x

Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал

Улаанбаатар хот улсаасаа томорч, биеэ даасан вант улс болтлоо задарсан жилүүдийн завхралыг ард түмэн хоногийн нойр хоолоо хасч, хуруугаа холцрууттал нуруугаа холготол үүрч байгаа билээ. Х.Нямбаатарын агуу их хаанчлалын үед хамгийн их дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн нөхөд бол нийслэлийн харьяа салбар байгууллагын хэлтсийн дарга нар юм. Гарын үсэг нь 50 сая төгрөг хүртлээ томорсон нөхөд өнөөдөр эмтэрсэн бродюртой, эвдэрсэн замтай, хядсан бургастай, хөдсөн дээлтэй өвөлжих шахсан хөлдүү хотыг үлдээж байна. Гэтэл өөрсдөө нийслэлдээ өвөлждөггүй, хил давж хамгийн тансаг амралтын газар наранд биеэ шарж, саранд шар айраг шимж суудаг болтлоо хөлжжээ. 

Нийслэлийн Татварын албаныхан энэ оны эхээр Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод 7 хоног ажлаа таслан, амарч цэнгэж байгаад ирсэн юм. Нийслэлийн татварын дарга М.Болдбаатар үнэнд гүйцэгдээд ирэхээрээ “Би хариуцлагаа хүлээхэд бэлэн. Бидний зардал нийслэлээс гарсан. Би дүүргийн татварын хэлтсийн дарга нараа дагуулж явсан учраас хариуцлагаа хүлээхэд бэлэн” гэж мэдэгдэж байсан. Харин түүний хэлсэн үгэнд буй “Бидний зардлыг нийслэлээс гаргасан” гэх үг. Тэдэнд ажлаа тасалж явсан гэдэг дээр хариуцлага тооцсоноос нийслэлээс авлигадаж, зардлыг нь даасан асуудалд хуулийн байгууллагынхан хуруугаа хөдөлгөөгүй нь харамсалтай. Төсвийн орлогын нэг төгрөг тутам татвар төлөгчдийн халааснаас гардаг. Гэтэл нийслэлийн ажлын албаныхан иргэдийн төлсөн татварын мөнгөөр дураараа дургисаар байгаа олон жишээ, баримтыг шударга иргэд бидэнд ирүүлсээр байна. 

Энэ онд гэхэд л  нийслэлийн төсвийн зарлага нь орлогоосоо 1.2 их наяд төгрөгөөр илүү байгаа юм. Тодруулбал нийслэлийн төсвийг 4.6 их наяд гэж төлөвлөсөн бол зардлыг нь 5.8 их наяд гэж тооцжээ. Тэгэхээр энэ их зөрүү нийслэлийн хурган дарга нарын хилийн цаадахь зугаа цэнгэлд зарцуулагддаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Нийслэлийн татварын албаныхны аяллын хэл аманд дарагдаад өнгөрсөн нэг зугаалгыг дахин нэг сануулъя. 2026 оны 01 дүгээр сарын 01-07-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотод нийслэлийн нөлөө бүхий албан тушаалтнууд тансаг зэрэглэлийн аялал хийжээ. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын засвар, арчлалтын хяналтын хэлстийн дарга О.Энхбаатарын зохион байгуулсан энэхүү аялалд нийслэлийн захиргааны 12 хэлтэс, агентлагийн дарга нар хамт явсан аж.

