский: Яруу найрагч, яруу найрагч-орчуулагч.

Шүүгч: Таныг яруу найрагч гэдгийг хэн хүлээн зөвшөөрсөн бэ? Таныг яруу найрагчдын тоонд хэн оруулсан юм?

Бродский: Хэн ч биш. (Санаа алдав) Тэгвэл хэн намайг хүн төрөлхтний тоонд оруулсан болж байна?

Шүүгч: Та тэгээд энэндээ суралцсан уу?

Бродский: Юунд?

Шүүгч: Яруу найрагч болох гэж? Тэднийг бэлтгэдэг, сургадаг... Та найрагч болох гэж хаана суралцсан, төгссөн...

Бродский: Би мэдсэнгүй... Энийг боловсрол олгодог гэж бодоогүй.

Шүүгч: Тэгээд яаж?

Бродский: Би үүнийг... (итгэлгүйхэн)... Бурханаас...

Шүүгч: Шүүхэд өгөх өргөдөл санал байна уу?

Бродский: Яагаад намайг баривчилсныг л мэдмээр байна.

Шүүгч: Энэ чинь санал биш асуулт байна.

Бродский: Тэгвэл надад санал алга.

Шүүгч: Өмгөөлөгчөөс асуух зүйл байна уу?

Өмгөөлөгч: Тийм ээ. Иргэн Бродский, та орлогоо гэр бүлдээ нэмэрлэдэг үү?

Бродский: Тэгдэг.

Өмгөөлөгч: Аав, ээж чинь бас мөнгө олдог уу?

Бродский: Тэд тэтгэвэртээ гарсан.

Өмгөөлөгч: Та тэдэнтэйгээ хамт амьдардаг уу?

Бродский: Тийм ээ.

Өмгөөлөгч: Тэгэхээр таны олсон орлого гэр бүлийн төсөвт нэмэр болдог уу?

Шүүгч: Та асуулт асуухгүй, ерөнхийд нь хэлж байна. Та түүнд хариулахад нь тусалж байна. Битгий ерөнхийд нь асуугаад бай.

Өмгөөлөгч: Та сэтгэцийн эмнэлэгт бүртгэлтэй юу?

Бродский: Тийм ээ.

Өмгөөлөгч: Та хэвтэн эмчлүүлж байсан уу?

Бродский: Тийм ээ, 1963 оны 12-р сарын сүүлээс энэ оны 1-р сарын 5 хүртэл Москвагийн Кащенкогийн эмнэлэгт.

Өмгөөлөгч: Өвчин чинь таныг нэг газар удаан хугацаагаар ажиллахад саад болсон гэж санагдаж байна уу?

Бродский: Магадгүй. Тийм байх. Ер нь би мэдэхгүй байна. Үгүй ээ, би мэдэхгүй. 

Өмгөөлөгч: Та Кубын яруу найргийн түүвэрт орчуулсан шүлгээ тавьсан уу?

Бродский: Тэгсэн.

Өмгөөлөгч: Та испани романс орчуулсан уу?

Бродский: Орчуулсан.

Өмгөөлөгч: Та Зохиолчдын эвлэлийн орчуулгын хэсэгтэй холбоотой байсан уу?

Бродский: Байсан.

Өмгөөлөгч: Орчуулгын хэлтсийн товчоооос гаргасан зан характерийн тодорхойлолтыг хавтаст хэрэгт хавсаргаж өгөхийг шүүхээс хүсч байна... Бас нийтлэгдсэн шүлгийн жагсаалт... Гэрээний хуулбар... Мөн би иргэн Бродский эрүүл мэндийн шалтгаанаар байнгын ажил хийхэд саад болсон эсэхийг тогтоохын тулд үзлэгт оруулахыг хүсч байна. Цаашлаад иргэн Бродскийг цагдан хорихоос нэн даруй суллахыг хүсч байна. Түүнийг гэмт хэрэг үйлдээгүй байхад цагдан хорьсон нь хууль бус гэж үзэж байна. Тэр байнгын оршин суух газартай учраас шүүхээс дуудсан цагт хэдийд ч ирж болно.

