x

Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ санаатайгаар хуулийн техникийн алдаа гаргасан

Улсын Их хурлын дарга асан Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн хуулийн “Ерөнхийлөгчийн бүрэн эрх дөрвөн жил байна” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад уг заалтыг түдгэлзүүллээ. Та Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээлэл ҮХЦ-д гаргасан ч Цэц маргаан үүсгэхгүй байх шийдвэр гаргаж байсан. Бас энэ тухай 2021 онд манай сонинд ярилцлага өгч байсныг санаж байна. Яагаад өнөөдөр ийм байдал үүсээд байгаа талаар санал бодлоо хэлээч?

-УИХ 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хуулийн техникийн алдааг санаатайгаар гаргасантай холбоотой үр дагавруудын нэг илрэл нь энэ.

-Санаатайгаар хийсэн алдаа гэв үү, арай ч үгүй байлгүй дээ, хатуудахгүй юу?

-Тийм ээ, харин ч зөөлөн хэллээ. Бүр залилах гэж хэлмээр л байгаа юм. Яагаад Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд багтаагаад “Зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж оруулсан. Яагаад дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиндаа (энэ нь нэмэлт, өөрчлөлттэй нэгэн адил хүчинтэй) энэ зургаан жилийн бүрэн эрх аль Ерөнхийлөгчөөс эхэлж хэрэгжихийг заасангүй вэ. Дөрвөн жилээр сонгогдсон Ерөнхийлөгчдөд нэг удаа сонгогдоно гэдэг нь хамаарах эсэх нь яагаад тодорхой биш байгаа юм. Эдгээр тодорхойгүй байдал нь тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгчийг “хуурах” гэсэн л арга байсан. Тэгээд Үндсэн хуулийн Цэцээрээ дамжуулаад зорилгодоо хүрсэн. Уг нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тодорхойлсон 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэснийг “Зургаан жилийн хугацаанд сонгоно” гэж өөрчлөөд Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдсон 31 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэснийг “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдож болно” гэж өөрчлөх ёстой байсан. Хуулийн техник заалгасан ямар ч оюутан ингэж л хийнэ. Тэгээд зургаан жилийн бүрэн эрх нь Ерөнхийлөгч Х.Баттулгад хамаарахгүй юм бол хавсралт хуулиндаа “Ерөнхийлөгчийн зургаан жилийн бүрэн эрх нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгчөөс эхэлнэ” гэж хуульчилж өгөх ёстой байсан. Тэрнээс биш Цэцийнхэн шиг “Ардчилсан улсад ийм байдаг”, “Венецийн зөвлөмжид тэгсэн байдаг” гэдгээр Цэц тайлбар хийж, “бултах” ёсгүй. Жишээ нь, БНСУ-ын Үндсэн хуульд “Хэрэв Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгасан, эсвэл дахин сонгогдохыг зөвшөөрсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдвэл энэ нь энэ өөрчлөлтийг санаачлах үед байсан Ерөнхийлөгчид хамаарахгүй” гэсэн заалт байдаг. Ингэж л зохицуулдаг.

-Тэгэхээр одоо болтол Ерөнхийлөгчийн тухай хуулийн “дөрвөн жил” гэдгийг засахгүй явсан нь ямар учиртай юм бэ?

-Өнгөрсөн 2021 оны сонгуулиас өмнө “Дөрвөн жил”-ийг “6 жил” гэж Ерөнхийлөгчийн тухай хуульд оруулахаар Х.Баттулга Ерөнхийлөгч зургаан жилийн бүрэн эрхтэй болчих гээд байна гээд хийгээгүй байж магадгүй. Тэгээд түүнээс хойш “мартчихсан”. Уг нь тэгж өөрчлөлт оруулаад уг өөрчлөлтийг хуулийг дагаж мөрдөх журмын хуулиндаа “Энэ өөрчлөлтийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсөн өдрөөс дагаж мөрдөнө” гээд оруулчихад болох асуудал шүү дээ.

Гэтэл 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталж, мөн сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулын тухай” (шинэчлэсэн найруулга) хуулиндаа 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтандаа “ээлжит сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан жил тутам явагдах сонгуулыг хэлнэ” гэж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг тодорхойлсон нь энэ хуулиар Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болсныг тодорхойлсон явдал байсан. Гэтэл энэ хуулиа агуулгаараа Үндсэн хуулиа зөрчөөд УИХ-аас 2023 онд болох ээлжит сонгууль болох ёстой байтал УИХ 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоол баталсан юм.

