x

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд хардлага, айдас дагууллаа

Үндсэн Хуулийн Цэцийн дээд суудлын хуралдаан болж УДШ-ийн Ерөнхий шүүгч нэг удаа зургаан жилээр сонгогдож болно гэсэн утгатай шийдвэр гаргав. Энэ нь улстөрчид, төрийн албан хаагчид болон иргэдийн дунд хардлага, айдас дагуулж байна. Энэ талаар Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэхдээ “МАН олон жил хүн биш, хууль засаглана гэдэг байлаа. Одоо тэгвэл хүн засагладаг болжээ. МАН-ын та нар муу байна. МАН ч гэж дээ, танай хэдэн хүн л байгаа шүү. Тэд л мэддэг болж” гэж мэдэгдлээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн АН ын дэд дарга Ч.Өнөрбаяр Цэцийн зарим гишүүн ажлаасаа гарсан, даргынх нь хугацаа дуусан байхад ийм шийдвэр гаргадаг нь улс төрийн ашиг хонжоо гэж харж байна. Улсын дээд шүүх гэдэг Монголд шударга ёс тогтоох дээд байгууллага байх учиртай. Гэтэл өнөөдөр Монгол Улс авлигын индексээр 124 дүгээр байр руу ухарлаа. Үүний хариуцлагыг зөвхөн Авлигатай тэмцэх газар биш, шүүх засаглал хамт үүрэх ёстой. Сөрөг хүчний улстөрчдийг улс төрийн зорилгоор Эрүүгийн хэрэгт холбогдуулан намнадаг, шоронгоор айлгадаг байдлаа өөрчлөх хэрэгтэй. Монголд Эрүүгийн бодлого гэдэг зүйл хоёрхон чиглэл рүү ханддаг болжээ. Нэгдүгээрт, бизнес эрхэлж байгаа иргэд рүү чиглэдэг болсон. Хүн бизнес хийснийхээ төлөө шоронд ордог байж болохгүй.

Улс төрийн бодлого хэрэгжүүлснийхээ төлөө, эсвэл эрх баригчдыг шүүмжилснийхээ төлөө хоригддог байж таарахгүй. Эрх баригчид ийм харалган бодлогоо зогсоох ёстой гэв. Мөн УИХ-ын гишүүн АН-ын дэд дарга Л.Мөнхбаясгалан мэдэгдэхдээ “Өчигдөр /2025.05.27/ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс "Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улируулан томилж болно. Гэхдээ зөвхөн нэг удаа, зургаан жилээр" гэсэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо. Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүн үүнд тусгай санал гаргасан. Ардчилсан намын зүгээс энэ асуудлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа.

Үүнээс харахад Цэц өөрөө шийдвэр гаргах чадамжтай эсэх асуудал яригдана. Мөн төрийн өндөр албан тушаалтан зургаан жилээс дээш хугацаагаар алба хашиж болохгүй гэсэн заалттай. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог. Үүнтэй адил Монгол Улсын Ерөнхий шүүгч, дээд шүүхийн шүүгч нар бол төрийн өндөр албан тушаалтан. Хэрэв энэ хүмүүс зургаан жилээсээ улиран томилогдож, 12 жил ажиллах юм бол ашиг сонирхлын зөрчил үүснэ. Ардчилсан намын зүгээс үүнийг хүчтэй эсэргүүцэх бөгөөд Эсэргүүцлийн хороо байгуулж байна. Шаардлагатай бол Улс төрийн зөвлөлийн хурал зарлана. Цаашлаад Үндэсний бодлогын хороог ч хуралдуулна” гэв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цааш нь хэлэхдээ БХЯ-ны сайд Л.Батлутыг огцруулахгүй юм бол Ерөнхий сайдыг огцруулна гэж мэдэгдсэн юм. Цэцийн шийдвэр ийнхүү дуулиан шуугиан хар сэр дагуулж байна.

