x
Сайн мэдээ
Зайсангийн зүүн гүүрийг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулна
Анх 1968 онд ашиглалтад орсон Зайсангийн хуучин гүүр сүүлийн хагас зуун жилийн хугацаанд засвар хийгдээгүйгээс 2012 онд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүний дараа шат дараатайгаар баруун, зүүн гүүрийг шинэчлэх ажил эхэлсэн бөгөөд баруун гүүрийг 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан бол зүүн гүүрийг 2025 оны зургаадугаар сард бүрэн дуусгахаар ажиллаж байна.
2025-05-20
Дарханд “Буянт хайрхны цэцэрлэгт хүрээлэн” байгуулагдаж байна
Дархан-Уул аймгийн Буддын шашны сүм, хийдүүдийн холбооноос санаачлан “Буянт хайрхны цэцэрлэгт хүрээлэн” нэртэй ногоон төгөл байгуулахаар 31 дүгээр хорооллын арын толгойд ажлаа эхлүүлжээ. Аймгийн зүгээс 6 га газрыг шийдвэрлэж өгсөн бөгөөд нийт 10 мянган мод тарих зорилготой төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 900 орчим мод аль хэдийнэ таригдсан байна.
2025-05-20
Өмнөговь аймагт сурагчдын шүд угаах буланг үе шаттай байгуулж байна
“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоолны дараа шүдээ угаах хэвшилтэй болгох зорилгоор шүд угаах буланг үе шаттай байгуулж эхэлжээ.
2025-05-20
Архангай аймагт “Оюу толгой” ХХК 5.3 сая мод тарина
“Оюу толгой” ХХК Архангай аймгийн Жаргалант сумын 24 байршлын 2138 га талбайд 2026-2030 оны хооронд нийт 5 сая 345 мянган шинэс мод тарих томоохон ойжуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2025-05-20
Хэнтий аймагт “Сэцэн ханы ордон музей” нээгдлээ
Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Хэнтий аймагт “Сэцэн ханы ордон музей” албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү музей нь Сэцэн хан аймгийн түүх, соёлын өвийг хадгалан хамгаалж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд нутгийн иргэд болон жуулчдад түүх, соёлын мэдлэг олгох шинэ төв болон ажиллах юм.
2025-05-19
E-Mongolia, E-Business системээр УБЕГ-ын 129 үйлчилгээ цахимаар авах боломжтой
“И-Монгол академи” УТҮГ нь байгуулагдсан цагаасаа эхлээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хамтран ажиллан иргэдийн хамгийн эрэлттэй 129 үйлчилгээг цахимд шилжүүлсэн. E-Mongolia, E-Business системд нийтдээ УБЕГ-ын 129 үйлчилгээг цахимжуулснаар иргэн, аж ахуйн нэгжид цаг хугацаа, зардал хэмнэсэн, хүртээмжтэй шинэ орчныг бүрдүүлсэн юм.
2025-05-16
Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ
2015 онд ашиглалтад орсон Өвөр гүнтийн авто замд өнөөдрийг хүртэл зөвхөн нөхөөс засвар хийж байсан бол, иргэдийн санал хүсэлтийн дагуу нийслэлийн Замын хөгжлийн газраас 4.5 км замын иж бүрэн шинэчлэлтийн ажлыг эхлүүлжээ. Тус ажлыг “Фючер Прогресс” ХХК гүйцэтгэж байна.
2025-05-16
БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа
БНСУ-ын “Ханнара” төрийн бус байгууллага Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Их Монгол” цэцэрлэгт хүрээлэнд 1000 ширхэг нарс мод тарьж, байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд бодит хувь нэмэр орууллаа. Тус байгууллага нийт 1500 нарс мод хандивласны үлдсэн 500-г нь Хужирт суманд тарихаар төлөвлөжээ.