-Тэгэхээр хуулиараа дөрвөн жилийн бүрэн эрхтэй Ерөнхийлөгч 2021 онд сонгогдсон болж таараад байна уу?

-Д.Цогтбаатар гишүүн “тухайн үедээ Ерөнхийлөгчийн тухай хуульд нь өөрчлөлт ороогүй ч Үндсэн хуулиа дээдлээд, дагаад зургаан жил гээд явчихсан” гэсэн байна лээ. Харин Г.Уянгахишиг гишүүн “Энэ заалтыг Цэц түдгэлзүүлсэн нь энэ заалт хүчинтэй байсан юм шиг ойлголт төрөөд байна” гэсэн. Яг энэ хоёр үгэнд л гол зангилаа нь байгаа юм.

-Ямар зангилаа вэ. Нэг л ноцтой юм болоод явчихлаа даа?

-Харин тийм. УИХ-ын энэ эс үйлдэхүй дөрвөн жилийг зургаан жил болгож өөрчлөөгүй санаатай ч бай, санаадгүй ч бай ноцтой үр дагаварт хүргэж байна. Үүний шалтгаан нь 2019 оны үйлдсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд байна. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэйгөө нэгэн адил хүчинтэй буюу Үндсэн

хуультай адил хүчинтэй. Тийм учраас Цэц үүнийг Үндсэн хуультай нэгэн адилаар баримтална. Д.Цогтбаатар гишүүний хэлснээр, Үндсэн хуулиа дээдлээд дагаад зургаан жил гээд явсан гэсэн таамаг үнэн үү. Гэтэл хавсралт хуулийн нэгдүгээр зүйлд зааснаар "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд тухайн хугацааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө" гэсний дагуу "дөрвөн жил" гэснийг "зургаан жил" болгож өөрчлөлт оруулаагүй, хуучин зохицуулж ирсэн хуулиа буюу "дөрвөн жил" гэснээ дагаж мөрдсөөр иржээ. Цэц, Г.Уянгахишиг гишүүний хэлснээр "дөрвөн жил" гэсэн заалт энэ хавсралт хуулийн дагуу хүчинтэй байсан гэж үзээд одоо түдгэлзүүлж байгаа байх. Үндсэн хуулийн үндэслэлтэй болоод байна. Цэцийн үндэслэлээр "дөрвөн жил" гэсэн нь хэвээр байгаа нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан бол яах юм.

-Тэгэхээр одоо Ерөнхийлөгч маань бүрэн эрхийн хугацаагаа хэтрүүлээд явж байгаа хэрэг болох уу?

-Би эхэндээ л хэлсэн шүү дээ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуулийн техникийн хувьд буруу хийсэн төдийгүй энэ нэмэлт, өөрчлөлтийг зөвөөр амьдруулах хавсралт хууль нь бас буруу хийгдсэнээс энэ бүхэн, бүр Үндсэн хуулийн хямрал гэхээр байдал руу оруулаад байна. Дээр хэлсэнчлэн хавсралт хуулиндаа “Зургаан жилийн бүрэн эрх одоогийн Ерөнхийлөгчид хамаарахгүй бөгөөд 2021 оны сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгчөө УИХ-д тангараг өргөсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гээд л заачихсан бол үндсэн хуультай зөрчилдсөн “Дөрвөн жил” гэдэг автоматаар хүчингүй болно. Цэцэд ч хүрэлгүйгээр тийм мэдээлэл гаргасан ч Цэц “Үндсэн хуулийг түүний хавсралтын хуулиар 2021 оны долдугаар сарын 7-ны өдрөөс хүчингүй болсон заалт учир” маргаан үүсгэх үндэслэлгүй гээд л буцаах байсан, Г.Уянгахишиг гишүүний хэлсэнчлэн. Одоо нэн даруй Ерөнхийлөгчийн тухай хууль дахь “Дөрвөн жил” гэснийг “Зургаан жил” гэж өөрчилсөн хууль УИХ гаргаж, тэр өдрөөс нь эхлэн Ерөнхийлөгчийн зургаан жилийн бүрэн эрхийг нь гүйцээн тогтоож өгөх хэрэгтэй. Болдогсон бол дагаж мөрдөх хугацааг нь ингэх ёстой. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг УИХ-д тангараг өргөсөн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гээд хугацаа ухрааж хийхсэн. Сонирхуулахад, 2000-2004 оныг УИХ 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө 2000 оны долдугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөнө гэж хийж л байлаа.

