x

Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтайван, Г.Мишээлт, Б.Мөнхболд, Б.Алтаншагай, О.Лувсандагва, О.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбадрах, Ц.Хадбаатар, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Б.Баярмаа, А.Чойжилсүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, С.Бямбасүрэн, Ж.Эрдэнэбат, А.Ганхуяг, Ц.Болортуяа, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нарт холбогдох хэргийг иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбилэг, шүүгдэгч Б.Түмэнжаргалын өмгөөлөгч Х.Базаррагчаа, Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв, шүүгдэгч С.Жавхлантбаатарын өмгөөлөгч С.Соронзонболд, Н.Ууганцэцэг, шүүгдэгч Д.Цогтбадрахын өмгөөлөгч Л.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Дөлгөөн, Б.Баярмаа нарын өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч Ш.Баярсүх, түүний өмгөөлөгч Г.Намуун, шүүгдэгч Ц.Хадбаатар, түүний өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгч Б.Мөнхболдын өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч А.Чойжилсүрэн, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цолмон, түүний өмгөөлөгч О.Даваажаргал, шүүгдэгч С.Бямбасүрэнгийн өмгөөлөгч А.Зоригтбаатар нарын гаргасан гомдлууд болон прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус үндэслэн хянан хэлэлцлээ.

Ж.Сүхбаатар нарын 24 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан "Залилах гэмт хэргийг бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн", 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон", тус зүйлийн 3 дахь хэсэгт заасан "... улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн", 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчид, тэдний өмгөөлөгчид, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлууд болон прокурорын эсэргүүцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэх үндэслэлд хамаарч буй тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд Шүүх

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 44 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 5 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 9 цаг 11 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 9 цаг 11 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 9 цаг 16 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 9 цаг 17 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 9 цаг 20 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 11 цаг 42 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 11 цаг 48 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 11 цаг 49 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 11 цаг 50 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 11 цаг 51 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 11 цаг 56 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 цаг 30 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 13 цаг 30 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 13 цаг 30 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 13 цаг 31 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 13 цаг 31 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 13 цаг 34 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 13 цаг 34 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top