Шүүгч: Танд асуух зүйл байна уу?

Бродский: Надад нэг хүсэлт байна, миний хоригдож байгаа өрөөнд цаас, үзэг өгөөч.

Шүүгч: Та үүнийг цагдаагийн даргаас гуйх хэрэгтэй.

Бродский: Би асуусан, тэр татгалзсан. Би цаас, үзэг л гуйж байна.

Шүүгч (зөвшөөрөх янзтай): За, би тэдэнд дамжуулнаа.

Бродский: Баярлалаа.

Шүүгч: Таны шүлэг гэгчийг авч үзнэ, гэхдээ хувийн дэвтрийг нь хураах шаардлагагүй. Иргэн Бродский, 1956 оноос хойш та 13 төрлийн ажилтай болсон. Та үйлдвэрт нэг жил ажиллаад зургаан сар ажилгүй болсон. Зуны улиралд та геологийн судалгааны багт байсан, тэгээд дөрвөн сар ажиллаагүй ... Та яагаад завсар хоорон дахь хугацаанд ажил хийхгүй, шимэгч амьдралын хэв маягтай байснаа шүүхэд тайлбарлана уу?

Бродский: Би завсар хооронд нь ч ажилласан. Би одоо ч хийж байгаа тэр зүйлээ хийж байсан: Би шүлэг бичсэн.

Шүүгч: Тэгэхээр та шүлэг гэгчээ бичсэн юм уу? Байнга ажлаа солихын ач тус юу вэ?

Бродский: Би 15 настайгаасаа хөдөлмөрлөж эхэлсэн. Би юм болгоныг сонирхдог. Амьдрал, хүмүүсийн талаар аль болох ихийг мэдэхийг хүссэн учраас ажлаа сольдог байсан.

Шүүгч: Та эх орондоо хэрэгтэй юу хийсэн бэ?

Бродский: Би шүлэг бичдэг. Энэ бол миний ажил. Би үүндээ итгэлтэй байна... Миний бичсэн зүйл зөвхөн одоо ч биш, хойч үедээ ч хүнд тустай гэдэгт би итгэдэг.

Үзэгчдийн дуу хоолой: Яасан их томорч байнаа, наадах чинь! Хий юм төсөөлдөг бололтой!

Өөр нэг хоолой: Тэр бол яруу найрагч. Ингэж бодох эрхтэй. 

Шүүгч: Тэгэхээр та өөрийнхөө шүлэг гэгчийг хүмүүст тустай гэж бодож байгаа хэрэг үү?

Бродский: Та яагаад "шүлэг гэгч "гэж нэрлэээд байгаа юм?

Шүүгч: Бид таны шүлгийг "гэгч" л гэж нэрлэнэ, яагаад гэвэл бид тэрийг чинь өөрөөр ойлгох арга алга.

Сорокин (улсын яллагч): Та хойч үеийнхний тухай ярьж байна. Үнэхээр өөрийгөө одоо үеийнхэн ойлгохгүй гэж бодож байна уу?

Бродский: Би тэгж хэлээгүй. Зүгээр л миний шүлгүүд хэвлэгдээгүй учраас хүмүүс мэддэггүй.

Сорокин: Хэрэв тэд мэддэг байсан бол та бусдад танигдана гэж бодож байна уу?

Бродский: Тийм ээ.

Сорокин: Та өөрийгөө сониуч зантай гэлээ. Та яагаад Зөвлөлтийн армид алба хаахыг хүсээгүй юм бэ?

Бродский: Би ийм асуултад хариулахгүй.

Шүүгч: Хариул!

Бродский: Би цэргийн албанаас чөлөөлөгдсөн. "Хүсээгүй" биш, харин чөлөөлөгдсөн. Энэ бол хоёр өөр ойлголт. Би хоёр ч удаа чөлөөлөгдсөн. Эхний удаа аавын бие муудсан, хоёр дахь удаад нь миний бие өвдсөн.