-Яагаад тэгсэн юм бол?

-Тэртээ 1999 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуульд нэмэлт оруулсан бөгөөд түүнийгээ дараагийн /2000-2004 оны/ Их хурлаас дагаж мөрдөнө гэж заасан юм. Гэтэл ҮХЦ нэмэлт, өөрчлөлт оруулах дэг зөрчигдсөн тул хүчингүй гэж шийдвэр гаргасан. Уг нь тийм биш л дээ. Тэгээд тэр нэмэлтийг үг үсгийн зөрүүгүйгээр 2000 оны 12 сард баталсан. Гарын үсэг нь л минийхийг Л.Энэбиш даргынхаар солигдсон юм. Тэгээд л өмнөхийг шинэ Засгийн газар байгуулахдаа хэрэглээд сүүлийн хувилбартаа 2000 оны долдугаар сарын 15-наас дагаж мөрдөнө гээд хугацааг ухраагаад тогтоосон хэрэг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ANIL KUMAR PRADHAN (102.90.100.129)
    I suspected my partner was hiding something—coming home late, distant behavior, and avoiding questions. I needed answers, so I looked for a hacker to monitor his phone. It took a few tries, but then I found a legit one on a blog. They gave me access, and now I know the truth. So grateful! Contact OMEGACRYPTORECOVERY @ GMAIL COM
    2026 оны 08 сарын 01 | Хариулах
  • maryann (102.88.113.160)
    After this experience, I can confidently say that remoteghosthacker @ gmail com is the only hacking expert I trust. Their commitment to client satisfaction was clear throughout. They provided me with solid proof of my husband’s infidelity, which was crucial for making informed choices about my future. Thanks to their help, I can finally start moving forward in my life, leaving the past behind and focusing on what’s ahead. This newfound clarity has opened up a future filled with hope and possibilities. Thank you!
    2026 оны 07 сарын 27 | Хариулах
  • Sunil Kumar (105.116.9.173)
    Looking for a way out? It’s simple, When it comes to tracking Locations of mobile phones, computer system & individuals using them or remote mobile hacking into devices, This Genius hacker provides the very best of services, I’m glad to introduce him to you all, I have been fooled many times by some other Sham hackers that pretend to be what they are not and it really makes me feel bad. I was at the point of giving up, but luckily, I was introduced to the best hacker ever, contact his gmail on jbeespyhack@ gmail com who he eventually offered me the best solution I ever needed retrieving some old deleted texts and a round-the-clock location monitoring of my husband’s phone and everything worked fine, he’s very fast honest and reliable, work with him today for the best solution. contact him on jbeespyhack@ gmail com
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
  • Bruno James (209.97.132.235)
    I NEED A TRUSTED CRYPTO HACKER THAT CAN RESTORE LOST OR SCAMMED FUNDS. Are you struggling to get back the money you lost? Every day, countless individuals face the devastating impact of scam operations that drain their hard-earned savings. But there’s good news – GEO COORDINATES RECOVERY HACKER are here to help you recover what’s rightfully yours. I lost my entire savings to a fake crypto investment scam while I was looking for a way to double my savings. After many weeks of trying to find a way to get my money back with no success, I finally came across a crypto recovery company GEO COORDINATES RECOVERY HACKER, a reliable and trustworthy crypto recovery company. I'm immensely grateful for his dedication, professionalism, and unwavering support. You can get in touch with them through below contact details  Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram @Geocoordinateshacker WhatsApp ; +1 ( 318 ) 203-3657  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack I had to send out my review also. They are indeed recommendable.
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
  • Bruno James (209.97.132.235)
    I NEED A TRUSTED CRYPTO HACKER THAT CAN RESTORE LOST OR SCAMMED FUNDS. Are you struggling to get back the money you lost? Every day, countless individuals face the devastating impact of scam operations that drain their hard-earned savings. But there’s good news – GEO COORDINATES RECOVERY HACKER are here to help you recover what’s rightfully yours. I lost my entire savings to a fake crypto investment scam while I was looking for a way to double my savings. After many weeks of trying to find a way to get my money back with no success, I finally came across a crypto recovery company GEO COORDINATES RECOVERY HACKER, a reliable and trustworthy crypto recovery company. I'm immensely grateful for his dedication, professionalism, and unwavering support. You can get in touch with them through below contact details  Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram @Geocoordinateshacker WhatsApp ; +1 ( 318 ) 203-3657  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack I had to send out my review also. They are indeed recommendable.
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 3 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top