x

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв

Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд байгуулсан Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж хэлэлцлээ.

Хамтын хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор цалин хөлсийг 2026 он хүртэл нийт 75 хувиар үе шаттай нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар уг нэмэгдлийн 30 хувийг хэрэгжүүлээд байгаа бөгөөд 2026 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн цалингийн дараагийн нэмэгдлийг нэмэгдсэн үндсэн цалингаас тооцох зохицуулалт хэрэгжиж эхэлсэн нь хамтын хэлэлцээрийн бодит үр дүнг харуулж байгааг талууд онцлов.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа нар оролцож, хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг үнэлэн дүгнэв.

Мөн талууд 2026 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон талаар ЭМЯ-наас мэдээлэв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 34 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 59 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 10 цаг 12 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 цаг 15 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 10 цаг 18 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 10 цаг 37 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 22 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 12 цаг 23 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 12 цаг 34 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 14 цаг 30 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 16 цаг 3 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top