Сорокин: Та олсон мөнгөөрөө амьдрах боломжтой юу?

Бродский: Энэ боломжтой. Одоо шоронд надад өдөрт 40 копейк зарцууллаа гэсэн бичигт дандаа гарын үсэг зуруулж байгаа. Би эрх чөлөөтэй байхдаа өдөрт 40 копейкоос ихийг олдог.

Сорокин: Гэхдээ та гутал, хувцас өмсөх хэрэгтэй биз дээ.

Бродский: Надад нэг костюм байгаа, хуучин хувцас. Надад өөр юм хэрэггүй.

Өмгөөлөгч: Таны шүлгийг мэргэжилтнүүд хянаж үзсэн үү?

Бродский: Тийм ээ. Чуковский, Маршак нар миний орчуулгыг маш их үнэлдэг. Би байгаагаасаа ч дээгүүр үнэлгээ авсан.

Өмгөөлөгч: Зохиолчдын эвлэлийн орчуулгын хэлтэстэй холбоотой юу?

Бродский: Тийм ээ. "Анх удаа орос хэлээр" хэмээх альманахад польш хэлнээс орчуулсан шүлгээ уншиж байсан.

Шүүгч (өмгөөлөгчид): Та түүний нийгэмд хэрэгтэй ажлынх нь талаар асуух ёстой атал уншсан ярьсаныг нь асуугаад байна.

Өмгөөлөгч: Орчуулгууд нь ч бас л нийгэмд хэрэгтэй ажил.

Шүүгч: Бродский, та ажил сольсон завсрын хугацаанд яагаад хөдөлмөр эрхлээгүйгээ шүүхэд тайлбарлаж өгнө үү?

Бродский: Би ажилласан. Би шүлэг бичсэн.

Шүүгч: Гэхдээ энэ нь таныг хөдөлмөр эрхлэхэд саад болоогүй.

Бродский: Би хөдөлмөрлөсөн. Би шүлэг бичиж байсан.

Шүүгч: Гэхдээ үйлдвэрт ажилладаг мөртөө шүлэг бичдэг хүмүүс байдаг. Ингэхэд юу саад болсон юм?

Бродский: Гэхдээ хүмүүс бүгд адилхан биш. Үсний өнгө, нүүрний хувирал гээд л...

Шүүгч: Энэ бол таны нээлт биш. Үүнийг бүгд мэднэ. Коммунизм руу чиглэсэн манай агуу дэвшилт хөдөлгөөнд өөрийнхөө оролцоог хэрхэн үнэлэж байгаагаа тайлбарлана уу?

Бродский: Коммунизм байгуулна гэдэг зүгээр л нэг суурь машины дэргэд зогсох юмуу газар хагалах биш. Энэ нь бас оюуны хөдөлмөр бөгөөд энэ нь...

Шүүгч: Сүржин үг хэллэгээ зогсоо! Харин ирээдүйд ажлаа хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэл.

Бродский: Би шүлэг бичиж, орчуулахыг хүссэн. Гэхдээ энэ нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээтэй зөрчилдөж байгаа бол байнгын ажилтай болсон ч гэсэн шүлэг найргаа бичсээр байх болно.

Ардыг төлөөлөгч Тяглы: Энд байгаа бүх хүн хөдөлмөр эрхэлдэг. Яаж ийм удаан ажилгүй байж чадав аа?

Бродский: Та миний ажлыг хөдөлмөр гэж үзэхгүй байна. Би шүлэг бичсэн, үүнийгээ ажил гэж боддог.

Үргэлжлэл бий...

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах

  • Marcus Henderson (191.101.210.219)
    Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 26 | Хариулах
  • Evanise Francisco (91.228.216.121)
    HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilizing cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
    2025 оны 10 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31 Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы...
Top