2025-05-14
Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ
Гаалийн ерөнхий газар (ГЕГ) БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 2025–2026 онд “Хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж, гаалийн шинэчлэлийг бэхжүүлэх нь” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төсөл нь гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, авлигагүй, ил тод удирдлагын тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
2025-05-14
Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, оюутнууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй нэгдэн, тогтвортой ногоон ирээдүйн төлөөх их үйлсэд бодитой хувь нэмрээ орууллаа. Тэд Баянчандмань дахь Мод үржүүлгийн газарт тарьж ургуулсан 40,500 ширхэг нарсны тарьцаар Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын 15 га талбайд ойжуулалтын ажил амжилттай гүйцэтгэсэн байна.
2025-05-13
Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо
Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19 дүгээр хороонд байрлах Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын постын барилга баригдаж, өнөөдрөөс ашиглалтад орлоо. Энэхүү пост нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто замын байнгын хяналтыг сайжруулах чухал ач холбогдолтой юм.
2025-05-13
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ойн зурвас байгуулна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор ойн зурвас байгуулах ажил эхэлж байна.
2025-05-09
Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ
ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотоос Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр болсныг тус улсын тэргүүн Владислав Ховалыг Телеграм хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Энэхүү нислэгийг 2025 оны зургаадугаар сарын 18-наас эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд наймдугаар сарын 31 хүртэл тогтмол үйлчилнэ.
2025-05-08
Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын “Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай” болон “Эзэнгүй нохой, муурыг түр байрлуулан асрамжлах газрын ашиглалтын зардлыг шийдвэрлэх тухай” захирамжуудын хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурыг түр хугацаагаар байршуулан асрах байр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
2025-05-06
Алтай–Улиастай, Улиастай–Цагаанхайрхан чиглэлийн авто замын төсөл эхэллээ
“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд Алтай–Улиастай чиглэлийн 178 км авто замын эхлэл хэсэг, мөн Улиастай–Цагаанхайрхан чиглэлийн 40 км хатуу хучилттай авто замын төслийн нээлт боллоо. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар оролцсон байна.
2025-05-05
Говь-Алтай аймагт хатуу хучилттай авто зам, сэргээгдэх эрчим хүчний төвийн бүтээн байгуулалт эхэллээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр сумын авто замын ажлыг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү төсөл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бөгөөд аймгийн төв болох Алтай хотын хатуу хучилттай авто замын үргэлжлэл болох 15.6 км шинэ зам тавигдана.
2025-05-05
Өвөрхангай аймгийн БОЭТ-д “Соёмбо” нэгдэл 10 сая төгрөгийн хандив өргөн, Шуурхай удирдлагын нэгжийг тохижууллаа
Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн (БОЭТ) цахим бүртгэл, яаралтай тусламжийн хэсгийг нэгтгэн Шуурхай удирдлагын нэгж болгон шинэчилж, нэг цэгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэхүү шинэчлэлд тус аймгаас төрөн гарсан нэртэй уран бүтээлчид, спортын алдартнууд нэгдсэн “Соёмбо” нэгдэл 10 сая төгрөгийн хандив өргөн, нийгмийн хариуцлагын хүрээнд оролцсон байна.
2025-05-05
Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай
Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д: Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж заасан байдаг.
2025-05-02
Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 шинэ автобус ирж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж эхэллээ. Уг автобусаар Х:19 болон Х:20 чиглэлд иргэд зорчих боломжтой болсон бөгөөд тасалбарын үнэ чиглэлээс хамааран ялгаатай байна.
2025-05-02
Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр Тайландын Хаант улсын “Иргэний нисэхийн сургалтын төв” (CATC)-ийн захирал бөгөөд Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хатагтай Пукканут Макчоую-тай Бангкок хотноо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоёр улсын иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй юм.
2025-05-01
1 2 3 4 5 6
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 7 цаг 49 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 7 цаг 51 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 7 цаг 53 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 7 цаг 54 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 7 цаг 55 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 7 цаг 56 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 7 цаг 56 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 10 цаг 1 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 10 цаг 3 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 10 цаг 5 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 10 цаг 9 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 10 цаг 14 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 11 цаг 30 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 11 цаг 42 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 11 цаг 45 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 11 цаг 45 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 11 цаг 46 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 51 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 11 цаг 51 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 11 цаг 56 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top