x

Дархан-Уул аймаг өвөлжилтийн бэлтгэлээ 84.3 хувьтай хангажээ

Дархан-Уул аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газраас аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа болон Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны төлөөлөгчдөд цаг үеийн болон өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн явцыг танилцууллаа. Танилцуулгаар хөдөө аж ахуйн салбарын төлөвлөгөөт ажлуудын гүйцэтгэл 84.3 хувьд хүрсэн байна. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд төлөвлөсөн 16 ажлаас гурав нь бүрэн биелсэн бол найм нь 80-90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Аймгийн хэмжээнд 2025-2026 онд өвөлжиж, хаваржих малын тоо 238.221 толгой буюу хонин толгойд шилжүүлбэл 612.415 толгой байна. Засгийн газрын 2024 оны 28 дугаар тогтоолын дагуу 260 тонн өвс, 130 тонн тэжээлийг аюулгүйн нөөцөд төвлөрүүлжээ. Хонгор сумын нутгаас бэлтгэдэг байгалийн хадлангийн төлөвлөгөө 52.9 мянган тонн байхаас 21.7 мянган тонныг бэлтгэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар хадлан, тэжээл бэлтгэл 62.8 хувьтай байгаа бөгөөд нийт 1130.1 тонн сүрэл, 738.1 тонн ногоон тэжээл, 1055 тонн үйлдвэрийн тэжээл, 498.2 тонн гар тэжээл, 450.5 тонн дарш, 847.6 тонн давс, хужир, шүү бэлтгэгдээд байна.

Мөн ирэх онд аймгийн хүн амын махны хэрэгцээ 3878.6 тонн байх урьдчилсан тооцоо гарсан бөгөөд хаврын улиралд 680.22 тонн мах шаардлагатайгаас 300 сая төгрөгийн төсөвт 102-122 тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ХХААГ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top