x

Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо нэмэгдсээр байна

Эверест зэрэг Балбын уулс дэлхийн өнцөг булан бүрээс уулчдыг татсаар ирсэн боловч сүүлийн үед зэлүүд буйд газрыг мэдрэх, оргилд түрүүлж гарах боломж бүхий нууцлаг оргилуудад гарах уулчдын тоо нэмэгдэх болжээ.

Хималайн нурууны тус улсад дэлхийн хамгийн өндөр 10 оргилын найм нь байдаг бөгөөд жил бүр олон зуун уулчныг хүлээн авдаг тул уулын спорт ашигтай бизнесийн нэгд тооцогддог. Эверест болон 8000 м-ээс дээш өндөр бусад ууланд авирах хүсэлтэй хүмүүс давамгайлдаг боловч шинэ үеийн адал явдал хайгчид Балба дахь тоо томшгүй олон 6000, 7000 м-ийн оргилуудыг сонирхох болжээ. Тус улсад авирах боломжтой 462 оргил байдгаас зуу орчимд нь хүн гарч байгаагүй ажээ.

Францын уулчин, экспедицийн ахлагч Пауло Гробель “Франс Пресс” агентлагт хэлэхдээ, хэрэв та авирах оргилынхоо зөвхөн өндөрт нь анхаарал хандуулж байгаа бол авирах уулсын тоо хязгаарлагдмал байх болно, харин 7900 м-ийн өндөр уулсад авирахыг сонирхож байвал маш их боломж бий. 6900 м бол бүр ч олон оргил таныг хүлээж байна хэмээн ярилаа.

Энэ намар Балбын эрх баригчид авиралтын 1323 зөвшөөрөл олгосон байна. Ихэнх уулчдын хувьд алдартай оргилуудад гарах арилжааны томоохон экспедицүүдийн нэг хэсэг байдаг бол жижиг бие даасан багууд алслагдсан, төдийлөн танил бус уулсыг зорьдог байна. Тэдгээр экспедицийн ихэнх нь, түүний дотор Франц, Япон, Швейцарын багуудын хувьд бага дэмжлэгтэйгээр, нэмэлт хүчилтөрөгчгүйгээр, цөөн тоног хэрэгсэлтэйгээр гарч байгаа ажээ.

Балбын оргилуудын ихэнх нь логистикийн хувьд хүрэх боломжгүй хэвээр байгаа нь авирахад хэтэрхий хэцүү учраас биш, харин хэт алслагдмал оршдогтой холбоотой байна. Уулчдын хувьд төдийлөн танил бус оргилуудыг сурталчлахын тулд Балбын эрх баригчид энэ оны наймдугаар сард 97 ууланд авирах хураамжийг чөлөөлсөн юм. Балбын Аялал жуулчлалын газрын уулын авиралтын хэсгийн ахлагч Хималь Гаутамын хэлснээр, уулчид 8000 м-ээс доош өндөр уулсыг сонирхох нь нэмэгдэж байгаа ажээ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Evanise Francisco (91.228.216.121)
    HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilizing cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
    2025 оны 10 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 14 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 23 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 45 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 17 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 45 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 1 цаг 59 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 10 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 18 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 24 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 28 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 34 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 38 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 41 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 44 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 47 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 51 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 55 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 46 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top