x

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, С.Эрдэнэбат нар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв.

Эрүүл мэндийн салбарт хүн амын насжилт нэмэгдэн, архаг өвчний тархалт өсөж, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмж, санхүүжилтийн тогтолцоонд тулгамдсан асуудал үүсэж буй энэ үед мэдээллийн системийн уялдаа сул, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоо хангалтгүй зэрэг бодит асуудал бий болсон тул уг хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тогтолцоог хүн төвтэй, шатлал хоорондын уялдаа холбоо сайтай, тусламж, үйлчлгээний тасралтгүй байдлыг хангасан, чанартай, зохистой, аюулгүй байдлын стандартад нийцсэн хэлбэрээр шинэчлэх суурь өөрчлөлтийг төсөлд тусгасан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганмаа онцолж байлаа.

Түүнчлэн анхан шатлалын тусламж, үйлчилгээний чиг үүргийг бодлогын түвшинд бэхжүүлж, хоёр, гуравдугаар шатлалын тусламж, үйлчилгээний чиг үүрэг, зохицуулалт, харилцан хамаарлыг хуульчлан тодорхой болгох, эмнэлгийн байгууллагын засаглал, удирдлага, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах, үр дүнд суурилсан, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтийн тогтолцоонд үе шаттай шилжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан гэв.

Мөн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн систем, өвчний цахим түүхийг нэвтрүүлж, өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн оролцоог зохистой уялдуулах, эмчлүүлэгчийн эрх, оролцоог баталгаажуулах, эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох зэрэг салбарын институцийн суурь зохицуулалтыг иж бүрнээр тусгасан байна.

Олон улсын сайн туршлагад нийцүүлэн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх, санхүүжилтийн ил тод байдлыг хангах, тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг баталгаажуулах, орон нутгийн хүн амд ойр, хүртээмжтэй, тэгш үйлчилгээг бий болгох эрүүл мэндийн даатгалд суурилсан худалдан авагч-үйлчилгээ үзүүлэгчийн харилцааг боловсронгуй болгох зохицуулалтыг төсөлд тусгасан аж.

Иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах хүрээнд үйлчлүүлэгч өөрийн эрүүл мэндийн мэдээлэлд цахимаар нэвтрэх, мэдээлэл авах эрхийг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн өгсөн үнэлгээг гүйцэтгэлийн үнэлгээтэй уялдуулан тооцох зохицуулалтыг тусгасан нь тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирч, нөөцийн үр ашиг нэмэгдэн, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ хүн төвтэй, нэгдмэл, тасралтгүй болох, эрүүл мэндийн тогтолцооны засаглал, хариуцлага, ил тод байдал бэхжинэ. Мөн анхан болон хоёр, гуравдагч шатлалын үүрэг тодорхой болж шатлал хоорондын уялдаа сайжирч, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн систем, өвчний цахим түүх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нэвтрэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top