Тэд ирж, очихдоо Улаанбаатар-Сөүл-Куала Лумпур чигэлэлийн нэгдүгээр ангиллын нислэгээр зорчиж,  Куала Лумпурт байхдаа таван одтой “Sheraton” зочид буудалд тухалж, мөн малайз баячуудын ч очиж зүрхэлдэггүй “Golden palm tree” тансаг зэрэглэлийн амралтын газарт очиж тарвалзжээ. Хоногийн өртөг нь 1000 доллараас эхэлдэг тансаг зочид буудал, амралтын газарт нийслэлийн хурган дарга нар 5 хоноход дор хаяж 50 мянган доллар, ирж очих онгоцны тийзний үнийг  нэмбэл 100 мянган доллар өлхөн хүрнэ. Харин энэ их зардал тэдний халааснаас гарахгүй нь мэдээж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, О.Энхбаатар нь нийслэлийн агентлагууд дотроо хамгийн их төсөв хөрөнгөтэй хэлтсийн дарга бөгөөд түүний тансаглал хэрээс хэтэрсэн байна. Нийслэлээс санаачлан гаргасан “Улаанбаатар бонд”-ын 500 тэрбум төгрөгийн 150 тэрбум төгрөгийг нийслэлийн зам засвар, арчлалтад зарцуулахаар төлөвлөсөн байдаг.

Мөн тэрээр зам, гүүрийн компаниудын чадвар мэдлэгийг үнэлэхээс илүү өөртэй нь хэн аятайхан “харьцдаг” тэр компанитай гэрээ хийж, ажил өгдөг “бүдүүн” дарга болсон байна. Сүүлдээ авлига, хээл хахууль нь улаан цагаандаа гарч, Малайз явах зардлаа Туулын хурдны замын гүйцэтгэгч байгууллага болох “Хаоюань женерал констракшн” компаниас гаргуулж явжээ. Ажил олгож буй байгууллагаараа зардал мөнгөө даалгаж, тансаг аялалд явж байна гэдэг бол цэвэр авлигын гэмт хэрэг мөн.  Иймд энэ хэргийг хууль хяналтын байгууллагынхан яаралтай шалгаж, Туул голоо авлигад тавиад туучихсан О.Энхбаатар тэргүүтэй Нийслэлийн Замын хөгжлийн газрын задарсан албан тушаалтнуудыг байх ёстой газарт нь аваачих хэрэгтэй байна.

Ер нь нийслэлийн хурган дарга нарын тансаг аялал Х.Нямбаатар 2024 оны орон нутгийн сонгуулийн дараахан “Нийслэлд бид нар олонхи боллоо” хэмээн хөөрцөглөснөөс эхэлж хяналтаа алдсан байдаг. 2024 оны 10 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд Нийслэлийн захиргааны хурган дарга нар Хятадын Хайнань мужийн Саньяа хотод зугаалсан бөгөөд харамсалтай нь энэ үеэр нэгийнхээ амийг хүний нутагт өргөчихөөд ирсэн билээ. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Т.Отгонбаяр Саньяа амралтын газрын Poenix зочид буудлын 21 давхраас унаж нас барсан.

Т.Отгонбаяр нь шударга шулуун зантай нэгэн байсан бөгөөд Х.Нямбаатарыг хаанчилж эхлэх үеэс хараа хяналтаа алдаж эхэлж буй нийслэлийн худалдан авах ажиллагаанд санаа зовж, зөрчилддөг байсан гэдэг. Хамгийн ноцтой нь, хамт явж байсан хүмүүс нь эхэнд өгсөн мэдүүлгээсээ бүгд эргэж буцсан бөгөөд анхны мэдүүлгийн үеэр нэг нь “Амь хохирогч хоёр өдөр хоол идэхгүй байсан” гэж мэдүүлж байжээ. Улмаар тэрээр сэтгэл зүйн асар их дарамтанд байсан бололтой олны дунд орж хөгжилдөхгүй зай барьж байжээ. Мөн ар гэрийнхэн рүүгээ “Эхнэр хүүхэддээ хайртай шүү” гэж бичсэнээс үзэхэд тэрээр дарамтлуулж байсан байх магадлал өндөр юм. Архи дарс хэтрүүлэн хэрэглэдэггүй, ажил төрөлдөө шударга шулуун залуу ид хийж бүтээх насандаа эхнэр хүүхдээ орхиод явчихна гэдэгт хэн ч итгэхгүй.