Яагаад гэвэл энэ сунасан томилгоонууд Монгол Улсад дарангуйлал бий болгочих вий гэсэн болгоомжлол төрүүлж байгаа бололтой. Өрсөлдөх эрхтэй л гэж байгаа. Түүнээс сунгаад тавьчихсан юм биш. Өрсөлдөөд л нэг нь гарна гэж маргах хүмүүс байна. Гэвч одоо Ерөнхий шүүгч хийж байгаа хүнтэй өрсөлдөх нь бараг ялах боломжгүй гэцгээх аж. Ийнхүү Цэцээр юуны ч хамаагүй шийдвэр гаргуулаад байгаагаас улстөрчид их сэжиглэж цэрвэж байгаа. Нэг мэдсэн чинь Монгол Улсын Ерөнхийлөгч хүсвэл хэдэн удаа ч сонгогддог болчихсон байх вий гэдгээс улс даяараа айж болгоомжилж байна. Яагаад гэвэл ийм үйлдэл хуулийн дагуу л бий болчихдог туршлага дэлхийгээр нэг бий. Гитлер, Сталин, Путин, Уга Чевас бүгд л хууль номын дагуу сунан сонгогдсоор дийлдэхгүй дарангуйлагч болдог түүхтэй аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ETH RECOVERY EXPERTS//DIGITAL LIGHT SOLUTION DLS (193.37.32.28)
    I never imagined that a simple message on Telegram would lead to one of the most painful experiences of my life. What started as curiosity quickly turned into regret, stress, and a heartbreaking loss. I’m sharing my story in the hope that it helps someone else avoid the same mistake. On December 20, I received a Telegram invitation to join a crypto investment group. At first, it seemed harmless. Inside the group, I saw constant posts from people claiming they were making profits every day. Many praised a trader who appeared to be helping others succeed, and everything about it looked convincing. Over time, I let my guard down and began to believe it was real. Eventually, I contacted the group admin and got pulled in deeper. Over the next three months, I sent a total of $380,000, believing I was making a genuine investment. The truth hit me when I was suddenly locked out of the website and blocked from the Telegram group. In that moment, I realized I had been scammed.The emotional toll was overwhelming. I felt ashamed, helpless, and deeply hurt. I replayed everything in my mind, wishing I had seen the warning signs earlier. While searching for help, I came across (DIGITAL LIGHT SOLUTION) and decided to reach out Web: [https://digitallightsolution.com/] Email: [support@digitallightsolution.com] They responded promptly, treated my case seriously, and communicated with professionalism and respect. After reviewing my case, (DIGITAL LIGHT SOLUTION) team traced the Bitcoin to wallets linked to the scammers and assisted with the recovery process. This experience changed me. It taught me how convincing online scams can be and how easily trust can be exploited. I still carry the pain of what happened, but I hope sharing my story encourages others to be more careful and protect themselves.
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
  • Bruno James (176.56.39.104)
    I NEED A TRUSTED CRYPTO HACKER THAT CAN RESTORE LOST OR SCAMMED FUNDS. Are you struggling to get back the money you lost? Every day, countless individuals face the devastating impact of scam operations that drain their hard-earned savings. But there’s good news – GEO COORDINATES RECOVERY HACKER are here to help you recover what’s rightfully yours. I lost my entire savings to a fake crypto investment scam while I was looking for a way to double my savings. After many weeks of trying to find a way to get my money back with no success, I finally came across a crypto recovery company GEO COORDINATES RECOVERY HACKER, a reliable and trustworthy crypto recovery company. I'm immensely grateful for his dedication, professionalism, and unwavering support. You can get in touch with them through below contact details  Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram @Geocoordinateshacker WhatsApp ; +1 ( 318 ) 203-3657  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack I had to send out my review also. They are indeed recommendable.
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 8 цаг 36 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 9 цаг 13 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 9 цаг 39 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 9 цаг 50 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 9 цаг 56 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 10 цаг 2 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 10 цаг 7 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 10 цаг 11 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 13 цаг 42 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 13 цаг 46 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 13 цаг 47 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 13 цаг 52 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 13 цаг 55 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 13 цаг 58 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 15 цаг 9 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 16 цаг 3 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top