Иймд ар гэрийнхэн нь “Хүн түлхсэн байх” хэмээн одоог хүртэл эргэлздэг бөгөөд хэргийн газар очиход хэл амаа бүгд нийлүүлчихсэн байжээ. Хятадын цагдаа нарын мэдүүлэг авахад “Хохирогч нь ухаан санаагаа алдтал архи дарс уугаагүй байсан” гэж мэдүүлж байсан ч явцын дунд ихээхэн хэмжээний согтолттой байсан хэмээн өөрчлөгдсөн нь гайхалтай. Түүнчлэн хамт явсан нэг нь өндрөөс унаж нас барчихаад байхад өнөө хэд нь цааш аяллаа үргэлжлүүлэхээр явсан байдаг.  Ямар ч монгол хүний сэтгэл зүрхэнд хамт явсан нэг нь эндчихээд байхад хатуу сэтгэл гаргах хүн байхгүй. Тэгэхээр энэ хэргийг лавшруулж судалбал зохион байгуулалттай гэмт хэрэг байсан байж болзошгүй гэж хардахад хүргэж байна. 

Учир нь, талийгаачийг нас бараад шарил нь эх орондоо ирээгүй шахам байхад ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан бөгөөд түүнд нийслэлээс буцалтгүй тусламж болгож 1 сая төгрөгийг олгохоор тушаал гаргажээ. Хилийн цаана очиж хороо найруулах зугаа цэнгэлдээ хэдэн арван саяар нь хайр гамгүй зарцуулдаг атлаа төрийн албанд насаараа ажилласан албан тушаалтнаа хүний нутагт амиа алдахад ганцхан сая төгрөг өгч доромжилсон байдаг. Хүний амиар тахил өргөчихөөд ирсэн нийслэлийн хурган дарга нар энэхүү үйл явдлаас сургамж авах нь бүү хэл жилдээ 2-3 удаа зугаалдаг болох нь илэрч байна. Эдгээр аяллын гол зохион байгуулагч нь  О.Энхбаатар  байдаг гэдэг мэдээлэл ч ирсээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Мэри Жордан (105.116.10.221)
    Саяхан нэг брокер надтай холбогдож, намайг бүтэн өдрийн турш криптовалютад хөрөнгө оруулахыг ятгасан. Би анх 126,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс эхэлсэн бөгөөд гайхмаар нь би дансандаа нэвтрэхийн тулд 35,000 ам.доллар нэмж хүссэн бөгөөд ингэснээр би ямар нэгэн мөнгө авах боломжтой болно. Тэдний хүсэлтээс болж би энэ зохицуулалтгүй арилжааны платформд мөнгөө алдахгүйн тулд онлайн тусламж хайх шаардлагатай болсон тул jbeespyhack-ийн талаар олон эерэг тойм олж харсан. Би туулсан зүйлийнхээ дараа бизнесийн болон хүмүүсийн харилцаанд ил тод байдал чухал гэдгийг ойлгосон. Би түүнд jbeespyhack@gmail.com хаягаар шууд имэйл илгээсэн бөгөөд тэр хариу өгч, нэмэлт мэдээлэл хүссэн бөгөөд би мөн илгээсэн. Би түүнд шаардлагатай мэдээллээ өгч, ажил дээрээ ашигласан хэрэгслүүдийн төлбөрийг төлөх ёстой байсан бөгөөд үлдсэнийг нь тэр хариуцсан. jbeespyhack ажлаа нууцаар, чадварлаг байдлаар гүйцэтгэдэг. Тэрээр чин сэтгэлээсээ хамгийн сайн харилцагчийн үйлчилгээ үзүүлэхийг хүсдэг. Тэр надад алдсан бүх мөнгөө хурдан олоход тусалсан тул би түүнд үргэлж талархах болно. jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.191.26)
    Ийм арчаагүй бодлогогүй улс мөхөхөөс яах вэ?
    2026 оны 05 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top